Нийтэлсэн: Бүрэнжаргал Огноо: 2010-03-02
2009-2010 оны хичээлийн жилд Нийслэлийн Сонгиохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн бага ангийн суралцагчдад зориулан БХАН-ийн “Алхам алхмаар” хөтөлбөрийн санаачилга, “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ-ийн “Толгойт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Номын гайхамшиг” төслийг хэрэгжүүлсэн нь багш, сурагчид, эцэг эхийн талархлыг хүлээсэн сайхан ажлын нэг боллоо.
Хичнээн ч хүүхэд суугаад уншсан сандал, ширээ ном хүрэлцээтэйгээр барахгүй ихээхэн тохилог дуу, шүлэг уран уншлага сонсож, зурагтаар СD , DVD үзэх боломжтой. Багш нарынхаа байгуулж өгсөн “Бүжинхэн театр”-таа уншсан үлгэр зохиолынхоо баатруудыг амилуулан дүрийн тоглолт хийж, чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлж байна.
Энэхүү төвдөө сурагчид гарын доорх материал ашиглан торго, даавуугаар ном хииж тавьснаас гадна дунд, ахлах ангийнхан 200 ном цуглуулж өгсөн бөгөөд өөрсдийн гараар цөөнгүй ном бүтээж номын төвөө улам баяжуулж байна.
Б.Тамирмаа (Нийслэлийн Сонгинохайрхан дїїргийн 9 дїгээр сургуулийн багш) |