НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 09 сарын 01 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3389187
Зочин: 5
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 604
Бүрэн дунд боловсролын агуулгын стандарт 2-р хэсэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
Монгол улсын стандарт

Боловсролын стандартын тогтолцоо
Бага, дунд боловсрол
4-р хэсэг: Бүрэн дунд боловсролын агуулга

MNS5001-4:98

Албан хэвлэл
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв

Улаанбаатар хот
1998 он

11. АМИН СУДЛАЛ

11.1. Зорилт

11.1.1. Орчинзүй /экологи, улирлан хувьсах хөгжлийн онолын үндсээр

  • байгаль хамгаалах арга хэмжээнд оролцох
  • ургамал, амьтны амьдралд тохиолдох улирлын өөрчлөлт, түүний шалтгааныг илрүүлэх, ажиглах, ургамал, амьтан амьдрах орчиндоо зохилдсон онцлогийг тодорхойлох
  • сүрэг-бүр /популяц/-ын тоо толгой өөрчлөгдөх, амь-сав бүлгэмдэл /биогеофеноз/ солигдох шалтгаан, орчин зүйн тогтолцоо /экосистем/-ийг хамгалах, газар тариалан бүлгэмдэл /агроценоз/-ын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд оролцох,
  • хоол тэжээлийн хэлхээ, орчинзүйн цацын тойм зураг гаргах
  • хувьсал, зохилдлогын онцлогийг илрүүлэх зорилгоор ургамал, амьтныг ажиглах, тэмдэглэл хөтлөх
  • орон нутгийн амь бүлгэмдэл /биоценоз/, амь-сав бүлгэмдэл /биогеоценоз/-ын үндсэн бүрэлдэхүүнийг тодорхойлох
  • ургамал, амьтны зүйлүүд, зохиомол ба байгалийн шалгарлыг харьцуулах
  • сураг бичиг, гарын авлага, лавлагаа материал ашиглах, илтгэл товчлол /реферат/ бичих, тухайн асуудлаар өрийн байр суурь /олж авсан мэдлэг, туршлага, уншиж сонссоноо ашиглах/-иа хамгаалж дасах

11.1.2. Ерөнхий аминсудлалын хичээлээр

  • хүнсний ногоо, жимс-жимсгэний мод, сөөг, чимэглэлийн ургамлыг янз бүрийн аргаар ургуулах
  • бичил дуранбай ашиглах, бичил бэлтгэж судлах, ургамлын зэрэг, амьтны үүлдрийн гадаад хэв шинжийг ажиглаж, бичиж тэмдэглэх, удамшихгүй ба удамших шинжийг илрүүлэх, эс судлалын энгийн туршилт тавих, бодисын эргэлтийн тойм гаргах
  • тухайн сургууль байгаа орчны бохирдолд хүний үр удамд нөлөөлөх хувьсамж үүсгүүр байгаа эсэхийг тогтоох
  • эс, амь-сав бүлгэмдэл /биогеоценоз/-ын үндсэн бүрдлүүдийг тодорхойлох, сонгон шалгаруулах аргууд, эх эцэг ба үр удмын ялгаа, удамших ба удамшихгүй шинж тэмдэг, нутгийн ургамлын зэрэг, амьтны үүлдэрийгтогтоох
  • үндсэн нэртомъёог тайлбарлах, түүний нийтлэг ба монгол нэрийг тогтоох,
  • сурах бичгийг дэс дараатай, нарийвчлан судлах, асуулт-даалгаварт бэлтгэх, шинжлэх ухаан, практик үйлдлийн чанартай илтгэл, товчлол боловсруулах мэдлэг, чадвар, дадал эзэмшисэн байна.

11.2. Цөм хөтөлбөр

11.2.1. Орчин зүй /экологи/, улиран хувьсах хөгжил lX анги

Судлагдахуун:

  • хүрээлэн буй орчин
  • гэр орон
  • амьгүй байгаль
  • амьд байгаль
  • үйлдвэр
  • нийгэм

Үндсэн бүлэг:

  • хүн ба байгалийн зохицол
  • амьд бие ба орчны харилцаа /уур амьсгал, гэрэл, улирлын өөрчлөлт/
  • амин хэмнэл, амин цаг
  • бүүр, сүрэг /популяц/ зүйлийн тухай ойлголт
  • амь бүлгэмдэл /биоценоз/
  • амь-сав бүлгэмдэл /биогеоценоз/
  • бөмбөрцгийн бүрхэвчүүд /чулуун, мадал, усан мандал, агаар мандал, амь мандал/
  • амьд цулс /биомасс/
  • хүн мандал /ноосфер
  • орчин зүйн тогтолцоо /экосистем/ ба түүний бүрэлдэхүүн хэсгүүд
  • амь мандал /биомасс/
  • хүн мандал /ноосфер/
  • орчин зүйн тогтолцоо /экосистем/ ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдамь мандал /биосфер/ дэх бодис, эрчим хүчний эргэлт, задлагч, бүтээгч, хэрэглэгч хүрээлэн буй орчны холбоо
  • ноосфер ба хүн төрөлхтний хөгжлийнтулгамдсан асуудлууд /орчин зүйн тэнцвэрийг хадгалах, хаягдалгүй технологи нэвтрүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалах/
  • байгалийн нөөц баялаг, түүнийг зүй зохистой ашиглах
  • байгаль хамгаалал ба хувь хүн
  • улиран хувьсах хөгжлийн тухай онол
  • удамшил ба хувьсал
  • зориудын шалгарал
  • байгалийн шалгарал
  • зүйлийн үүслийн тухай Ч.Дарвины сургаал
  • ангилалзүйн зарчмууд
  • биогенетикийн хууль
  • амьдралын үүслийн тухай ойлголт
  • хүний үүслийн тухай таамгалал, баталгаа, хүний хөгжлийн үе шатууд

Мэдлэгийн тогтолцоо: Байгаль-хүн-нийгэм

11.2.2.. Удам зүй /генетик/, сонгон үржүүлгэ /селекц/, бичил амин судлал /микробиологи/

Х анги
Судлагдахуун:

  • урагмал /таримал, зэрлэг/
  • амьтан /тэжээвэр, зэрлэг/
  • хүн /өөрөө/
  • орчин
  • нийгэм

Үндсэн бүлэг:

  • эс судлал /цитологи/-ын үндэс
  • эс судалгааны арга /гэрлийн ба электрон бичил дуранбай/
  • эсийн химийн найрлага
  • эсийн бүтэц /бөөм, мембран бүрхүүл, сийвэн, эрхтэнцэрүүд/
  • прокариот эс, хоруу /вирус/
  • уураг, түүний бүтэц, шинж чанар, үүрэг
  • нүүрс-ус, липидүүд
  • бөөмийн хүчлүүд: дезоксирибонуклейн хүчил ба рибонуклейн хүчил
  • эсдэх бодисын солилцоо, гурван фосфорхүчлийн аденозиня
  • эс дэх эрчим хүчний солилцоо, гурван фосфорхүчлийн аденозин нийлэгжих
  • нөхвөр солилцоо, уургийн амин нийлэгжил. М-Рибонуклейн хүчил
  • рибосомд полипепдидийн хэлхээ нийлэгжих
  • бие махбодын үржил ба бодгаль хөгжил
  • эсийн хуваагдал /митоз, мейоз/, үр тогтох
  • дэлхийн дээр амьдрал үүсч, хөгжсөн нь
  • удамзүй /генетик/
  • Менделийн l, ll хууль
  • бэлгийн генетик, генотип
  • хүний генетик ба анагаах ухаан, эрүүл мэндээ хамгаалахын ач холбогдол
  • ДОХ, бэлгийн замаар дамжин халдаврлах өвчнөөс сэргийлэх
  • хувьсал /үл удамших, удамших хувьсал/
  • удамшил, хувьслын материаллаг үндэс
  • генийн инженерчлэл
  • ургамал, амьтан, бичил биетний селекц
  • ургамлын селекц
  • амьтны селекц
  • бичил биетний селекц
  • биотехнологи
  • дүгнэлт
Амьдрал
Амь бүлгэмдэл Удамшил Улиран хувьсах
Амь мандал Зохилдлого Хүн төрөлхтөн
Хүн төрөлхтөн

Шим ертөнцийн нэгдэл
Ерөнхий амин судлалын хичээлийн лабораторийн дадлага ажил:

  • амь бие амьдрах орчны харилцаа хоблоо, зохилдлогыг судлах арга
  • орон нутгийн улирлын үзэгдэл ба амьд биесийн амьдралын хэмнэл, хувьслыг судалж үнэлгээ өгөх
  • орон нутгийн амь мандал /биоценоз/-ын бүрэлдэхүүн, амьд цулс, хөдлөл зүйг ажиглаж тодорхойлолт гаргах
  • орон нутгийн орчин зүйн тогтцолоонд хүний үзүүлэх нөлөөллийг судалж, зохицуулах, хязгаарлах арга замын талаар санал боловсруулах
  • зүйлийн хэлбэр зүйн /морфологийн/ шалгуурыг судлах
  • навчит ба шилмүүст модны хэлбэр зүйн шинж тэмдгийг ажиглах, танилцах
  • зүйлийн шалгуур
  • зүйлийг тодорхойлох шинж тэмдгийн шалгуурыг мэдэх
  • бие махбодын хувьслыг илрүүлэх
  • тодорхой хувьслыг ажиглах
  • хам хувьслыг ажиглах
  • удамших хувьслыг /мутац/ ажиглах
  • таримал урагмлын сорт гаргасан жишээгээр зориудын шалгарлын үр дүнг судлах
  • бие махбод амьдрах орчинд зохилдохыг судлах
  • амьтны зохилдлогын шинж тэмдгийг судлах
  • харилцан холбогдолтой хувьслыг ажиглах
  • ургамал, амьтны дэвшин хувьсах /ароморфоз/ ба дасан хувьсах /идонадаптаци/-ыг илрүүлэх
  • эсийн үржлийн бэлдмэл ажиглах
  • амьтны хөврөлийн загвар харьцуулан ажиглах
  • бэлгийн эсийн бэлдмэл ажиглах
  • урагмлын үржлийн хэлбэрийн бэлдмэл ажиглах
  • тасалгааны ургамлыг янз бүрийн аргаар үржүүлэх
  • навчны уртын хувьслын хувилбарлалын эгнээ ба тахирмаг байгуулах
  • үет ургамлын түрүүхэйнүүдийн хувилбарлалын эгнээ ба тахирмаг байгуулах
  • нутгийн ургамлын зэргийн гадаад хэв /фенотип/-ийг ажиглах
  • таримал ургамлын зэргүүдийн гадаад хэв шинж тэмдгийг ажиглах
  • нутагшсан ба нутагшаагүй зэргийн ургамал тарьж арчлах, ажиглах

Аялал:

  • дадлагыг хээрийн нөхцөлд хийж гүйцэтгэх
  • байгальд биеэ авч явах, аюул осолгүй ажиллах, анхны тусламж үзүүлэх арга
  • орон нутгийн байгалийн баялгийг судлах
  • байгалийн баялаг ашиглах нутгийн ардтүмний уламжлал, байгальд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөөг судлах

12. Физик-одон орон

12.1. Зорилт

  • физикийн үнсэн ухагдахуун, үндсэн хэмжигдэхүүн, түгээмэл үзэгдлүүдийн тухай хууль, зүй тогтлын хоорондын хамаарлыг хэрэглэгдэх хязгаар нөхцөлтэй нь холбон ойлгосон байх
  • сурах бичиг, нэвтэрхий толь, шинжлэх ухааны хялбаршуулсан ном, мэдээлэл, техникийн баримтыг ашигладаг болох
  • төрөл бүрийн бодлогыг боддог, түүндээ шинжилгээ хийдэг байх
  • өмнө үзсэн үзэгдэл, ухагдахуун, хэмжигдэхүүн, зүй тогтлын талаар онолын мэдлэгийн зэрэгцээ үзүүлэх туршлага, сорилын ажлуудыг судалж, физикийн бодлого бодох арга зүйг эзэмших
  • бие даан ажиглалт хийж, уншиж судалсан, танилцсан зүйлээ тайлбарлан, дүгнэлт гаргаж зарим багаж хэрэгслийн ажиллагааг мэдэж, ажиллуулдаг байх
  • механик, хөдөлгөөн, орон зай, цаг хуагцааны ойлголтыг нарийвчлан судалж, материаллаг цаг, бие, гаииг ертөнцийн хөдөлгөөний хуулиуд, тэдгэрийг илэрхийлэх арга, биеийн механик шинж чанарыг мэддэг байх
  • бодисын бүтэц, төлөв, дулааны хөдөлгөөнийг молекул-кинетикийн онол, термодинамикийн хуулиар тайлбарлан байгаль дээр олонтой тохиолддог дулааны үзэгдлүүдийг тоцоож
    амьдралд хэрэглэдэг байх
  • Үл хөдлөх цэнэгийн цахилгаан орон, хөдлөх цэнэгийн соронзон орон, эдгээрийн шинж чанар, зүй тогтол, харилцан үйлчлэлийг судалж, практик хэрэглэх чадвар, дадалтай байх
  • байгаль ба техник дэх үзэгдлүүдийн нэгболох хэлбэлзэл, долгионы талаар үндсэн ойлголттой болж, хүн төрөлхтөн цахилгаан соронзон долгионыг нээж, ахуй амьдралдаа хэрэглэж
    байгаа зарчмуудтай танилцаж, оптик үзэгдлийн талаарх мэдлэгээ тоо болон чанарын хувьд ахиулж, байгаль дээрх гэрлийн үзэгдлүүдийг тайлбарлаж чаддаг байх
  • бичил /микро/ ертөнцийн бүтэц, гол шинж чанар, тэнд болдог үндсэн үзэгдлүүдийн хууль, зүй тогтол, хувирлыг танин мэдэж, цөмийн энерги, цөмийн цацралыг хэмжих, хэрэглэх, түүнээс хамгаалахын физик үндсийг мэдсэн байх
  • одон орны үндсэн ухагдахуун, хэмжигдэхүүн, физик зүй тогтолтой танилцаж, од гаригийн үзэгдэх хөдөлгөөний байршлын өөрчлөлтөөр цаг хуагцааг болон одон ордыг баримжаалан
    тогтоож чаддаг, ажиглалтыг бие даан хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

    12.2. Цөм хөтөлбөр

    12.2.1 lX анги

    1. Мехник. Биеийн жигд ба жигдбиш хөдөлгөөн, биеийн хурдатгал. Төвдтэмүүлэх хурдатгал. Динамикийн үндсэн хуулиуд, эдгээрийн хэрэглээ. Эргэх хөдөлгөөн, өнцөг хурд, өнцөг хурдатгал. Тэнцвэрийн төрөл ба нөхцөл. Хүчний момент, моментын дүрэм. Биеийн импульс. Тусгаарлагдсан систем. Тийрэлтэт хөдөлгөөн. Импульс хадгалагдах хууль. Ньютоны хуулиуд, эдгээрийн хэрэглэгдэх хязгаар. Чадал. Энерги хадгалагдах хууль. Таталцлын орон дахь биеийн хөдөлгөөн. сансрын хурд. Гаригуудын хөдөлгөөн, түүнийг одтой жишин тодорхойлох. Хий шингэний хөдөлгөөн, механик шинж чанар.
    2. Молекул физик. Дулаан. Бодисын атом, молекулт бүтэц. Молекулын хэмжээ ба масс. Бодисын тоо хэмжээ ба молийн масс. Авогадрогийн тоо. Бодисын агрегат төлөв.
      Хатуу, шингэн, хийн ба плазмын өтөлв орших бодисын бүтцийн онцлог. Дулааны хөдөлгөөн. исстемийн төлөвийн тухай ойлголт, төлөвийн параметрүүд, эдгээрийн онцлог. Дотоод энерги ба температур. Идеал хий, түүнд явагдах изопроцессууд, эдгээрийг диаграммаар болон аналитик аргаар иэлрхийлэх нь. Идеал хийн төлөвийн тэгшитгэл, дотоод энерги. Ажил ба дулаан. Термодиникийн 1-р хууль, дулаан шилжих арга зам. Дулааны машин, түүний ашигт үйлийн коэффициент. Хувийн дулаан багтаамж. Уур, уурын даралт, ханасан уур, Буцлах, агаарын чийг Психрометр. Шингэний шинж чанар /урсамтгай, үл шахагдах/ Шингэний гадаргын таталцал. Норгох ба капилляр үзэгдэл. Хайлах үзэгдэл. Кристалл ба аморф бие, анизотроп шинж. Хатуу биеийн механик ба дулааны шинж чанар, дулаан тэрэлт, деформац.
    3. Цахилгаан, соронзон. Цахилгаан динамикийн үндэс. Цэнэгжсэн биесийн үйлчлэл. Цэнэг хадгалагдах хууль. Кулоны хууль. Цахилгаан орныг нэмэх суперпозицын зарчим. Цэнэгжсэн бөмбөрцөг ба хавтгайн үүсгэх цахилгаан орон. Нөлөөгөөр цахилгаанжих нь. Цахилгаан орон дахь дамжуулагч ба диэлектрик. Цахилгаан оронд цэнэг шилжихэд хийх ажил. Орны потенциал, ялгавар. Ижил потенциалт гадарга. Цахилгаан багтаамж. Конденсатор, түүний багтаамж, энергий эдгээрийн холболт. Цахилгаан орны энерги. Цахилгаан гүйдэл. Хүчдэл ба цахилгаан хөдөлгөгч хүч. Бүрэн хэлхээний Омын хууль. Цахилгаан хэлхээ, Крихгофын дүрэм. Жоуль-Ленцийн хууль. Металл, хий, вакуум, шингэн, хагас дамжуулагч дахь цахилгаан гүйдэл. Соронзон орон, соронзон индукцын вектор, хүчний шугам. Бодисын сорозон чанар. Гүйдэлд соронзон орон үйлчлэх нь.
      Амперын хууль. Хөдөлж буй цэнэгтэй бөөмд болон гүйдэлтэй жаазанд соронзон орон үйлчлэх нь. Лоренцын хүч. Индукцын цахилгаан хөдөлгөгч хүч ба Ленцийн дүрэм. Хувьсах гүйдлийг гарган авах нь. Харилцан индукц, трансформатор. Хувьсах гүйдлийн үйлчлэгч /эффектив/ утга. Багтаамжит болон индукцэт эсэргүүцэл. Хувьсах гүйдлийн хэлхээн дэх Омын хууль.

    12.2.2. Х анги

    1. Хэлбэлзэл, долгион, оптик. Үелэх хөдөлгөөн. Математик ба пүршин дүүжин. Гармоник хэлбэлзэл, түүний далайц, шилжилт, үе, давтамж, фаз, энерги. Замхрах ба албадмал хэлбэлзэл, резонанс. Долгион, түүний тархах хурд, урт, тэгшитгэл, энерги. Хэлбэлзлийн хүрээ, түүнд үүсэх цахилгаан хэлбэлзэл. Томсоны томъёо. Цахилгаан соронзон долгион, түүний хуваарь. Радио холбоо, телевизийн зарчим. Гэрлийн урсгал, хүч, гэрэлтүүлэг, түүний хуулиуд. Гэрлойх ба хугарах хууль. Хавтгай ба бөмбөлөгтоль, дотоод бүрэн ойлт. Линз, түүнд үрс байгуулах нь. Оптик багаж. Гэрлийн интерференц ба дифракц, дифракцын тор, Гэрлийн бөөмлөг /квант/ чанар.
    2. Харьцангуй онолын үндэс. Атом цөмийн бүтэц, шинж чанар. Эйнштейний харьцангуйн зарчим. Лоренцын хувиргалтаас гарах мөрдлөгүүд. Резерфордын туршлага, атомын цөмт загвар. Борын үндэслэл /постулат/ ба атомын энергит түвшин. Устөрөгчийн атомын спектр. Элементүүдийн үелэх системийг Борын онолын үзэл санаагаар тайлбарлах нь. Цөмийн бүтэц, цөмийн хүч, Цөмийн холбоос энерги. Цөмийн цацраг идэвхит чанар. Цацраг идэвхит задралын хууль. Цөмийн цацралыг хэмжих, хэрэглэх ба түүнээс хамгаалах нь. Цөмийн урвал, түүний энерги. Цөмийн ректор. Цацралын үйлчлэл.
    3. Одон орон. Экваторын координатын систем, түүнийг одот тэнгэрийн зурагт дүрслэх нь Одот тэнгэрийн нарийвчилсан зураг, одны каталоги, одны монгол зураг. Сарны замын 28 одны орд. Гаригуудын хөдөлгөөний хууль, Гаригийн одны ба билгийн үе.
      Телеспоп, радиотелескоп. Спектр судлалын аргыг тэнгэрийн эрхсийн шинж чанарыг судлахад хэрэглэх нь. Нар, түүний бүтэц, идэвхжил, нөлөө. Оддын шинж чанар, ерөнхий зүй тогтол. Хос од, гэрэлтэлт нь өөрчлөгддөг од. Од хоорондын орчин. Одны үүсэл ба хөгжил. Галактикийн бүтэц, тогтоц. Орчлонгийн тэлэлт, загварууд.

    13. ХИМИ

    13.1.1. Химийн элементийн талаар

    • химийн элементүүдийн үелэх системд эзлэх байр, атомын бүтцийг тодорхойлж, электрон байгуулалтын томъёо, орбиталийн графикийг зохиож, шинж чанарыг нь баримжаалж, тэднийг S, P, d, f элемент гэж ангилах.
    • химийн элементийн тэмдгийг таньж, тэдгээрийн дэлхийд тархсан байдал, эзлэх хувийг баримжаалж, байгаль хүний амьдралд гүйцэтгэх үүрэг, үзүлэх нөлөө, нээгдсэн түүх, нэрийн учрыг нь мэдэх
    • үелэх хууль, химийн элементийн шинж чанарын өөрчлөлтүүдийг тодорхойлох, тайлбарлах.

    13.1.2. Химийн бодисын талаар

    • химийн элементүүдийн дээд оксид, түүний гидроксид, устөрөгчит нэгдэл, тэдгээрээс үүсэх давсны болон органик бодисуудын /нүүрсустөрөгч, спирт, фенол, альдегид, кетон, энгийн ба нийлмэл эфир, карбон хүчил, амин, амин хүчлийн гомологи, изомер, нүүрс ус, тос, полимер/ томъёо, бүтцийн томъёог зохиож нэрлэж, молекул дахь химийн холбооны шинжээс бодисын шинжийг нь баримжаалах
    • хөтөлбөрт зааж тусгайлан үзэж судалсан бодисуудын томъёо нэр, байгальд орших байдал, олборлох, боловсруулах, гарган авах арга, шинж чанар, хэрэглээний тухай мэддэг, тэдгээртэй зөв харьцаж, зохистой ашиглах
    • уусмалын концентрацийг нэг төрлөөс нөгөөд шилжүүлэн, шингэлэх, өтгөрүүлэх, хэвийн биш нөхцөлд байгаа хийн эзэлхүүн масс, бодисын тоо хэмжээ, бүтцийн хэсгийн тоог тооцоолох

    13.1.3. Химийн урвалын талаар

    • химийн урвалын явагдах нөхцөл, хурд, чиглэлийг баримжаалах:
    • шаталсан диссоциацийн, давсны гидролизийн, исэлдэн ангижрах олон хэлбэрийн урвалын бүдүүвчийг зөв тогтоож, тэгшитгэл зохиож диссоциацын тогтомол болон цахилгаан химийн эквивалентыг тооцоолох:
    • урвалд оролцогч бодисын аль нэг нь хольцтой байх, илүүдэл байх, холимог байдлаар өгөгдсөн байх, урвалын бүрэлдэхүүний гарц онолын ёсоор гарвал зохих хэмжээнээсээ бага байх тохиолдолд урвалын тэгшитгэл ашиглан тооцоолох. Электролизийн үе дэх электрод дээр ялгарсан бодисын масс, нэвтэрсэн цэнэгийн хэмжээ, гарцыг тооцоолох:
    • химийн бодисын судлах явцад тэдгээрийн химийн шинж, гаргаж авах, ялган таних урвалуудыг явуулж турших.

    13.1.4. Бодисын танин мэдэх ба хэрэглэх талаар

    • химийн лабораторид ашигладаг, үйлдвэр, аж ахуйн газарт өргөн хэрэглэдэг, ахуй амьдралд байнга ашигладаг бодисуудтай зөв харьцаж зохистой ашиглах мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

    13.2. Цөм хөтөлбөр

    13.2.1. IX анги

    1. Ерөнхий химийн хэсэг

    • атомын бүтэц, электрон бүрхүүл, квантын тоонууд /гол, туслах, соронзон, спиний квант тоо/, электроны байгууламжийн томъёо, орбиталийн график
    • үелэх систем, үелэх системд S, P, d, f элементүүдийн байрлах зүй тогтол
    • химийн холбоо, Ковалентын холбоо, түүний урт, өнцөг, энерги, атомын цочрох, донор акцепторын холбоо, ковалент холбооны ханах чанар, чиглэлт чанар, туйлт чанар, сигма ба пи холбоо
    • ионы холбоо, ионы цэнэг ба радиус, металлын холбоо, устөрөгчийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэл
    • бодисын төлөв байдал, хатуу, талст ба талст биш /аморф/ бодис. Атомын, молекулын, ионы, металлын талст торт бодисууд, шингэн ба хийн байдалтай бодисууд, хийн нэгдсэн хуулийн тэгшитгэл
    • химийн урвалын зүй тогтол, химийн урвал явагдах механизм, урвалын энерги, термохимийн урвал, термохимийн хуулиуд, термохимийн тэгшитгэл
    • химийн урвалын хурд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, химийн тэнцвэр, масс үйлчлэлийн хууль, Ле Шательегийн зарчим
    • исэлдэн ангижрах урвал, тэдгээрийн төрөл, цахилгаан химийн процесс, энергийн химийн үүсгүүр, электролиз, цахилгаан химийн эквивалент
    • дисперсийн систем, уусмал, талст гидрат уусмалын концентраци
    • электролитийн диссоциаци, түүний тэгшитгэл. Шаталсан диссоциаци. Ионы шинж. элекролитийн диссоциацийн зэрэг ба тогтмол. Усны диссоциаци, уусмалын орчин
    • ионуудын солилцох урвал. Хүчил, суурь, давсны уусмалд явагдах урвалууд, давсны гидролиз, ионт

    2. Органик биш химийн хэсэг

    • S элементийн ерөнхий шинж: устөрөгч, ус, хүнд ус, устөрөгчийн пероксид
    • S элементүүд, шүлтийн ба газрын шүлтийн металл: шохой, усны хатуулаг чанар
    • P элементийн ерөнхий шинж: III-VII үндсэн дэд бүлгийн элементүүд
    • d элементийн ерөнхий шинж: хром, манган, төмөр, зэс, цайр, мөнгө, мөнгөн ус
    • f элементийн ерөнхий шинж: газрын ховор, сарнимал, цацраг идэвхт, нийлэг элементүүд

    3. Химийн үйлвэрлэлийн үндсэн хэсэг

    • химийн технологи, химийн шинжлэх ухаан ба үйлдвэрлэл, түүхий эд ба бүтээгдэхүүний чанар, химийн анализ, лаборатори
    • химийн үндсэн үйлдвэрүүд: хүхрийн хүчил, аммиак, азотын хүчил, азотын бордоо, фосфорын бордооны үйлдвэр
    • төмөрлөгийн үйлдвэр /металлурги/, ширмэн ба ган хайлах, хөнгөн цагаан ба зэсийн үйлдвэр
    • натрийн гидроксид ба давсны хүчлийн үйлдвэр
    • силикатын үйлдвэр, шил, цемент, шаазан вааран хавтанцар, тоосго, шохойн үйлдвэр
    • манай оронд химийн ба химийн чиглэлийн үйлдвэр хөгжиж байгаа нь

    13.2.2. X анги

    1. Органик химийн хэсэг

    • оршил, органик химийн судлах зүйл, органик бодис, органик хими үүсч хөгжсөн нь, түүний ач холбогдол, манай оронд органик химийн шинжлэх ухаан, үйлдвэр хөгжиж байгаа нь
    • нүүрстөрөгчдийн молекулын бүтэц, байгуулалт гомологи эгнээ, изомер, нэршил, шинж чанар
    • нүүрстөрөгчдийн байгалийн эх булаг, байгалийн хий, нефть, чулуун нүүрс, хүлэр, занар, тэдгээрийг олборлох, боловсруулах, хэрэглэх
    • нүүрстөрөгчдийг гарган авах, хэрэглэх, манай орны нүүрстөрөгчдийн байгалийн нөөц, түүний ашиглалт
    • хүчилтөрөгч агуулсан органик бодис, спирт, фенол, альдегид, кетон, карбон хүчил, энгийн ба нийлмэл эфир, тос, нүүрс ус
    • манай оронд хүчилтөрөгч агуулсан органик нэгдлүүдийг гарган авах, хэрэглэх, олборлох, боловсруулах судалгаа, үйлдвэрлэл хөгжиж байгаа нь
    • азот агуулсан органик бодис. Нитро нэгдэл, азотын хүчлийн нийлмэл эфир, амин, амид карбамид, амин хүчил
    • азот агуулсан гетеро цагирагт нэгдлүүд: пиридин, пиррол, пиримидин, пурин, тэдгээрийн сууриуд
    • хүхэр, фосфор, цахиур, бор болон бусад элемент агуулсан органик нэгдлүүд. металл органик нэгдэл
    • уураг, нуклейн хүчил, түүний амьд биест гүйцэтгэх үүрэг
    • манай оронд ургамл, амьтны гаралтай түүхий эдийг боловсруулах судалгаа, үйлдвэрлэл хөгжиж байгаа нь
    • полимер, хуванцар, каучук ба резин, зохиомол ба нийлэг мяндас
    • органик синтез, түүний түүхий эд, технологи, бүтээгдэхүүн, манай оронд политмерийн судалгаа, үйлдвэрлэл хөгжиж байгаа нь

    2. Үндсэн агуулгыг хэрэгжүүлэх явцад сурагчаар хийлгэх ажил

    Үндсэн агуулгыг хэрэгжүүлэх явцад суралцагчдаар үйлдвэр, уурхайд болон шинжлэх ухааны хүрээлэн, лабораторид хийж гүйцэтгэж байгаа зүйлсийг ажиглах, дасгалжих, турших, танилцах ажлыг хийлгэнэ.

    Ажиглалт

    • байгаль, хүмүүсийн үйл ажиллагааны явцад болон сургалт явуулах үед явагдах бодис, урвалын өөрчлөлт, хувиралтыг ажиглах
    • үйлдвэр, аж ахуйн газар болон эрдэм шинжилгээний газарт тодорхой сэдвээр ажиглалт хийх

    Туршилт

    • химийн урвалын хурд бодисын шинж чанар, концентраци, температураас хэрхэн хамаарахыг турших
    • тэнцвэрийн шилжилт тэнцвэрийн нөхцөлөөс хэрхэн хамаарахыг турших
    • гальваний элементээс гүйдэл үүсгэж турших
    • электролиз явуулж турших
    • тодорхой концентрацтай уусмал бэлтгэх, уусмал концентрацийг тодорхойлох,
    • бодисуудын цахилгаан дамжуулах чанарыг турших, ионы хөдөлгөөнийг ашиглах
    • электролитүүдийн хооронд солилцох урвал явуулж турших
    • устөрөгчийн пероксид, озоны шинжийг турших
    • төмөр, зэс, цайр, хром, манганы нэгдлүүдийн шинжийг турших
    • органик бодис дахь нүүрстөрөгч, устөрөгчийг тодорхойлох
    • метан, этилен, ацетилен, бромт этил, цуу изобутилийн нийлмэл эфир гарган авч шинж чанарыг нь турших
    • бензол, фенол, глицерин, шоргоолжны альдегид, шоргоолжны хүчил, тос, глюкоз, сахароз, цардуул, эслэг, аналин, амин хүчил, уургийн болон хуванцар, каучук, резин, мяндасны шинж чанарыг турших
    • органик биш ба органик бодисын шинж чанартай холбоотой туршлагатай бодлого бодох

    Танилцах

    • орон нутгийн химийн болон химийн чиглэлтэй үйлдвэр, түүний химийн лабораторитой таницлах
    • орон нутгийн химийн ухааны чиглэлийн эрдэм шинжилгээний газар, эмийн сан, музей, үзэсгэлэнтэй танилцах

    14. НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ

    /иргэн ба нийгэм/
    14.1. Зорилт

    • нийгэм ба иргэний амьдралын үзэгдэл, асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, үнэлэлт өгөхөд хувийн туршлага, нийгмийн мэдлэгээ /нийгэм-хүмүүнлэг, эдийн засаг, улс төр, соёл гэх мэт/ хэрэглэх, зохих үндэслэгээ гаргах
    • нийгмийн үйл явцын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, үнэлгээ өгөх
    • нийгмийн үзэгдэл, үйл явцыг ажиглах, мэдээлэл цуглуулах, хэлэлцлэгийн асуудлыг олох хийгээд шийдвэрлэхэд нийгмийн судалгааны энгийн аргыг хэрэглэх
    • нийгэм ба иргэний аливаа сэдвээр хувийн байр сууриа илэрхийлж, бие даан сонголт хийх
    • нийгэм, хүмүүсийн өмнө тулгарч байгаа зорилтуудыг тодоруулах, шийдвэрлэхэд өөрийн оролцоо, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох
    • нийгмийн үзэгдэл, үйл явцыг харьцуулах, дүрслэх, зураглах болон бүдүүвч, график, хүснэгт, диаграмм зэргийг зохиож, ашиглаж чаддаг байх
    • нийгэм-улс төр, эдийн засаг, соёлын мэдлэгээ бие даан баяжуулах зорилгоор нийтийн мэдээллийн олон төрөл эх сурвалж, шинэ технологи, ном зохиолыг /төр, засаг болон намуудын баримт бичиг, тогтмол хэвлэл, лавлах, уран зохиол, радио, телевиз, дүрс бичлэг гэх мэт/ ашиглах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн байна.

    14.2. Цөм хөтөлбөр

    14.2.1. XI-X анги

    • нийгмийн тухай үндсэн ухагдахуун
    • нийгмийн судалгааны аргууд
    • нийгмийн хэв маяг, ангилал
    • нийгмийн ялгарал-давхраажилт
    • хүний нийгэмших үйл явц
    • эдийн засаг гэж юу вэ?
    • эдийн засгийн тогтолцооны загварууд
    • өрсөлдөөн, түүний утга учир
    • чөлөөт зах зээлийн үнэ
    • эдийн засгийн тэнцвэржилт /эрэлт ба нийлүүлэлт/
    • санхүүгийн тогтолцооны үүрэг
    • инфляци, түүний үүсэх шалтгаан, сөрөгнөлөө
    • хөдөлмөрийн зах зээл, ажилгүйдэл, ядуурал
    • зах зээлийн загварууд
    • макро эдийн засгийн тогтолцооны систем
    • төрийн эдийн засгийн бодлогын мөн чанар, зохицуулалт
    • татварын тогтолцоо, улсын төсөв
    • төрийн санхүүгийн бодлого
    • нийгмийн хамгаалал, халамж
    • үндэсний эдийн засгийн нэгдмэл үзүүлэлт, аюулгүй байдал
    • нийгмийн баримжаат зах зээлийн үзэл баримтлал
    • эдийн засгийн интеграци ба монгол улс
    • ардчиллын ухагдахуун, ардчиллын үзэл баримтлал
    • ардчиллын үнэт зүйлс, суурь зарчим
    • ардчиллын хэв маяг, төрөл
    • дарангуйлагч болон ардчилсан тогтолцоо
    • улс төрийн мөн чанар, агуулаг
    • улс төрийн ухамсар, соёл
    • улс төрийн тогтолцоонууд, тэдгээрийн харьцуулалт
    • сонирхлын бүлэг ба улс төрийн нам
    • иргэдийн оролцоо, сонгууль
    • улс төрд ард түмэн ба хошуучлагчийн оролцоо
    • төр ба засаглалын тухай ухагдахуун /төрийн байгууламж, хэлбэр/
    • эрх мэдэл хуваарилалт, хяналт
    • эрх зүйт төр, хууль ёс
    • нийгмийн гаж үзэгдэл, гэмт хэрэг, ял шийтгэл
    • иргэн ба төрийн харилцаа
    • хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс
    • иргэний үүрэг, хариуцлага
    • нийгмийн хяналтын механиз: ард түмэн, төрийн бус байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн чөлөөт хэрэгсэл
    • соёл, түүний хэв маяг, үүрэг
    • монголын үндэсний соёлын онцлог
    • соёлын норм ба санкц
    • соёлын агуулга, хэв маягийн өөрчлөлт
    • соёлын зааг, ялгаа, зөрчил, залгамжлал
    • монгол улс ба олон улсын хамтын нийгэмлэгүүд /НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, АПЕК, Европын холбоо г.м/-ийн талаар мэдлэг эзэмшинэ.

    15. БИЕИЙН ТАМИР-ЭРҮҮЛ МЭНД

    15.1. Зорилт

    • биеийн тамирын дасгал, хөдөлгөөнөөр хичээллэхийн ач холбогдлыг ухамсарлан ойлгох
    • бие даан биеийн эрүүл мэнд, ажилланх чадвараа хөгжүүлж дээшлүүлэх арга уханд суралцах
    • биеийн тамирын уралдаан, тэмцээний ач холбогдлыг ойлгож, түүнд идэвхитэй оролцдог байх
    • хүүхэд бүрийг бие махбод, эрүүл мэндээ дээшлүүлэ, чийрэгжүүлэх арга ухаанд суралцаж, бүлгэм, дугуйланд бие даан хичээллэдэг болгох
    • амралт, чөлөөт цагаараа биеийн тамирын уралдаан, тэмцээнд оролцсдог, сонирхон үздэг болгох
    • хүүхэд бүрийг төрөл бүрийн аялал, зугаалганд оролцдог болгож энэ чиглэлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлсэн байна.

    15.2. Цөм хөтөлбөр

    lX-X анги
    1. lX-X ангид үзэх хичээлийн хөтөлбөрийн ерөнхий бүтэц

    1-р хүснэгт

    Спортын төрөл Эзлэх хувь
    1 Онол 5%
    2 Гимнастик 25%
    3 Хөнгөн атлетик 25%
    4 Сагсан бөмбөг10%
    5 Волейбол 10%
    6 Цана 15%
    7 Үндэсний бөх 10%
    Бүгд 100%

    2. Гимнастик

    Жагсаал зохион байгуулалтын дасгал

    • алхалтын явцад “Эргээд марш” командыг өгч гүйцэтгэх
    • битүү гогцоо гарганалхах, заал талбайн төвд 3-аас 4-өөр алхах алхалт
    • заасан чиглэлд алхах алхалт

    Бие хөгжүүлэх дасгал

    • богино олс, цагираг, гимнастикийн модтой, хосоор хийх дасгал

    Уран сайхны гимнастикийн зарим дасгалууд

    • гар ба биеийн туялзсан, уян налархай хөдөлгөөн
    • үсрэлтүүд: олсонд орж үсрэх, минутад 140-145 хийх үсрэлт
    • цагирагтай хийх дасгал: цагирагийн нэг ба хоёр гараар барих, цагирагийг гарын бугуйгаар эргүүлэх, цагирагийг шидээд барьж авах, цагираганд орж үсрэх, цагираг дээгүүр хөлийг давуулж өлмий дээрээ зогсох, тэнцвэр ба хагас суулт хийх дасгалууд

    Тайлбар: V-VIII ангид үзсэн бүжгийн болон уран сайхны гимнастикийн үндсэн элемент, техникүүдийг үндэслэн бөмбөг, цагираг туузтай хийх ба 64 тоот дасгалыг хөгжмийн аянд давтан хийнэ. Охидыг уран сайхны гимнастик хийх үед хөвгүүд 2-оос 3кг-ийн жинтэй гантельтэй дасгалыг хийнэ.

    Аэробик гимнастикийн дасгал

    • биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд
    • хөдөлгөөний эвсэл олгох дасгалууд
    • хүчний дасгал /хөлийн, гарын, хэвлийн, гэдэсний, нурууны/
    • аэробик гимнастикийн үндсэн дасгалууд /хөлийн, гарын, их биеийн, үсрэлт, савлалт, суниалтын/

    Бялдаржуулах дасгал

    • гантельтай хийх дасгалууд: амьсгалын ба дал мөрний булчинг хөгжүүлэх дасгалууд, их биеийн ба хөлийн булчингуудыг хамарсан дасгалууд.

    Тайлбар: Дасгал хийхсний дараа биеийг чийгтэй алчуураар арчих, дасгал давтан хийх тоо, ачааллыг хүүхэд тус бүрийн биеийн ерөнхий хөгжлийг харгалзан, тохируулж өгнө.

    3. Үндэсний бөх

    • үндэсний бөхийн гараа, дэвээ, шаваа, өрөх ёс
    • V-VIII ангид үзсэн мэхүүдийг давтах
    • бөхийг цоллох ёс
    • барилдаан хийх, хүч, хурд хөгжүүлэх дасгалууд

    4. Хөнгөн атлетик

    Гүйлт:

    • гүйлтийн сонгомол дасгалууд
    • дундын зайн гүйлт
    • нам гараанаас 60х4, 30х6, 100х4 удаа гүйх гүйлт
    • буухиа мод дамжуулах гүйлт
    • тэсвэр олгохгүйлт /охид 800-1000м, хөвгүүд 1000-1500м зайд/

    Тайлбар. 30х6 гэдэг нь 30 метрийн зайд 6 удаа гүйх гэсэн үг.

    Өндрийн харайлт
    Өмнө үзсэн техникийн давталт
    Уртын харайл
    Өмнө үзсэн техникийн давталт
    Шидэлт

    • бөөрөнцөг түлхэх техник ба сонгомол дасгалууд

    5. Сагсан бөмбөг

    • бүлэг ба багаар гүйцэтгэх үйл ажиллагаа
    • довтолгооны техник, тактик, системүүд
    • хамгаалалтын техник, тактик, системүүдидйн давталт
    • шүүлтийн аргачлал
    • өмнөх ангиудад үзсэн техникийг бататгах сургалтын тоглолт

    6. Волейбол

    • дээрээс хоёр гараар авч дамжуулах дамжуулалтыг 5-3-4, 6-2-3, 4-3-2, 1-2-3 бүсүүдэд давтах давталт
    • ар тийш нь дамжуулах дамжуулалтыг 6-3-2, 6-3-4 бүсүүдэд давуулсан бөмбөгийг доороос хүлээн авч дамжуулан, хоёр ба дөрөвдүгээр бүсээс довтолж цохих цохилт
    • ганцаарчилсан хаалт, урагшаа ба хажуугаар унаж, нуруугаар өнхрөн бөмбөгийг нэг гараар дамжуулах техник
    • үзсэн техникийг давталт, бататгах тоглолт

    Тайлбар: 5-3-4 гэдэг нь талбайн үсийн тоо юм.

    7. Цана

    • 600-800м-ийн зайн тойрог замд цанын нэг ба хоёр алхалтын техник
    • охид 2 км, хөвгүүд 3 км зайд хугацаатайгаар гулгах дадлага
    • 2-оос 4 туг сүлжих дасгал хийж, их биш өндрөөс хурдтай буух дасгал

    Тайлбар: цасгүй бол охидыг 3 км, хөвгүүдийг 3 км зайд кросс гүйлтээр гүйлгэж дүгнэнэ.

    9. Практик шалгуур

    2-р хүснэгт

    Биеийн чанар хяналтын дасгал Үнэлгээ
    бага дунд хангалттай бага дунд хангалттай
    хурд 30м-ийн гүйлт /сек/ 15
    16
    17
    5.6
    5.8
    5.8
    5.2-5.0
    5.4-5.5
    5.5-5.7
    4.5
    5.2
    5.0
    6.0
    6.2
    6.3
    6.0-5.4
    6.3-6.5
    6.4-6.2
    4.9
    5.2
    5.7

    Шаламгай
    30х10 метрийн гүйлт /сек/ 15
    16
    17
    8.8
    9.0
    8.9

    8.8-8.2
    9.0-8.5
    9.2-8.3

    8.0
    8.0
    5.0
    9.7
    9.6
    9.5

    9.3-8.7
    9.5-8.5
    9.4-8.6

    8.5
    8.4
    8.6

    Тайлбар: Байрнаас уртад харайх,гар дээр суниах,хэвтээ байдлаас цээжийг дээш өргөн урагш тонгойх, зузаан минутын гүйлтын үзүүлэлтүүд суурь боловсролын стандартын Y-YIII ангийн хүснэгтэд байгаа болно.

    10. IX-X ангийн охидын гүйцэтгэсэн байвал зохих норм

    3-р хүснэгт

    Хяналтын дасгал хэмжих нэгж үнэлгээний шаардлага
    бага дунд хангалттай
    1. 100м-ийн гүйлт
    2. 2000м-ийнгүйлт
    3. Уртын харайлт
    4. Гранат шидэлт /500гр/
    5. Цана /3 км/
    6. Цасгүй орон нутагт 2000м-ийн кросс гүйлт
    сек
    мин/сек.
    см
    м
    мин/сек
    мин/сек
    17.9
    12.4
    300
    15
    21.2
    13.1
    17.0
    11.4
    330
    17
    20.0
    12.15
    16.5
    10.1
    370
    20
    18.5
    11.0

    11. IX-X ангийн хөвгүүдийн гүйцэтгэсэн байвал зохих норм

    4-р хүснэгт

    Хяналтын дасгал хэмжих нэгж үнэлгээний шаардлага
    бага дунд хангалттай
    1. 100м-ийн гүйлт
    2. 3000м-ийн гүйлт
    3. 800м-ийн кросс
    4. Уртын харайлт
    5. өндөрт харайлт
    6. Гранат шидэлт /700 гр/
    7. Өндөр турникээс суниалт
    8. Цана /5км/
    9 Цасгүй орон нутагт 3000м-ийн кросс гүйлт
    сек
    мин/сек
    см
    см
    м
    удаа
    мин/сек
    мин/сек
    15.5
    17.5
    3.0
    320
    115
    20
    8
    31.0
    17.3
    14.5
    16.5
    2.5
    130
    2.5
    420
    130
    25
    10
    28.0
    16.2
    14.3
    14.5
    2.35
    135
    36
    12
    27.0
    15.3

    Энэхүү стандартын заавал мөдөх үзүүлэлт, шаардлага:
    -Энэ стандартын бүх үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2014  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?