Нийтэлсэн: Бүрэнжаргал Огноо: 2009-12-29
Сүүлийн жилүүдэд манай оронд “Идэвхтэй сургалтын арга”, “Бүтээлч сэтгэлгээний арга” гэх мэт орчин үеийн сургалтын аргуудыг багш нарын хүртээл болгож сургалтанд нэвтрүүлж байгаа ч нийтийг хамарсан ажил болж чадаагүй юм. Шинэ аргуудын мөн чанар, сэтгэл судлалын үндсийг бүрэн ойлгож хэрэглэх нь үр дүнгээ өгөх бөгөөд мэдлэг бүтээхийн зэрэгцээ хамтран ажиллах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тодорхой асуудалд өөрийн байр сууринаас хандаж дүгнэлт хийх зэрэг чадваруудыг хөгжүүлэх боломжтой.
Бага, дунд боловсролын шинэ стандартыг хэрэглэх явцад “Хамтын бүтээлч үйл ажиллагаанд суурилсан арга зүйд” багш нар суралцан түүнийг сургалтанд өргөн хэрэглэх шаардлагатай байгаа юм. Энэ нь бага дунд боловсролын стандартыг турших явцад авсан асуулга судалгааны үр дүн, ярилцлагын тэмдэглэлээс ч харагдаж байна. Хичээл, сургалтын шинэчлэл, арга зүйн шинэ хандлагыг тусгасан багш, сурагчдын хамтын бүтээлч үйл ажиллагаанд суурилсан сургалтын идэвхитэй, шинэлэг аргуудын мөн чанар, онолын үндэс, тэдгээрийн хэрэглэх арга зүйг тайлбарлан таниулж, жишээлэн үзүүлсэн сургалтын модулийг боловсруулж, сургалт - семинарыг өргөн зохион байгуулахад зориулан уг модулийг зохиов.
Багш та, Хүүхдэд ээлтэй сургуулийн үзэл баримтлалыг тусган сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчинг хүүхдэд ээлтэй болгох зорилготой боловсруулсан энэхүү сургалтын модулийг хэрэглэснээр “Хамтын бүтээлч үйл ажиллагаанд суурилсан идэвхитэй сургалтын арга” гэж юү болохыг мэдэж өөрийн хичээлд бүтээлчээр хэрэгжүүлэхийг хүснэ гэдэгт итгэлтэй байна. |