НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 10 сарын 26 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3501067
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 613
Суурь боловсроын агуулгын стандарт 4-р хэсэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Боловсролын стандартын тогтолцоо
БАГА ДУНД БОЛОВСРОЛ
3-р хэсэг: Суурь боловсроын агуулга

MNS 5001-3 : 98

АЛБАН ХЭВЛЭЛ
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Улаанбаатар хот

16. ЗОХИОН БҮТЭЭХ ХӨДӨЛМӨР

16.1. Зорилт

16.1.1. Зохиомж, зураг төслөөр (эрэгтэй, эмэгтэй)

  • эд юмсын зохиомжийг тайлбарлах;
  • зохиомжийн дутагдал, доголдолтой талыг илрүүлж, сайжруулах;
  • өөрсдийн туршлага, амьдралаас олж авсан мэдлэг, мэдээллийн эх сурвалжийг ашиглан, шинэ санаа гаргаж, зураг дүрслэх, загварчлах;
  • өөрийн гаргасан зохиомжийн хэлбэр, хэмжээ, харьцаа, өнгө, зохицолд үнэлэлт өгөх
  • гаргасан зохиомжиндоо материалын сонголт хийх;
  • зохиомжийн гоо зүй, өвөрмөц онцлог, үүрэг, зориулалт, бат бөх, найдвартай чанар, аюулгүй байдал, эдлэл хийхэд шаардагдах хугацаа, өртгийг тооцоолж үзэх;
  • өөрийн гаргасан зохиомжоор эдлэл, биет зүйл хийдэг байх.

16.1.2. Техникээр

  • амьдрал ахуйдаа түгээмэл хэрэглэдэг техник, тоног төхөөрөмжийг гадаад төрхөөр нь таних, бүтэц зориулалт, ажиллах зарчмыг тайлбарлах (эрэгтэй, эмэгтэй);
  • техникийн нэр томъёог ашиглах, техникийн хялбар бодлого бодох (эрэгтэй, эмэгтэй);
  • хялбар схем ба кинематикийг уншиж ойлгох, тооцоо хийх (эрэгтэй, эмэгтэй);
  • эд анги, механизмыг зохиомжлон угсарч, хөдөлгөөнд оруулах (эрэгтэй);
  • 36В-оос доош хүчдэлтэй гүйдэл үүсгэгчтэй цахилгаан хэлхээ үүсгэж, урлаж байгаа эд юмсаа ашиглах (эрэгтэй) зэрэг техникийн мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

16.1.3. Урлан бүтээх ажлаар

  • мод, металл, бөс даавуу зэрэг түгээмэл материалыг төрөл, зориулалт, онцлог шинжүүдээр нь ялгаж таних, урлаж байгаа эдлэлдээ тохируулан сонгох (эрэгтэй, эмэгтэй);
  • эдлэл хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг технологийн зориулалтаар нь зөв сонгох, ашиглах, нэг багажийг нөгөөгөөр орлуулах боломжийг эрж олох (эрэгтэй,
    эмэгтэй);
  • бэлэн эсгүүр, бүдүүвч (схем), зураг ашиглах ба зохиомжийн дутагдалтай талыг сайжруулах замаар эдлэл эд юмсыг зохион бүтээх (эрэгтэй, эмэгтэй);
  • өөрийн гаргасан зураг төслөөр эдлэл, эд юмс зохион бүтээх (эрэгтэй, эмэгтэй);
  • 0,1 мм хүртэл нарийвчлалтай хэмжилт хийж, цоолох, өрөмдөх, харуулдах, хөрөөдөх, цүүцдэх, хайчлах, эрээс гаргах, гагнах зэрэг нийтлэг ажилбарыг хийх, хэвлэх, хөөх, цутгах зэрэг аргаар
    материалыг хэлбжэрүүлэх ажиллагаанд суралцах (эрэгтэй);
  • эд ангиудыг эмхэрдэх, тавлах, эрэг боолтоор боох, гагнах, уяа зангилаа, углуургаар холбож, эдлэлээ угсрах (эрэгтэй);
  • урлаж бүтээсэн эдлэлээ зүлгэж өнгөлөх, төөнөх, харлуулах, будах, лакдах, зүмбэрдэх, сийлбэрлэх, наамал хийх аргаар чимэглэх (эрэгтэй);
  • биенээс хэмжээ авч, тэмдэглэх (эмэгтэй);
  • хэмжээ харьцааг зөв тохируулан авч хялбар тооцоогоор аливаа эдлэлийн суурь эсгүүрийн зураг гаргаж, загварчлах (эмэгтэй);
  • гаргасан эсгүүрээ ашиглан, бүрдэл хэсгүүдийг материал дээр эсгэх (эмэгтэй);
  • бүрдэл хэсгүүдийг түр зуурын болон шууд аргаар холбож нийлүүлэхдээ технологийн дарааллыг баримтлан эдлэлээ цэвэр үзэмжтэй урлан хийж чаддаг болох мэдлэг чадвар, дадлыг тус
    тус эзэмшсэн байна.

16.2. Цөм хөтөлбөр

16.2.1. Y-YI анги

10) Зохиомж, зураг төсөл

Зохион бүтээх ажилд тавигдах шаардлага. Үүнд:

  • харьцааны тухай ойлголтууд, алтан огтлол, квадрат дүрсээс тэгш өнцөгтийн харьцааг олох хялбар аргууд;
  • эдлэл эд юмсын эд анги, бүрдэл хэсгүүдийн өөр хоорондоо болон гадаад орчиндоо зохицох байдал
  • материал сонголт, материалын онцлог шинжүүд нь зохиомжид нөлөөлөх байдал;
  • өнгөний тухай ойлголт, үндсэн ба нэмэлт өнгө, дулаан ба хүйтний төрлийн өнгөнүүд, өнгөний зохицол, өнгөний дагнаас, өнгө сонголт;
  • эрүүл ахуйн: тухайн эдлэл эд юмсаас хүнд үзүүлэх (сөрөг) нөлөөнүүд осол аюулгүйн ажиллагаа;
  • хүний наад захын хэрэгцээ хангасан байдал;
  • эдлэл, эд юмсын зориулалт;
  • материалын зардал орц;
  • бат бөх чанар;
  • суналт, агшилт, урагдалт, цууралт, эвдрэл.

2) Техник (эрэгтэй)

  • гар багаж, тоног төхөөрөмжийн зохион бүтээлтийн түүх
  • гар багаж, тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчим
  • цахилгаан ба механик ажиллагаатай тоглоомуудын зохион бүтээлт, ажиллах зарчим, засвар

3) Техник (эмэгтэй)

  • оёдлын машины зохион бүтээлтийн түүх, төрөл, ангилал, оёдлын гар, хөл ба цахилгаан машины онцлог, ялгаа давуу тал.
  • ахуйн хэрэгцээний оёдлын машины үндсэн эд ангиуд, тэдгээрийн нэрэлгээ, ажиллах зарчим, кинематик ба хялбар тооцоо
  • машины тохиргоо
  • машиныг ажилд бэлтгэх (сүвлэлт)
  • оёдлын машинаар ажиллах үед гарч болох гэмтлүүд, тэдгээрийг засах арга, цэвэрлэгээ, тослолт, аюулгүй ажиллах арга техник
  • ахуйн өргөн хэрэгцээний цахилгаан болон механик ажиллагаатай хэрэгслүүдийн зориулалт, бүтэц, ажиллагаа, ойр зуурын гэмтэл, засах арга

4) Урлан бүтээх ажил (эрэгтэй)

Янз бүрийн материалын шинж чанар
гадаад төрх байдал, хатуу зөөлөн, огтлогдох зэрэг физик, механик, технологийн шинж чанар
Багажны төрөл зориулалт, бүтэц, осол аюулгүй ажиллах арга барил

  • хэмжих, шалгах, огтлох, угсрах ажлын гар багажууд

Огтлох ба хэлбэржүүлэх ажиллагаа

  • хайчлах, хөрөөдөх, хуурайдах, цүүцдэх, хасуурдах, өрөмдөх, цоолох
  • хэвлэх, хөөх, цутгах гэх мэт

Холболтын төрөл зориулалт, холбох арга барил

  • наах, хадах, тавлах, эмхэрдэх, боох, углуургадах

Чимэглэх технологи

  • зүлгэж өнгөлөх, будах, лакдах

5) Урлах бүтээх ажил (эмэгтэй)

Материал судлал

  • нэхмэл материал, ургамал, амьтан, химийн гаралтай ширхэглэгүүд, тэдгээрийн онцлог шинж чанар, ялгаж таних аргууд
  • суурь ба хөндлөн утасны ялгагдах онцлог, чиглэл, даавууны өнгө, арыг тодорхойлох хялбар аргууд
  • олсон ба хөвөн, ноосон ба торгон, химийн аргаар гаргаж авсан нэхмэл материалуудыг таних, тодорхойлох, гаргаж авах арга, хэрэглээ
  • утас ээрэх, даавуу нэхэх ажиллагаа
  • нэхээсний төрөл
  • сүлжмэл материал, ноос ноосон утасны шинж чанар

Ардын гар урлал

  • ардын гар урлалын үүсэл хөгжил, түүх, төрөл
  • гар оёдол, түүний төрлүүд
  • уран хатгамал, түүний төрлүүд
  • зураг буулгах аргууд
  • өнгө, өнгийн зохицол, дагнаасын тухай
  • монгол хээ угалзны онцлог, арга билэгдэл
  • аюулгүй ажиллагааны дүрэм
  • хэрэглэгдэх багаж, материал сонголт
  • дэгээ ба хос зүүний сүлжмэл
  • сүлжих аргууд
  • сүлжээсний төрөл
  • гогцооны тооцоо, тэмдэглэгээ
  • гаргасан эсгүүрийнхээ зургийн дагуу бүрдэл хэсгүүдийг сүлжих
  • тэдгээрийг нийлүүлэн оёх, чимэглэх
  • сүлжмэл эдлэлэд хийх чийг дулааны ажиллагаа

16.2.2. VII-VIII анги

1) Зохиомж, зураг төсөл

Дизайны тухай ерөнхий ойлголт:

  • үйлдвэрлэл, эд хэрэглээний график дизайн

Зохион бүтээх ажилд тавигдах шаардлага. Үүнд:

  • хэлбэрийн геометр , биодизайн, этгээд шийдлүүд, тэдгээрийн онцлог шинж чанарууд
  • хэлбэр, өнгө, материалын зохицол
  • хэмжил зүйн: хүний биеийн дундаж хэмжээ, биеийн байрлал ба хөдөлгөөн
  • хүний биеийн харьцаа, түүний өөрчлөлт, хувцасны зохиомжид нөлөөлөх байдал
  • зах зээлд өрсөлдөх чадвар
  • хөдөлмөрийн бүтээмж, нийт өртгийн тооцоо;
  • хадгалалт зөөвөрлөлт;
  • дахин ашиглах боломж;
  • эдлэл эд юмсад үзүүлэх хүчний үйлчлэл (хөдөлгөөнд саад болохооргүй байдал, чөлөөт хөдөлгөөний нэмэлт)

Шинийг сэдэх арга,мэх

  • гол объектийн оюуны довтолгоо, зорилтыг шийдэх дэс дараалал (ариз);
  • загварчлал (бүтэц, байршил, эд ангийн тоо, хэмжээг өөрчлөх)

Зохион бүтээх ажлын үе шатууд

  • эдлэл эд юмс, зураг дүрслэлийг хуулбарлах, зохиомжийг сайжруулах, шинээр зохион бүтээх үйл ажиллагааны үет шатууд;
  • тойм ба ажлын шугам зураг, эсгүүрийн зураг гаргах арга.

2) Техник (эрэгтэй)

  • технологийн ба ахуйн зориулалттай машин тоног төхөөрөмжийн зохион бүтээлтийн түүх;
  • технологийн машин тоног төхөөрөмжийн бүтэц ажиллагаа, кинематик, хялбар тооцоо;
  • ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийн ажиллах зарчим, үйлчилгээ, цахилгааны схем, засвар

3) Техник (эмэгтэй)

  • оёдлын машины кинематик схем;
  • оёдол үүсгэх процессийг машины ажиллагаагаар тайлбарлах нь;
  • хөдөлгөөн хувиргах механизм;
  • үйлдвэрийн зориулалттай зарим оёдлын машины үүрэг, зориулалт, ажиллах зарчмын талаарх товч ойлголтууд.

4) Урлан бүтээх ажил (эрэгтэй)

Янз бүрийн материалын шинж чанар
-технологийн зориулалтаар материалын шинж чанарыг өөрчлөх аргууд

Багажны төрөл зориулалт, осол аюулгүй ажиллах арга барил
-хэмжих, шалгах, огтлох, угсрах ажлын гар багажууд ба сургалтын суурь машин, тоног төхөөрөмжүүдийг ажилд бэлтгэх, түүгээр осол аюулгүй ажиллах

Огтлах процесс
-хайчлах, хөрөөдөх, хуурайдах, цүүцдэх, хасуурдах, өрөмдөх, зорох, эрээс гаргах

Холболтын төрөл, зориулалт, холбох арга барил
-гагнах, углуургадах, тавлах, боох

Чимэглэх технологи
лакдах, хээлэх, зүмбэр, сийлбэр, наамал хийх

5) Урлан бүтээх ажил (эмэгтэй)

Оёдлын ажил:
Үндэсний хувцас:

  • үндэстэн ястны хувцасны түүх, төрөл ангилал, онцлог
  • үндэсний хувцас оёх өвөрмөц арга технологи дараалал, түүнийг боловсронгуй хялбар болгох арга зам.
  • эсгүүр гаргахын тулд хэмжээ авах уламжлалт болон орчин үеийн аргуудыг хослуулан хэрэглэх арга
  • эсгэх аргууд, тэдгээрийн хоорондын ялгаа ба давуу тал
  • эсгүүрийн загварчилгаа, чимэглэл
  • хэрэглэгдэх материал, багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагаа

Европ хувцас:

  • машины оёдлууд, тэдгээрийн төрөл, ангилал хэрэглэгдэх байдал, оёж сурах арга ажиллагаа;
  • европ хувцасны зохион бүтээлийн түүх, ангилал, зориулалт;
  • хувцсанд тавигдах шаардлагууд;
  • хүний биеийн хэлбэр галбирын онцлог, түүнийг эсгүүр гаргахад тооцоолох нь;
  • биенээс авах хэмжээ, тэдгээрийн тэмдэглэгээ;
  • эсгүүрийн тооцоо хийж, суурь эсгүүр гаргах ажиллагаа;
  • гаргасан эсгүүрээ загварчлах аргууд;
  • оёх технологи дараалал;
  • хийсэн эдлэлээ арчлах, засаж сэлбэх, чимэглэх арга.

17. ЗУРАГ ТӨСӨЛ

17.1. Зорилт

  • ямар нэгэн эдлэл, деталийн ажлын болон тойм зургийг техникийн шугам зурагт тавигддаг дүрэм, стандартын дагуу хангалттай дүрсэлдэг, түүн дээрээ түшиглэн алив зүйлийг зохион бүтээх дизайн, зураг төслийг оновчтой шийдэж (макет) загварыг хийх;
  • проекц буулгах зарчимд тулгуурлан аливаа биет юмсыг орон зай эзэлхүүнтэйгээр хавтгай дээр дүрслэх, загварчлан хувиргах арга ухааны үндэс буюу техникийн хэлийг эзэмшүүлж, суралцагчдын орон зайн төсөөлөл, сэтгэхүй, зохион бүтээх авъяас чадварыг үе шаттай хөгжүүлэн, суралцагч бүр өөртөө болон нийгэмд хэрэгцээтэй зүйлийг өөрсдийн төвшинд зохион бүтээж чадах арга ухаанд сурах;
  • зураг төсөлд баримтлах үндсэн дүрэм, стандартыг график ажилдаа хэрэглэж чаддаг болох, практик ба график загварчлалын арга, хөгжүүлэх тоглоомын зарчимд тулгуурлан биет загварыг сэтгэхүйдээ болон цаасан дээр загварчлан буулгаж, орон зайн бодлого, дасгалуудыг бие даан шийдвэрлэх;
  • дүрслэл (байдал огтлол, зүсэлт) болон энгийн геометр байгуулалтыг ашиглан хялбар эдлэл юмсын тойм ба ажлын зургийг зурах, унших арга барил буюу техникийн хэлд суралцах.

17.2. Цөм хөтөлбөр

17.2.1. YII анги

  • зураг төсөлд баримтлах үндсэн дүрэм, стандартууд
  • загвар, загварчлалын тухай
  • байдал, түүнийг байрлуулах арга
  • аксонометр проекцийн тухай
  • орон зайн сэтгэхүй хөгжүүлэх бодлого, дасгалууд
  • загварчлалын нэмэх, хасах хосолсон зарчмыг практик ба график ажилд хэрэглэх
  • тойм ба ажлын зургийн тухай үндсэн ойлголт
  • энгийн геометр байгуулалт хийх аргууд
  • огтлол, хялбар зүсэлтийн тухай ойлголт

17.2.2. YIII анги

  • огтлол зүсэлтийн тухай
  • ШБОС, патент, лицензийн тухай
  • ертөнцийн зүй тогтол ба зохион бүтээлтийн тухай
  • дизайн, эргономик, бионикийн үндэс
  • зохион бүтээх үйл ажиллагааны үе шат
  • зохион бүтээх арга мэхүүд
  • холболтууд, угсрааны зургийн тухай
  • барилгын зургийн тухай
  • тодорхой ба чөлөөт сэдвээр бие дааж гүйцэтгэх нь.

18. ДҮРСЛЭХ УРЛАГ

18.1. Зорилт

  • монголын уламжлалт дүрслэх урлагийн болон Европын бодит зургийн онол, тигийг баримтлан өөрийн бодол санаа, хүсэл мөрөөдлөө дүрслэлийн хууль, онолын дагуу илэрхийлдэг.
  • монголын болоод бусад орны дүрслэх урлагийн урсгал, чиглэл, уран бүтээлийн тухай зохих мэдлэг чадварыг эзэмших.
  • ертөнцийн юмс үзэгдлийг дүрслэлийн зохиомж хэллэгээр илэрхийлж чаддаг
  • өнгө, зохиомж, харьцаа, дүрслэл, уран сэтгэмжийн хослолыг зохицуулж чаддаг.
  • өөрийн болон бусдын бүтээлд шүүмжлэл өгч засаж сайжруулж чаддаг
  • ертөнцийн гоо сайхан, эмх цэгц, зохицлын тухай өөрийн гэсэн үзэл бодлоор ханддаг болгоход чиглэгдэнэ.

18.2 Цөм хөтөлбөр

18.2.1 Y-YI анги

  • дүрслэлийн үндсэн хууль, дүрэм
  • уран сайхны зохиомжийн тухай
  • өнгө судлалын ойлголтууд
  • хээ угалзын төрөл, ангилал, урлах арга технологи
  • үндэстэн ястны хувцас, эд өлгийн соёлын тухай ойлголт
  • сайхан бичиг, урлаг үсгийн тухай, бичих арга
  • хэрэглээний урлагийн тухай ерөнхий ойлголт
  • орчин үеийн Монголын дүрслэх урлаг, хөрш гадаад орнуудын болон дэлхийн сонгодог дүрслэх урлагийн тухай
  • чимэх, чимэглэх урлагийг төрөл бүрийн материал ашиглан хийхуран бүтээлийг унших, утгыг ойлгон тайлбарлах
  • чөлөөт зохиомж хийх дасгал, дадлага ажил
  • орчин үеийн хэрэглээний урлаг ба дизайны урлагийн тухай
  • төрөл бүрийн наамал хийх арга технологи
  • баримлын урлаг
  • зураачдын амьдрал, уран бүтээлийн тухай
  • монголын уламжлалт зураг дүрслэл

19. БИЕИЙН ТАМИР - ЭРҮҮЛ МЭНД

19.1. Зорилт

  • биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хийх ур чадварыг дээшлүүлж, хөдөлгөөний чадварын дунд түвшинд хүрэх;
  • биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр бие махбодио чийрэгжүүлэхийн ач холбогдлыг ухамсарлуулах;
  • биемахбодио чийрэгжүүлэх арга ухаанд суралцах;
  • биеийн тамирын нийтийг хамарсан арга хэмжээнд өргөн оролцох;
  • бие дааж биеийн тамирын дасгал хийх, секц, бүлгэмд суралцах;
  • эрүүл мэндээ хамгаалах зөв хандлагатай, зөв шийдвэр гаргаж чадах;
  • хүүхэд бүрийг биемахбодио чийрэгжүүлэх эрүүл мэндийн дасгал, өглөө, өдрийн гимнастик, оюун ухааны алжааллыг тайлж сэргээх дасгал, хол ойрын аялал, зугаалга, уралдаан тэмцээнд анги хамт олноороо оролцдог болох;
  • хүүхдийн дунд тэдний авъяас хөгжүүлэх чиглэлээр спортын төрөл бүрийн бүлгэм дугуйлан, секцэнд хамруулан тогтмол хичээллүүлэх;
  • биеийн хөгжил, эрүүл мэндээр сул хүүхэд бүрийг эрүүл мэнд, бие чийрэгжүүлэх бүлгэм дугуйланд хичээллүүлж, биемахбодио чийрэгжүүлэх арга ухаанд сурган мэдлэг, чадвар, дадал олгох.

19.2. Цөм хөтөлбөр

19.2.1. Y-YIII анги
1) Y-YIII ангид үзэх хичээлийн хөтөлбөрийн ерөнхий бүтэц
1-р хүснэгт

Спортын төрөлАнги
YYIYIIYIII
1Онолын цаг5%5%5%5%
2Гимнастик20%20%20%20%
3Спорт тоглоом15%15%20%15%
4Хөнгөн атлетик20%20%15%20%
5Цана20%15%15%20%
6Үндэсний бөх10%10%10%10%
7Уран сайхны (бусад)10%15%15%10%
Бүгд100%100%100%100%

Онолын мэдлэг

  • бие бялдрын хүмүүжлийн тухай ерөнхий ойлголт;
  • биеийн тамирын дасгалаар тогтмол хичээллэх ач холбогдол;
  • бие махбодийг чийрэгжүүлэх тухай үндсэн мэдлэгтэй болно.

2) Гимнастик
Жагсаал зохион байгуулалт

  • жагсаалын эгнээ, зай, засвар;
  • ”Зэргэц” зүүн баруун тийш эргэх командууд;
  • заал, талбайн цэгийг мэдүүлэх;
  • заал, талбайн төвд 2, 4-өөр хөгжмийн аянд алхах;
  • заал талбайн цэгүүдэд хэрчиж алхах, могойчилж алхах нээлттэй ба битүү гогцоо гарган алхах, өнцөг булан гаргаж алхах алхалтууд.

Бие хөгжүүлэх дасгал (хэрэглэлтэй)

  • богино олстой, гимнастикийн саваа модтой, бөмбөгтэй, гантельтэй цагирагтай, урт сандалтай, дарцагтай хийх дасгалууд.
    Бие хөгжүүлэх дасгал (хэрэглэлгүй)
  • алхалт ба гүйлт
  • суниалтын дасгал (сунгалтын дасгал)
  • гар, дал, мөрний булчинг хамарсан дасгал
  • их биеийн дасгал
  • хөлийн дасгал
  • гар, хөлийн хосолсон дасгал
  • хүчний дасгал
  • суугаа ба хэвтээ байдлаас хийх дасгал
  • үсрэлтийн дасгал

Авиралт

  • олсонд авирах, хоёр гараар авирах, тусгай тавьсан тэмдэгт хүртэл авирах, хөл гарын оролцоотой авирах авиралтууд.

Тулалт, дүүжигнэлт

  • өндөр нам савлуур, турник, дамжуурга, гимнастикийн хана, сандал зэрэгт хийх дасгал;
  • дүүжигнэж хотойх, тахимдаж дүүжигнэх;
  • савлуур турникээс нэг ба хоёр гараар дүүжигнэх;
  • савлалт хийх, савлалтаас урагш хойш хотойлттой буулт хийх, буултыг 90-180 эргэлттэй хийх;
  • хоёр хөлөөр тахимдаж дүүжигнэх;
  • гараар тулсан байдлаас савалт хийх;
  • хөлийн солбилт хийж сурах;
  • савлалтаас буулт хийх;
  • савлалтаас зүүн баруун хөлөөр чихэж гарах;
  • үсрэлтээс нам хөндлөөс барьж савлалт хийх;
  • нэг хөлийн савлалт нөгөө хөлийн түлхэлтээр турникид давж гарах;
  • гараа тулсан байдлаас 900-эргэж урагш буулт хийх (гараа, дороос эргүүлж барьсан байна) дасгалууд.

Турник савлуур

  • дүүжигнэлтээс хөлөө нугалах, булан барих (хөвгүүд);
  • дүүжигнэж савах, тулж савах, савлалтаас урагш хойш буулт хийх, хойш савлаж, хотойлттой буулт хийх дасгалууд.

Тэнцвэрийн дасгал

  • хөлийн өлмий дээр алхаж явах;
  • дамжуурга дээр тавьсан саад дээгүүр давж алхах;
  • товшилттой алхалт хийж өлмий дээрээ хагас суух;
  • хагас суултаас 1800 эргэж хагас суух;
  • савлалтаас хотойлттой буулт хийх товшиж алхах, хөлийн өлмий дээр ээлжлэн суух;
  • хараацай зогсолт хийх дасгалууд,
    Акробатик (чөлөөт хөдөлгөөний дасгал)
  • урагш өнхрөх;
  • хагас суугаа байдлаас хойш өнхрөх;
  • мост хийх;
  • хойш өнхөрч далан дээр зогсох;
  • үсрэлтээс урагш өнхрөх;
  • урагш өнхөрч 3 цэгийн тулалтаар толгой дээрээ зогсох;
  • хөлийн савлалтаар гар дээрээ тулж зогсох;
  • хажуу эргэлт хийх;
  • 32, 64 тоот дасгал зохиож хөгжмийн аянд хийх дасгалууд.

Харайлт

  • 100-110 см өндөрлөсөн ямаан дээгүүр хөл салгаж харайх (охид хөвгүүд);
  • 110-115 см өндөрлөсөн морь ямаан дээгүүр охид хөл салгаж, хөвгүүд чихэж харайх;
  • хөндлөн тавьсан морин дээгүүр хөл нугалж харайх харайлтууд.

Уран сайхны ба үндэсний дасгал

  • хөгжмийн ая, хэмнэлд тохируулан алхах;
  • давхар дан алхаа, огцом өндөр алхаа, төвийн алхаа, галоп алхаа, вальс маягийн алхаа;
  • өлмий өсгий дээрээ явах;
  • гарын тойрог долгио маягийн хөдөлгөөн;
  • их биеийн долгио хөдөлгөөн,
  • шпагат, мост;
  • олстой, бөмбөгтэй дасгал;
  • бөмбөг, олс, цагирагтай хийх 32 тоот дасгал.

Гантель туухайтай хийх дасгал

  • 2кг, 2,5кг, 3кг, 3,5кг, 5кг гантель жижиг туухайтай хийх дасгалууд;
  • 2-4-ын тоонд хийгдэх дасгал.

3) Хөнгөн атлетик

Гүйлт

  • шулуун замаар 30, 60 метрийн зайд хурдан гүйх гүйлт
  • жигд хурдтайгаар 4-6минутын хугацаанд гүйх
  • босоо гараанаас гүйх техник;
  • давталттай хурдлалтыг 30 х 4, 60 х 3 удаа;
  • гүйлтийн сонгомол дасгал;
  • охид 400-500м, хөвгүүд 500-600м, охид 500-800м, хөвгүүд 700-800м зайд гүйх;
  • давталттай гүйлтээр 30 х 6, 50 х 4, 60 х 8 удаа гүйх;
  • нам гарааны ба буухиа мод дамжуулах техник.

Тайлбар: 30 х 4 гэдэг нь 30 метр зайд 4 удаа гүйх гэсэн үг юм.

Харайлт

  • өндөрт “алхаж харайх” техник, хөлийн савлалт, түлхэлтийн;
  • уртад “хөлийг нугалж харайх” техник, харайлтын;өндөрт хөмөрч харайх техник, өндрийн харайлтын;
    -уртад 12-14м-ийн зайнаас гүйж хөл нугалж, хотойж харайх сонгомол дасгалууд.

Шидэлт

  • 150гр бөмбөгийг байрнаас, алхалтаас, гүйлтээс шидэх техник ба сонгомол дасгалууд;
  • 15-20, 20-25м зайд байгаа байг онож шидэх, шидэлт бүхий тоглоом;
  • алхалт ба гүйлтээс гранат шидэх техник
  • байрнаас бөөрөнцөг түлхэх техник. (бөөрөнцөгийн хүнд нь 3-4 кг байна).

Кросс гүйлт
Эхний хагас жилд хөвгүүд охидыг 500-600м зайд, сүүлийн хагаст 800-1000м зайд 3 долоо хоног тутамд нэг удаа кросс гүйлтэнд хамааруулна.

Сагсан бөмбөг (Y-YI анги)

Барилт ба залалт

  • цээжний орчмоос хоёр ба нэг гараар бөмбөг дамжуулах ба барих;
  • байрандаа бамбөгийг нам, дунд, өндөр залах;
  • шулуун чиглэлд залах;
  • чиглэл ба хурдаа өөрчилж залах;
  • хамгаалагчийг хуурч баруун зүүн гараар залах залалтууд.

Дамжуулалт

  • хөдөлгөөн дундаа зогсолт хийх ба дамжуулах;
  • нэг, ба хоёр гараар шидэх;
  • бөмбөг өндөр нам ойлтоор залалт хийж явах (баруун зүүн гараар);
  • гүйлтэн дунд дохио өгөхөд зогсох;
  • хурдаа өөрчлөх техникүүд

5) Волейбол (Y-YIII анги)

  • волейболын үндсэн зогсолт ба бөмбөг авалт;
  • бөмбөгийг хоёр гараар шидэх;
  • бөмбөгийг доороос давуулах;
  • хавсралттай алхаагаар баруун зүүн тийшээ, хойш урагшаа шилжих;
  • хажуу доороос давуулах;
  • бөмбөг дээрээс авах;
  • бөмбөг авалт (нам, дунд, өндөр зогсолтоос);
  • эгц дээрээс шулуун давуулах;
  • бөмбөгийг 6 - 5 - 1 дүгээр бүсээс торон дээгүүр дамжуулах, мөн 4 - 3 - 2 дугаар бүсээс торон дээгүүр давуулах техник.

6) Хөл бөмбөг

  • бөмбөгийг хөлийн дотор талаар өндөрлөгийн хэсгээр өшиглөх техник;
  • өнхөрч яваа бөмбөг тогтоох, залалт хийх, хууралт хийх, бөмбөг булаах, бөмбөг шидэх, дээгүүр ирсэн бөмбөгийг өшиглөх ба тогтоох техник;
  • тоглолтын үлгэрчилсэн дасгал;
  • шүүгч хийх анхны мэдэгдэхүүнтэй болгох;

7) Үндэсний бөх

  • үндэсний бөхийн зодог шуудаг, малгай, гутал, гутлын хүлэг, боолт, нөмрөгийн тухай;
  • бөхийн эрх үүрэг, бөхийн барилдааны журам, тахим авах, өгөх тухай;
  • бөхийг цоллох;
  • үндэсний бөхийн гараа, дэвээ, шавах, өрөх ёс, ам, угтуул авах тухай;
  • элэг бүс, шуудагны уяанууд зөв уях тухай;
  • гар барилдаан, гар ачих, дэгээдэх ачих мэхүүд;
  • тусгай дасгалууд, бусгах, өсгийдөх, суйлаж орох мэхийн тухай ойлголт.

8) Цана

  • гулсалтаас түлхэлттэй нэг алхалт, түлхэлттэй 2 алхалт, хагас гацууран авиралт, тулгууртай тооромсоглолтын техник;
  • хичээл бүр дээр 3-4 удаа 200-400м орчим зайд гулсуулах, охид 800м, хөвгүүд1000м гулгах;
  • өгсүүр өөд “шаталж” гарах ба их биш өндрөөс хагас суугаа байдлаар буух;
  • алхалттай түлхэлт, түлхэлттэй нэг алхалт хийх, хялбар аргаар эргэх техник;

Тайлбар: Охидыг 2 км, хөвгүүдийг 3 км хүртэл зай гулгуулна.

Онолын мэдлэгийн шалгуур
Эзэмшсэн чадварыг шалгах үзүүлэлтүүд

  1. Бие бялдрын хүмүүжил түүний ач холбогдлыг ойлгосон байх
  2. Биеийн тамирын дасгалаар тогтмол хичээллэхийн ач холбогдлыг ойлгосон байна
  3. Бие махбодыг чийрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгож авсан байна
  4. Гүйлтээр хичээллэж цана тэшүүрээр гулгаж сурсан байх
  5. Нар ус агаараар бие махбодийг чийрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгож амьдралдаа хэрэгжүүлдэг болсон байна.
  6. Спортын төрлүүдээр хичээллэхийн ач холбогдлыг ойлгосон байна.

9) Практик шалгуур
2-р хүснэгт

Биеийн чанар
Тест хяналтын дасгалХөвгүүдОхид
насХөвгүүд
багадундөндөрбагадундөндөр
Хурд j 30м-ийн гүйлт /сек/11
12
13
14
15
6,4
6,2
6,0
5,9
5,6
6,2-6,0
6,1-5,3
5,6-5,4
5,5-5,1
5,2-5,0
5,0-оос бага
4,9
4,8
4,7
4,5
6,6
6,3
6,2
6,1
6,0
6,3-5,8
6,0-5,6
6,2-5,5
6,0-5,4
6,0-5,3
5,1-ээс бага
5,0
5,0
4,9
4,9
Шаламгай j3х10м-ийн гүйлт /сек/11
12
13
14
15
9,7
9,5
9,4
9,3
8,8
9,5-8,9
9,3-8,8
9,2-8,7
9,0-8,6
8,8-8,2
8,6
8,5
8,4
8,1
8,0
10,3
10,2
10,1
10,0
9,7
9,8-9,6
9,7-9,3
9,5-9,0
9,4-8,9
9,3-8,7
8,8
8,7
8,5
8,5
8,4
Уян jj
хатан
Зогсож байга байдлаас урагш тонгойх /см/11
12
13
14
2 ба бага
2
2
3
6-8 дээш
6-8
5-7
7-9
10-аас бага
10
9
11
4-өөс дээш
5
6
7
8-10
9-11
10-12
12-14
15-аас
16
18
20

j хэмжих нэгж секунд
jj хэмжих нэгж сантиметр

10) Гар дээр дарж суниах
3-р хүснэгт

12-14нас15-17нас
эрэмэр эм
бага6
7
8
5
6
7
8
9
10
6j
7
8
дунд12
14
16
10
12
14
14
18
20
12
14
16
хангалттай20
24
28
36
16
18
22
26
26
28
36
40
20
24
28
32

j хэмжих нэгж
(удаа) суниах тоо

11) Байрнаас уртад суниах
4-р хүснэгт

12-14нас 15-17нас
эр эм эр эм
бага140
145
130
135
155
165
145j
155
дунд165
175
155
160
185
195
175
185
хангалттай180
195
200
210
220
170
185
190
195
200
200
205
210
215
220
195
200
205
210
215

12) 6 минутын гүйлт
5-р хүснэгт

12-14нас
15-17нас
эр эм эр эм
бага 1000
1050
1100
1150
900
950
1000
1050
1100
1150
1200
1250
1000j
1050
1100
1150
дунд 1200
1250
1100
1150
1300
1350
1200
1250
хангалттай 1300
1350
1400
1450
1200
1250
1300
1350
1400
1450
1500
1550
1300
1350
1400
1450

j хэмжих нэгж метрээр

13) Хэвтээ байдлаас цээжийг дээш өргөн урагш тонгойх
6-р хүснэгт

12-14нас
15-17нас
эр
эм
эр
эм
бага 20
32

20
32
24
42
22j
44jj
24
36
22
36
28
48
26
46
28
38

26
38
322
52
28
48
32
40
29
40
38
55
32
52
дунд 36
42
32
42
41
58
37
54
38
46
34
44
44
61
40
56
хангалттай 80
49
36
46
48
64
48
60
42
52
38
48

51
68
50
62
46
56

40
51

53
71
52
64

48
59
42
53

56
73

54
66

22 j нэг минутад 22 удаа суниах
44 jj хоёр минутад 44 удаа суниах

Тайлбар: Биеийн тамирын хичээлээр суралцагчдыг үнэлж, дүгнэхдээ муу, дунд, сайн, онцсайн гэж дүгнэхгүй. Суралцагчдын дасгал хөдөлгөөнийг хийх чадвар, дадлын байдал, бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр нь “Бага”, “дунд”, “Хангалттай” гэсэн үнэлгээгээр дүгнэнэ. Бага “Б”, дунд “Д”, ханаглттай “Х”

Энэхүү стандартын заавал мөрдөх үзүүлэлт, шаардлага:
-Энэ стандартын бүх үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2014  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?