Алсын хараа:
Монголын залуу vеийнхэнд ардчиллын vнэт зvйлсийг тєлєвшvvлэхэд сургууль, багш нарт туслах эрч хvчтэй, тасралтгvй суралцагч байгууллага болно.
Эрхэм зорилго:
Монголын боловсролд нээлттэй нийгмийн vнэт зvйл болох ил тод байдал, хариуцлагатай хандах чадвар, боловсрол эзэмших тэгш эрх, оролцоог тєлєвшvvлэхэд байгууллага, хувь хvмvvсийн vр єгєєжтэй хамтын ажиллагаа, єєрчлєлт, шинэчлэлийн тєлєєх тvншлэлийг бий болгож сургууль, багш нарын хєгжлийг дэмжсэнээр боловсролын чанарыг дээшлvvлэхэд хувь нэмрээ оруулна.
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадрааснаас хойш таван жилийг ардаа орхижээ. Хvмvvний тав хvртэлх насанд тєлєвшил хєгжлийнх нь 80 хувь гvйцэн цэгцэрдэг гэсэн онол бий. БХАН нь єнгєрсєн хугацаанд тєрийн бус байгууллагын vндсэн шинжvvдийг зорилго, vйл ажиллагаа, дотоод гадаад харилцаандаа цогцлоож чадлаа.
Vйл ажиллагааныхаа хvрээнд Монгол Улсын боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь манай хамт олны бахархал, хийж бvтээх эрмэлзлэл, итгэл сэтгэлийн гал болдог.
Бидний олсон ололт амжилт, єнєєгийн хvрсэн тvвшин, явуулж байгаа vйл ажиллагааны агуулга, хэлбэр бvхэн нь хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллага, хvмvvсийн хамтын ажиллагаа, оролцооны vр дvн гэж vздэг билээ.