НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 10 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3498132
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 613
Бага боловсролын агуулгын стандарт 2-р хэсэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Анги 03.080.99.

Боловсролын стандартын тогтолцоо
БАГА, ДУНД БОЛОВСРОЛ
2-р хэсэг: Бага боловсролын агуулга

System of educational standarts
STANDARDS FOR PRIMARY AND SECONDARY SCHOOL SECTOR
Part2 Primary edication content standarts

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлав.

1998 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

10. ЗОХИОН БҮТЭЭХ ХӨДӨЛМӨР

10.1. Зорилт

10.1.1. Зохиомжоор

  • геометрийн хавтгай (квадрат, тэгш өнцөгт, дугуй, гурвалжин) дүрсийг байгуулалтын ба нугалж хайчлах аргаар бүтээж зохиомжлох ба загварчлах:
  • шоо, гурвалжин ба квадрат суурьтай пирамид, янз бүрийн суурьтай призм, тэгш өнцөгт параллелопипедийг бэлэн дэлгээсээр хийх, зохиомжлон өрж янз бүрийн дүрс бүтээх, эд ангиудын
    байршлыг өөрчлөх аргаар загварчлах:
  • янз бүрийн хайрцаг (чүдэнз, чихрийн, эмийн гэх мэт) бөглөө, тосны хуванцар сав, “констуктор”, байгалийн бэлэн материал, төмөр утас, бөс даавуу, ялтас, баримлын шавар зэрэг бэлэн
    зүйлсийг ашиглан шинээр зохиомж гаргах, загварчлах
  • техникийн хялбар загвар зохион бүтээх (нисэх, автын, дуураймал загварууд)
  • өөрийн хийсэн зохиомжинд эдлэлийн эд ангийн тоо, эдлэлийн хэлбэр, хэмжээ, байршил, элемент, тэгш ба тэгш бус хэм, чимэглэлээр дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг олох.

10.1.2. Урлахуйгаар

  • цаас, картон, бөс, даавуу, утас, ялтас, төмөр утас, байгалийн бэлэн материалыг хийх эдлэлдээ сонгох, хайчлах, зүсэх, нугалах, таслах, хадах, оёх:
  • хийж байгаа эдлэл юмсдаа тохирсон багажийг сонгож авах, түүгээр осол аюулгүй ажиллах талаархи мэдлэг, зохиомжлох ба урлах чадвар, дадал эзэмших.

10.2.Цөм хөтөлбөр

I -IV анги

Хавтгай дүрсийг бүтээж загварчлах

  • үндсэн дүрсийг бүтээж, зохиомжлох
  • дүрсээр загвар зохион бүтээх
  • дүрсэн загварын хэмжээ, эд ангийн тоо, байршил, бүтцийг өөрчлөх аргаар загварчлах

Эзэлхүүнт биетийг бүтээж загварчлах

  • үндсэн дүрсийг бүтээж, зохиомжлох
  • дүрсээр загвар зохион бүтээх
  • дүрсэн загварын хэмжээ, эд ангийн тоо, байршил, бүтцийг өөрчлөх аргаар загварчлах

Эд юмсын зохиомжид дүн шинжилгээ хийж өөрчлөх

  • хэлбэр, хэмжээ
  • харьцаа
  • эд ангийн байршил, бүтэц
  • өнгө

Бие дааж эд юмс, загвар зохион бүтээх

  • янз бүрийн материалаар загвар зохион бүтээх
  • техникийн загвар зохион бүтээх

11. ХӨГЖИМ

11.1. Зорилт

11.1.1. Хөгжим сонсох талаар

  • хөгжмийн зохиол бүтээлийн хэсэглэлээр ямар найрал, гоцлол хөгжим болохыг нэрлэх, зохиолын аялгууны шинж төрх, сэтгэлгээг тодорхойлох, сонссон зохиолоо дүрслэн сэтгэж, уран сэтгэмжээр чөлөөтэй ярих, бичих, зурах, сонсож танин мэдрэх төсөөлөлтэй болох:
  • байгалийн дуу чимээний олон өнгө аясыг сонсож таньдаг, нэрлэдэг, зан төрхийг тодорхойлдог, тэдгээрийн дууны өндөр нам, урт богино хүчдлийг ноотны хэмнэлтэй жишиж илэрхийлдэг, байгаль, түүний орчны сайхныг уран сэтгэмжээр ярьж, бичиж, зурдаг байх:
  • хувьсгалын эхний дуу хөгжим, дуурь, бэсрэг дан хөгжим, симфони бүтээлийн төрөл, онцлог, ялгаа, үүсэл хөгжил, зохиогчдоос монголын хөгжмийн соёлд оруулсан шинэлэг хувь нэмэр, намтар түүхийг мэддэг байх.

11.1.2. Дуулахуйн талаар

  • багшийн дохиог зөв хүлээн авах, хүчдлийн дөрвөн тэмдгээр /чанга, зөөлөн, аяараас чанга, чангаас аяар / дууг уран сайхнаар утгажуулан дуулах суурь чадвар эзэмших, хоёр хоолойн хялбар дөхөмтэй дасгал, дууг аялж дуудах:
  • ардын дуу хуурын төрөл зүйлийг сонсож ялгадаг, нэрлэж, аялага дуудлаганы учир утга, үүрэг зорилтыг мэдэж аялдаг байх:
  • дууны бүтцэнд байгаа хэмжээ, хэмнэл, хувиргалын тэмдгүүд, дахилт, хүчдлийн тэмдгүүдийг ажиглаж учир утгыг ярьж үйл ажиллагаандаа хэрэглэдэг байх:
  • дууны үгийн утгыг бие дааж ойлгоод хүмүүжлийн ач холбогдолыг ярьдаг, дууны үг, аялгууны шинж төрхийг сэтгэл хөдлөлийн үүднээс илэрхийдэг байх.

11.1.3. Ноот эзэмшилтээр

  • ноотны бүтэц, үндсэн ба холимог хэмнэлүүдийг тав ба нэмэгдэл шугам дээр нүдлэн таньдаг, нэрлэдэг, хэмнэл хийдэг, хялбар дөхөмтэй ноотоор бие дааж уншдаг, аялдаг, зурж бичдэг мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлнэ.

11.2.Цөм хөтөлбөр

11.2.1. I анги

1) Сонсож танин мэдрэх

Сонсгох хөгжим (хөгжмийн багаж, зэмсэг, байгалийн дуу чимээ)

  • Л.Мөрдорж, “Өглөөн дуудлага”
  • Морин хуур, шудрага хөгжим болон адуу, хонь, хурганы дуу хоолой
  • Ёочин, хуучир болон ямаа, ишиг, үнээ, тугалын дуу хоолой
  • хулсан ба хэл хуур болон салхи нуурын давалгааны чимээ
  • Товшуур домбор
  • Улиралд сонссоноо давтах
  • Баян хуур, төгөлдөр болон ойн бялзуухай, болжморын дуу
  • Найраг баян хуур, нарийн бүрээ болон ойн шар элэгт бялзуухай, ангир, хунгийн дуу
  • Хийл, эрдүү хийл болон усны цахлайн дуу
  • Цуур, шуугиур болон тарвага, бугын дуу
  • Аман ба төмөр хуур (өмнөх дуу чимээг давтана)
  • Өмнө сонссон бүх хөгжим, дуу чимээг нэгтгэн дүгнэнэ.

Хоршил хөгжим, байгалийн дуу чимээ

  • Лимбэ, ёочингийн хоршил болон баавгай минжний дуу
  • Морин хуур ямар хөгжимтэй хоршив бар, ирвэсний дуу
  • Төгөлдөр, хуучрын хоршил болон улаан хошуут, шаазгайн дуу
  • Шудрага, ятгын хоршил болон хөхөө өвөөлжний дуу
  • Төгөлдөр, морин хуур болон хэрээ, болжмор, шаазгайн дуу
  • Хийл, төгөлдөр болон ойн бялзуухай, ангир, хунгийн дуутай жиш

Их найрал хөгжмийн төрөл

  • А.Сүндэд. Ардын хоёр дуу /үндэсний найрал хөгжим/
  • Н.Цэрэнпил. Монгол ардын цэргийн марш /үлээвэр хөгжим
  • Ж.Чулуун. Вальс /симфони найрал хөгжим/
  • С.Гончигсумлаа. Шинэ жил /цахилгаан хөгжим/
  • Б.Будашкин. Уран сэтгэмж /орос ардын хөгжим/
  • “Саран хөөрлөө” /Хятад ардын хөгжим /
  • Мусаев. Жаргалтай аяз /казак ардын домбор хөгжим/

2. Сургах, заах, дуулах дуу

  • Үг Ш.Шажинбат, ая С.Гончигсумлаа. “Есөн сарын нэгэн”
  • Монгол ардын дуу “Арван хоёр жил”
  • Д.Пүрэвсүрэн, Ц.Чинзориг. “Эрдмийн туяа”
  • Ц.Чимэддорж, Д.Баттөмөр. “Тэнгэр дүүрэн тагтаа”
  • Үг. Ая Д.Ичинхорлоо. “Манай хувцас”
  • Б.Бааст, С.Гончигсумлаа. “Хургачин”
  • Г.Лхамсүрэн, Б.Цогоо. “Ай хө тэгвэл хоёулаа”
  • Монгол ардын дуу “Ботго
  • Баяд ардын дуу “Эхийн дуу”
  • Д.Пүрэвсүрэн, Ё.Сүхбаатар. “Уяач болно доо”
  • Д.Давааням, Л.Отгон. “Бүүвэйн дуу”
  • Д.Отгонсүрэн, М.Булган. “Эрдмийн үсгээ сурлаа”
  • Я.Энхээ, Д.Оюунтүлхүүр. “Анхны хичээл”
  • Монгол ардын дуу “Хургатай хонь”
  • Торгууд ардын дуу “Агсал”
  • Б.Доржсүрэн, Д.Дамба. “Хаврын баяр”
  • Д.Нацагдорж, Д.Баттөмөр. “Хэнз хурга”
  • Д.Цэдэв, Ч.Нянгар. “Цагаан ишиг”
  • Л.Мандахсан, Ц.Чинзориг. “Хонхот хүүхэлдэй”
  • Ө.Гиваабалжир, Д.Отгонбаатар. “Ууган төлийн дуу”
  • Д.Тарваа, Д.Лувсаншарав. “Сүхбаатарын зандан ташуур”
  • Халх ардын дуу “Бүжин туулай”
  • Дархад ардын дуу “Элстэйн ганга”
  • Т.Цэдэндорж, М.Мяасүрэн “Нараа нараа наашаа”
  • Х.Найдан, Л.Даваахүү “Нэг ангийхан”
  • Д.Тарваа, Лха.Дорж “Тугалчин”
  • Д.Пүрэвсүрэн, Г.Дүгэрсүрэн “Бялзуухай”
  • Монгол ардын дуу “Эхийн ач”

3. Сургалтын явцад ашиглах ардын аман зохиол

  • Унаганы магтаал
  • Хэл зүгшрүүлэх дасгал үг
  • Сургаал үг, оньсого, таавар
  • Билэг дэмбэрэл, ерөөл
  • Ботгоны магтаал
  • Оньсого таахын өмнө хэлэх үг
  • Хожигдвол хэлэх үг
  • Зугаа үг- Хэл зүгшрүүлэх үг
  • Ноён нурууны ерөөл
  • Эсгийн ерөөл
  • Хэл зүгшрүүлэх үг
  • Амьсгал уртасгал
  • Сургаал үгийн сангаас
  • Үхэр сүргийн ерөөл
  • Ямаан сүргийн ерөөл
  • Сургаал үг
  • Хэл зүгшрүүлэх үг
  • Оньсого, таавар
  • Билэг дэмбэрэлийн үг

11.2.2. II анги

1) Хөгжмийн гурван төрөл, дүрслэл

Сонгох хөгжим

  • С.Гончигсумлаа. “Дуу, марш, бүжиг”
  • С.Гончигсумлаа. “Бүүвэйн дуу”
  • С.Гончигсумлаа. “Буриад бүжиг”
  • Д.Сандагсүрэн. “Хүүхдийн марш”
  • Баруун монгол ардын бүжиг. “Цацал”
  • Н.Цэрэнпил. “Халх голын марш”
  • Н.Цэрэнпил. “Хөгжилтэй бүжиглэл”
  • Үзэмчин ардын бүжиг. “Үелзүүр” багшийн тоглолтоор
  • С.Гончигсумлаа. (хүүхдийн цомог) “Тахианы дэгдээхэйнүүд”, “Шилбүүр унаж тоглоё”, “Үлгэр, гуниг”
  • Н.Цэрэнпил. “Миний нутаг” /марш/

Хөгжмийн дүрсэлэл

  • Сонсогох хөгжим
  • Монгол ардын дуу “Өнчин цагаан ботго”
  • С.Гончигсумлаа. “Буриад бүжиг”
  • Ц.Намсрайжав. “Халуун элгэн нутаг
  • Баруун монгол ардын бүжиг “Баяд”
  • Монгол ардын дуу “Мандах нар”
  • Монгол ардын дуу “Төмөр тэрэг”
  • Монгол ардын дуу “Баатар цогтын нагац”, “Торгууд нутаг” (хоёр дууг жиш)
  • Ж.Мэнд-Амар. “Мянгад бүжиг”
  • Монгол ардын дуу “Эхийн ач”
  • Ардын хөгжим “Шигшрэгийн ай”
  • Ардын хөгжим “Цэнхэрлэн харагдана”
  • Э.Чойдог. “Жалам хар”

Сонсгох хөгжим (дүрслэл)

  • С.Гончигсумлаа. “Ишиг”, “Хурга”, “Намрын дуу” (бяцхан аяз)
  • С.Гончигсумлаа. “Марш” (ардын дууны цомирлог)
  • Т.Чимэддорж. “Зуслангийн зүг”, “Өглөө”, “Аялал” (чуулбараас)
  • Ц.Дашзэвэг. “Арван баатарын дуу”
  • Ж.Чулуун. “Бугын, Тугалын” (бүжиг)
  • Д.Сандагсүрэн. “Эрвээхэй”
  • Г.Тэрбиш. “Үглээ шаазгай” (Увс нутгийн аялуу)

Хөгжмийн дүрслэл

  • Л.Мөрдорж. “Хаврын шувууд ирлээ”
  • Л.Мөрдорж. “Унаган жороо”
  • Г.Бирваа. “Уянгын аяз”
  • Ж.Чулуун. “Ардын хоёр дуу” (хийлийн гоцлол)
  • Б.Наранбаатар. “Хөх торгон дээл” (ятгын гоцлол)
  • Г.Тэрбиш. “Говь-хангайн уянга” (найраг баян хуур)
  • М.Булган. “Хан-Хөхий” (үндэсний цөөхүүл)
  • С.Гончигсумлаа. “Бодол” (төгөлдөр хуур)

1) Сургах заах дуулах дуу

  • Д.Хүү, Д.Баттөмар. “Миний хайртай сургууль”
  • Д.Содномдорж, Ц.Сүхбаатар. “Хумбага, Боролдой хоёрын дуу”
  • Т.Чимэд, Лха.Дорж. “Еэ еэ бөө бөө”
  • Баруун монгол ардын дуу “Сайхан хангайн буга”
  • Захчин ардын дуу “Булигаар хүрэн цүнх”
  • Ардын дуут бүжиг “Тооройн цагаан элс”
  • Буриад ардын дуу “Хүрэн хээр”
  • Захчин ардын дуу “Бүүдэй”
  • Д.Отгонсүрэн, Б.Цогоо. “Туулай”
  • Д.Содномдорж, Ц.Сүхбаатар. “Шувуухайн байшин”
  • С.Батолд, С.Задгай. “Цасаа цасаа ороорой”
  • Ш.Сүрэнжав, С.Мааяа. “Сайн уу муу юу аль нь вэ”
  • Буриад ардын дуут бүжиг
  • Ардын дуу “Xотгойдын унага”
  • М.Чимэд, О.Даваадорж. “Хоёрын тоо”
  • Ч.Лувсандэндэв, С.Жадамба. “Мөндөө би”
  • Ц.Лхамжав, Ж.Шараа. “Миний хөөрхөн дүү”
  • Д.Жамъян, Б.Цогоо. “Туждаа хамт явах юмсан”
  • Үзэмчин ардын дуу “Нарийн хөх”
  • Монгол ардын дуу “Гунан хар”
  • Монгол ардын дуу “Найгал гол”
  • П.Сандуйжав, Н.Чулуунхүү. “Настан буурал эмээ”
  • Ш.Сүрэнжав, Д.Баттөмөр. “Яргуй”
  • Ж.Санжмятав, Б.Цогоо.”Барилгачин болно доо”
  • Д.Содномдорж, Б.Түмэнжаргал. “Хүүхдийн баярын өдөр”
  • Ж.Дашдондог, Л.Галмандах. “Арав гэж юу вэ”
  • Ж.Нямдорж, Б.Цогоо. “Сүхбаатарын талбай”

1) Улиралд ашиглах аман зохиол

  • Алтайн магтаал
  • Хангайн магтаал
  • Хүүхдийн дээл мялаах ерөөл
  • Бөхийн цолоос
  • Амьсгал уртасгах дасгал
  • Түргэн хэллэг
  • Сургаал үг
  • Түрүү морины цолоос
  • Гэр мялаах ерөөлөөс
  • Ингэ хөөслөх /уриа дуудлага/
  • Сургаал онч мэргэн үг
  • Түргэн хэллэг ъ
  • Оньсого таавар
  • Амьсгал уртасгах дасгал
  • Доной баяны долоон настай хүү үлгэрээс (хөгжимт)
  • Ухаантай хүү (хөгжимт)
  • Гийн гоо
  • Баян ходоодны цолоос
  • Хэл зүгшрүүлэх үг, сургаал үг, оньсого тааврын сангаас
  • Улаанбаатарын магтаалаас
  • Хүүхдийн ойн ерөөлөөс

11.2.3. III анги

1) Ардын дуу хуурын сангаас

Сонсгох хөгжим

  • бүүвэйн дууны аялага
  • Үлгэр “Болдоггүй боролдой өвгөн” (хөгжимт)
  • Сампинд тоо дуудах (аялага)
  • Дэмбээ (ардын зугаат тоглоом)
  • Дайралцаа (ардын цэц булаалдах тоглоом)
  • Хөөслөх, өөвлөх, чайглах, тойглох, гурийлах. (малын уриа дуудлагаас)
  • Исгэрээ (уруул шүдний)

Язгуур хөгжмийн сангаас

  • Гийнгоо. Түрүү морины цол, баян ходоодны цол, сурын уухай, бөхийн цол, дөрвөн ойрдын татлага, хөөмий, хулсан хуур, төмөр хуур, гэрийн ерөөл, Алтайн магтаал
  • Ш.Сүрэнжав. “Дэлхийн магтаал”, “Богд Дүнжингаравын магтаал”-аас

Олон үндэстэн ястны ардын богино дуу:

  • “Дөрвөн уул” (халх ардын дуу)
  • “Акжалмаш” (казак ардын дуу)
  • “Овоон дээр” (өвөрмонгол ардын дуу)
  • “Улаалзай” (буриад ардын дуу)
  • “Бүүжидмаа” (үзэмчин ардын дуу)
  • “Ширээ нуур” (арга ардын дуу)
  • “Элстэйн ганга” (дархад ардын дуу)
  • “Жаахан шарга” (дарьганга ардын дуу)
  • “Шаргын шаргын жороо” (торгууд ардын дуу)
  • “Хартай сарлаг” (дөрвөд ардын дуу)
  • “Ар цармын бялзуухай” (захчин ардын дуу)
  • “Боодогтой сэвгэр” (хотон ардын дуу)
  • “Мянган хой” (баяд ардын дуу)

Монгол ардын уртын дуунаас

  • Дуртмал сайхан
  • Зээргэнтийн шил
  • Архөвчийн унага
  • Хэрлэнгийн барьяа
  • Уяхан замба тэвийн нар
  • Жаахан шарга
  • Тоорой бандь
  • Цомбон туурайтай хүрэн /морин хуурын ая/
  • Эр бор харцага
  • Дөмөн
  • Хуст нуур
  • Өнчин цагаан ботго

2) Сургах, заах, дуулах дуу

  • Баруун монгол ардын дуу “Шигшрэгийн ай”
  • Монгол ардын дуу “Алаг морь”
  • Ө.Баасанжав, Ш.Эрдэнэбат. “Багачуудын нөхөрлөлийн дуу”
  • Г.Даваасүрэн, Г.Дарамзагд. “Өргөн сэлэнгэ”
  • Ш.Сүрэнжав, Ч.Чимэддорж. “Сайхан үерхэнэ”
  • Ж.Бадраа, Ц.Намсрайжав. “Халуун элгэн нутаг”
  • Монгол ардын дуу “Ар цармын бялзуухай”
  • Баяд ардын дуу “Дөрвөн улирал”
  • Баруун монгол ардын дуу “Цацал”
  • Л.Цэнд-Очир, Б.Дамдинсүрэн. “Малчид”
  • Ц.Гайтав, С.Мааяа. “Өсвөрийн тамирчид”
  • З.Түмэнжаргал, Л.Галмандах. “Бага насаа хайрлаж яваарай”
  • Ө.Баасанжав, Т.Чимэддорж. “Нараа баясан угтья”
  • Ж.Шагдар, Б.Цогоо. “Эх орон танаа”
  • Захчин ардын дуу “Эрвээхэй мөнгөн товч” (уртавтар богино дуу)
  • Монгол ардын дуу “Данаабал”
  • Монгол ардын дуу “Эрвээхэй мөнгөн товч” (уртавтар богино дуу)
  • З.Түмэнжаргал, Б.Мөнгөн-Өлзий (эрвээхэй дуут бүжиг)
  • Б.Чимэддорж, Ц.Нацагдорж. “Балчир насны нөхөр”
  • Д.Пэлдэн, Э.Цэрэв. “Нэг л мэдэхэд уулзана даа”
  • үг ая Д.Пүрэвсүрэн. “Цагаан сарын дуу” (Вальс Востон)
  • Д.Батсүрэн, Ж.Шараа “Гэгээн өглөө сайн байна уу”
  • Монгол ардын дуу “Өнчин цагаан ботго”
  • Монгол ардын түүхэн дуу “Усны чинь эхэнд”
  • Монгол ардын дуу “Могой хээр”
  • Д.Батсүрэн, Б.Цэнджав. “Наадам” (дуут бүжиг)
  • Д.Тарваа, Лха.Дорж. “Монгол морь”
  • П.Пүрэвсүрэн, Ч.Нянгар. “Эхийн дуу”
  • Д.Тарваа, Д.Лувсаншарав. “Талын бэлчээрт”
  • Н.Санжмятав, С.Гончигсумлаа. “Тэгвэл хоёулаа”
  • А.Даваахүү, Б.Цогоо. “Миний дуулах дуу”

3) Улиралд ашиглах аман зохиол

  • Таван хошуу малын магтаалаас
  • Сөнгийн ерөөлөөс
  • “Муур багш” Монгол ардын хөгжимт үлгэр
  • Сургаал онч мэргэн үг, оньсого, түргэн хэллэгээс
  • Хулсан хуур төмөр хуураар авъяастай хүүхдийг тоглуулж сургах
  • Товшуур хөгжимтэй аялж магтаж сурах
  • Малын уриа дуудлагуудыг аялж сурах
  • Оньсого, ерөөл, зүйр цэцэн үг, түргэн хэллэгээр цэц булаалдаж сурах
  • Хурдан морины магтаал (Орчин үеийн аман зохиол)
  • Ц.Цэрэндорж. Орчин үеийн цэцэн үг
  • Ардын бэлэг дэмбэрэлийн үгээс
  • Т.Жамъянсүрэн. Түргэн хэллэгээс
  • Улиралд ашиглах аман зохиол
  • Арван гурван алтайн магтаалаас
  • Зүйр цэцэн үг, оньсого таавар, онч мэргэн үг, бэлэг дэмбэрэлийн үгээр дасгал хийх

11.2.4. IV анги

1. Сонсгох хөгжим Шинэ цагийн дуу хуур

  • “Шивээ хиагт” (журамт цэргийн дуу)\
  • “Магнаг үсэгтэй туг” (журамт цэргийн дуу)
  • М.Дугаржав. “Улаан туг”
  • М.Дугаржав. “Жавхлант сүрэг”
  • М.Дугаржав. “Идэр жинчин”
  • М.Дугаржав. “Баян монгол”, “Үхэрчин хүү”
  • Цэрэнлхам. “Эмэгтэйчүүд”
  • Д.Нацагдорж, Д.Чимэдцэрэн. “Пионерийн дуу”
  • Н.Наваанюндэн, ж.Дорждагва. “Соёл эрдэнэ”
  • Д.Цэгмэд, Сайнбаяр. “Багшийн сургууль”

Монголын дуурийн урлагаас

  • Б.Дамдинсүрэн. “Учиртай 3 толгой” дууриас (оршил)
  • Юндэн, Нансалмаа, Хоролмоо, Балган нарын дуу (найрал дуу)
  • Б.Дамдинсүрэн. “Жаргалын зам” дуурь (Халиуны үглэл дуу)
  • С.Гончигсумлаа. “Шивээ хиагт” дуурь (Гонгор Ядмаа нарын үглэл дуу)
  • Д.Лувсаншарав. “Шивээ хиагт” дуурь, “Онолтын үглэл дуу”
  • “Хан бүргэд” дуурийн (ёслолын бүжиг)
  • Л.Мөрдорж. “Хөхөө Намжил” дуурийн (Алтайн цуурай)
  • Ц.Сүхбаатар. “Аз жаргалын эрэлчин” дуурийн Хумбага, Боролдой хоёр өвгөний дуу

Бэсрэг дан хөгжим

  • Б.Дамдинсүрэн. “Хэнтийн өндөр ууланд”
  • Ц.Намсрайжав. “Баярын жавхаа”
  • Л.Мөрдорж. “Цэнгэлийн эгшиг”
  • Г.Бирваа. “Уянгын аяз”
  • Т.Чимэддорж. “Зуслангийн зүг” (чуулбар)
  • Ж.Чулуун. “Тал”, “Уулын горхи” (аязууд)
  • Ц.Нацагдорж. “Хөдөөгийн сайхан” (тэмээний уралдаан)
  • Б.Шарав. “Сэрсэн тал”

Симфони дан хөгжмөөс

  • Ц.Намсрайжав. “Хувьсгалт баатарлаг марш”
  • Д.Мөрдорж. “Миний эх орон” (1-р ангиас)
  • Б.Дамдинсүрэн. “Хасбаатар” (симфони найраглал)
  • С.Гончигсумлаа. “1-р симфони” (1,4-р ангиас)
  • Э.Чойдог. “Найрамдал” (удиртгалаас)
  • Л.Мөрдорж. “Ардын наадам” (Бөх хэсгээс)
  • Ц.Намсрайжав “Говь гурван сайхан” (симфони зураглалаас)
  • Д.Дугарсүрэн “1921 оны ардын хувьсгал” (удиртгалаас)
  • Н.Жанцанноров. (Ятга найрал хөгжмийн зохиолоос)

2) Сургах, заах дуулах дуу

  • Д.Содномдорж, Д.Лувсаншарав “Эх орон”
  • Монгол ардын дуу “Судгийн ногоо”
  • Монгол ардын дуу “Говийн өндөр”
  • Б.Лхгавасүрэн, Ц.Чинзориг “Үүлэн цэнхэр хангай”
  • Ч.Чимэд, Л.Мөрдорж “Ган зам”
  • Д.Пүрэвсүрэн, Ц.Буяннэмэх “Сайн жаал”
  • Монгол ардн дуу “Эхийн ач” (2-р хувилбар)
  • Хотон ардын дуу “Боодогтой сэвгэр”
  • Ш.Сүрэнжав, Д.Баттөмөр. “Миний нутгийн бараа”
  • Д.Жадамба, Ш.Гунгаажав. “Манай цэргийн жавхаа”
  • Ж.Бадраа, С.Гончигсумлаа “Сүлд модны наадам”
  • Ж.Төмөр, Г.Бирваа “Тэмээчин болноо би”
  • Үзэмчин ардын дуу “Бүжидмаа”
  • Баруун монгол ардын дуу “Хэдэн гялаан хонь”
  • Монгол ардын дуу “Хөөрхөн халиун”
  • Н.Санжмятав, Лха. Дорж. “Даанч ухаангүй тоглож дээ”
  • Д.Пүрэвдорж, Д.Бадарч. “Бүүвэйн дуу”
  • Ө.Баасанжав, Ш.Эрдэнэбат “Маргаашийн тэнгэр цэлмэг байгаасай”
  • Т.Юмсүрэн, Д.Мяасүрэн. “Буурал аав”
  • Ш.Сүрэнжав, Ш.Эрдэнэбат “Миний ардын сэтгэл цагаан”
  • Д.Пүрэвдорж, Г.Алтанхуяг “Эх дэлхий бидний гэр”
  • Монгол ардын дуу “Шалзад баахан шарга”
  • Монгол ардын дуу “Алтай Хангайн даваа”
  • Баруун монгол ардын дуу “Дүүрэн заан”
  • С.Барнаасан, Ч.Бадарч. “Говь-Хангайн наран
  • Ц.Цэдэнжав, Лха. Дорж. “Далдуур зөргөөр яахав”
  • Д.Найманжин, С.Цоодол “Эхийн тухай дуу”
  • Д.Нямаа, Л.Галмандах “Сансрын нисгэгч хүүхэд байлаа”

3) Улиралд ашиглах аман зохиол

  • Богд хан уулын магтаал
  • Тогоо нэрэх ерөөл
  • Сургаал, зүйр цэцэн үг, оньсого таавар
  • Түргэн хэллэг, амьсгал уртасгах үг үйлээс
  • Үтрэмийн ерөөл, Туйлын өмнө хэлэх магтаал
  • Орон нутгийн ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, оньсого тааварыг багшийн сонголтоор
  • “Юндэн гөөгөө”, “Хөхөө Намжилын домог”- сонс
  • Хурдан морины цол
  • Эсгий хийх ерөөл
  • Овоонд өргөх бэлэг дэмбэрэлийн үг
  • Тэнгэрээс хур гуйх ерөөл
  • Оньсого таавар, зүйр цэцэн үг, түргэн хэллэгийн сангаас
  • Алтай говийн магтаал
  • Тэмээний цол
  • Дайралцаа, байгаль эх орны сэдэвт сургаал, зүйр цэцэн үг,
  • Оньсого таавар, түргэн хэллэг

12. БИЕИЙН ТАМИР- ЭРҮҮЛ МЭНД

12.1. Зорилт

  • биеийн тамир, эрүүл мэнд, спорт, Олимпын тухай ойлголттой болох
  • байгалийн хүчин зүйлээр бие махбодоо чийрэгжүүлэх ерөнхий мэдлэгтэй болох
  • амьдралдаа хэрэгцээтэй дасгал хөдөлгөөн хийх
  • амралт чөлөөт цагаараа өөрөө бие дааж, эсвэл найз нөхөд, анги хамт олноороо өөрсдийн бие махбодийн эрүүл мэнд, ажиллах чадвараа дээшлүүлэхийн тулд биеийн тамирын дасгал хөдөлгөөн, секц, бүлгэмд хичээллэх:
  • хүүхэд бүр зан төлөв, ёс суртахуун, эр зоригийн хүмүүжилтэй болох
  • хүүхэд бүрийг өглөө өдрийн гимнастик, биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцуулдаг болгох мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлсэн байна.

12.2. Цөм хөтөлбөр

12.2.1. I -Iv анги

1) Спортын төрлүүдийг заах цагийн хувь
1-р хүснэгт

Хичээл
Анги
IIIIIIIV
1. Хөдөлгөөнт тоглоом25%25%25%30%
2 .Гимнастик
45%45%45%40%
3 .Хөнгөн атлетик
20%20%25%25%
4. Цэвэр агаарт тоглох10%10%5%5%
Бүгд100%100%100%100%

1) Жагсаал зохион байгуулалт

I анги. Үндсэн зогсолт, нэг эгнээ жагсаал, “Баруун ба зүүн тийш эргэ” командаар эргэх, алхаад “марш” анги “зогс” командуудыг гүйцэтгэнэ.

II анги. Нэг эгнээнээс хоёр эгнээ болж хувирах, заал, талбайн заасан чиглэлд алхах, диогналаар алхах

III анги. Хажуу хоорондын зай авах. Алхалтын явцад 1 ба 2 –оор тоолох, нэг эгнээнээс 2 эгнээ болох, могойчлон алхах, өнцөг булан гаргаж алхах.

IV анги. Багшид рапорт өгч сурах, дэс дараагаар тоолох, эгнээ, зай, засвар, чиглүүлэгч, цоожлогчийг ойлгуулах.

2) Хэвшүүлбэл зохих зүйл

I анги. Өдрийн дэглэмд хэвшүүлэх (унтах, босох, хооллох хичээл давтах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх), сандал, ширээнд суух, усанд орох, хооллохын өмнө гараа угаах, үзэг харандааг зөв барих

II анги. Биеэ усаар чийрэгжүүлэх, хөл нүцгэн явах, эрүүл ахуйн дэглэм сахих

III анги. Хичээл, хүмүүжлийн ажлын эрүүл ахуйн дэглэм сахих

IV анги. Биеийн тамирийн дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээллэхийн ач холбогдлыг ойлгож мэдсэн байх.

3) Бие хөгжүүлэх дасгал

  • алхалт, гүйлт хосолсон дасгал
  • амьсгалын дасгал
  • гарын дасгал (гарыг алдлах, татах,тэнийлгэх, савлах, дасгал)
  • их биеийн дасгал (бөхийх, гэдийх, баруун, зүүн тал руугаа хазайх)
  • гар хөлийн хосолсон дасгал
  • үсрэлтийн дасгал

Тайлбар: Дасгалыг хэрэглэлгүй хэрэглэлтэй хийнэ. (хэрэглэлтэй бол ленттэй богино олстой, бөмбөгтэй, дарцагтай, цагирагтай гэх мэт).

5. Алхах ба гүйх

  • нэг эгнээгээр алхаж явах, өлмий өсгий дээрээ алхах, алхааг хурдасгах ба түргэтгэх, шил-шилээ харж хөнгөн гүйх, алхалт гүйлтийг хослуулан хийх.
  • гүйлтийн үед жижиг саадыг давах, хос хосоор хөтлөлцөн гүйх, 250-300, 300-400, 400-600, 600-800 м зайд хэсгээр гүйх (алхалт гүйлт хослуулан)
  • босоо гараанаас 30 метр зайд гүйх, өвдгийг дээр дээр өргөж гүйх, гүйлтийн үед хөдөлгөөний хурдыг өөрчлөх. (III-IV ангийн сурагчид 800-1000 м зайд гүйх)

6. Харайлт ба шидэлт
Байрандаа өлмий дээрээ нэг ба хоёр хөл дээрээ үсрэх, үсэрч явах, байрнаас уртад харайх, гүйлтээс урт өндөрт харайх, 50 см, 60 см, 70 см өндөр дээгүүр харайх, олсонд орж, өлмий дээрээ үсрэх, үсрэлтийн үед зүүн ба баруун талруугаа 90, 180 эргэж үсрэх, өндөрт хайчилж харайх, уртад харайх 50 см 60 см өндрөөс үсрэн буух, байрнаас ба алхалтаас жижиг бөмбөг шидэх, бай онож шидэх, шидэлт бүхий тоглоом тоглох. (III-IV ангийн сурагчид 15,20,30 сек-ийн хугацааны завсарлагатайгаар богино олсонд орж үсрэх гүйлтээс 100-150 г бөмбөг алсад шидэх)

7. Тэнцвэр, авирах, давах, дүүжигнэх дасгал
Гарыг алдлах, дээш өргөж явах, гимнастикийн сандал дээгүүр дасгал хийж явах, гимнастикийн сандал дээр тавьсан зүйл дээгүүр давж алхах, хагас сууж эргэх. Гимнастикийн хана, шат, сандал, бусад зүйлд авирах, налуу тавьсан зүйлд дөрвөн хөллөн авирч мөлхөх, янз бүрийн хэлбэрээр дүүжигнэх, нам турник, савлуурт дүүжигнэх дасгал хийх, холимог дүүжигнэлт хийх.

8. Бүжгийн ба акробатикийн дасгал
III-IV ангийн суралцагчдыг үндэсний бүжгийн биелгээний дасгалд сургах урагш өнхрөх, 2 удаа урагш өнхрөх хойш эргэж далан дээрээ зогсох, “мост” хийх, үсрэлтээс өнхрөлт хийх, хагас бүтэн төөлөлт хийх.

9. Цана, сагсан бөмбөг, хөл бөмбөг
Таяг хэрэглэхгүй цанаар явах, гулсуулан алхах, таягтайгаар нэг алхалт хийх, бага зэргийн өгсүүр өөд алхаж явах, их биш өндрөөс нам суултаар буух, жижиг бөмбөг барьж авах, цээжний өмнөөс дамжуулах, бөмбөг залж явах, зогсолт ба эргэлт хийх, хөлөөр бөмбөг залж явах, хөлийн өлмийн гадаад талаар, өлмийн дотор талаар өшиглөх, цанаар 600, 800,1000 м гулгах.

10. Тоглоом

I анги

  • хун галуу
  • бүгдээрээ өсдийн туг тийш
  • шар шувуу
  • баатарчууд
  • бөмбөг гүйцэх
  • ногоонд орсон туулай
  • чоно тарвагацах
  • цагаан баавгай
  • өдөр ба шөнө

II анги

  • цагаан баавгай
  • мэлхий ба цахлай шувуу
  • лентээ битгий алд
  • дов дамжин гүйх
  • анчин ба гөрөөсүүд
  • хэн хол шидэв
  • бөмбөг саванд оруулах
  • өдөр ба шөнө

III анги

  • цурхай ба хэлтгий загас
  • өдөр ба шөнө
  • нүхгүй туулай
  • хэн ирсэн бэ
  • лапто
  • тугийн уралдаан
  • агаарт бөмбөг ниснэ
  • үндэсний тоглоом сонгон тоглуулна.

11.Практик шалгуур
2-р хүснэгт

Биеийн чанарХяналтын дасгалнас
Хэмжээ
Хөвгүүд
Охид
багадундхангалттайбагадундхангалттай
Хурд30м-ийн гүйлт /сек/7
8
9
10
7,5
7,1
6,8
6,6
7,3-6,2
7,0-6,0
6,7-5,7
6,5-5,6
5,6
5,4
5,1
5,1
7,6
7,3
7,0
6,6
7,5-6,4
7,2-6,2
6,9-6,0
6,5-5,6
5,8
5,6
5,3
5,2
Шаламгай байдал3х10м-ийн гүйлт /сек/7
8
9
10
11,2
10,4
10,2
9,9
10,8-10,3
10,0-9,5
9,9-9,3
9,5-9,0
9,9
9,1
8,8
8,6
11,7
11,2
10,8
10,4
11,3-10,6
10,7-10,1
10,3-9,7
10,0-9,5
10,2
9,7
9,3
9,1

12.Гар дээр суниах
3- хүснэгт

Нас6-7 нас8-9 нас 10-11 нас
Онооэрэмэрэмэрэм
Бага2
4
6
8
2
4
5
6
2
3
4
5
4
5
6
7
3
4
5
6
5
6
7
10
4
5
6
8
Дунд10
12
7
8
6
7
8
9
7
8
12
14
10
12
Хангал ттай14
16
18
20
9
10
11
12
8
9
10
11
10
11
12
13
9
10
11
12
16
18
20
24
14
16
18
20

13.Байрнаас уртад харайх
4-р хүснэгт

Нас6-7 нас8-9 нас 10-11 нас
Онооэрэмэрэмэрэм
Бага2
4
6
8
100
110
115
120
90
100
110
115
110
115
120
125
105
110
115
120
135
140
145
150
120
125
135
145
Дунд10
12
125
130
120
125
130
145
125
135
165
175
155
165
Хангал ттай14
16
18
20
135
140
145
150
130
135
140
145
155
165
175
185
145
155
165
175
185
190
195
200
175
180
185
190

Хэмжих нэгж /удаа/ суниах тоо

14. Хэвтээ байдлаас цээжийг дээш өргөн урагш тонгойх
5-р хүснэгт

Нас6-7 нас8-9 нас 10-11 нас
Онооэрэмэрэмэрэм
Бага2
4
6
8
8
10
12
14
8
10
12
14
12
14
16
18
12
14
16
18
16
20
22
24
16
20
22
24
Дунд10
12
16
18
16
18
20
24
20
24
26
28
24
26
Хангал ттай14
16
18
20
20
22
24
26
20
22
24
26
26
28
30
32
26
28
30
32
30
32
34
36
28
30
32
34

хэмжих нэгж /удаа/

15. 6 минутын гүйлт
6-р хүснэгт

Нас6-7 нас8-9 нас 10-11 нас
Онооэрэмэрэмэрэм
Бага2
4
6
8
500
700
750
800
400
550
650
700
700
750
800
850
600
650
750
800
800
850
900
950
700
750
800
850
Дунд10
12
850
900
750
800
900
950
850
900
1000
1100
900
1000
Хангал ттай14
16
18
20
950
1000
1050
1100
850
900
1000
1050
1000
1050
1100
1200
950
1000
1050
1100
1200
1250
1300
1350
1050
1100
1200
1250

Хэмжих нэгж метрээр

Тайлбар: Биеийн тамирын хичээлээр суралцагчдыг үнэлж дүгнэхдээ муу, дунд, сайн, онцсайн гэж дүгнэхгүй. Суралцагдын дасгал хөдөлгөөнийг хийх чадвар, дадлын байдал, бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр нь “Бага”, “Дунд”, “Хангалттай” гэсэн үнэлгээгээр дүгнэнэ.

Бага “Б”, дунд “Д”, хангалттай “Х”
Энэхүү стандартын заавал мөрдөх үзүүлэлт, шаардлага:
- Энэ стандартын бүх үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2014  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?