НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 09 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3410657
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 607
“сургуулийн өмнөх боловсрол-2” үндэсний хөтөлбөр
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
  1. “Сургуулийн өмнөх боловсрол-2” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах зардлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
  3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавин дүгнэж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.
  4. Хөтөлбөрт тусгагдсан зорилтыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 6 дугаар сарын 5–ны өдөр Дугаар 119
Улаанбаатар хот

Хөтөлбөр батлах тухай
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

  1. “Сургуулийн өмнөх боловсрол-2” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах зардлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
  3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавин дүгнэж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.
  4. Хөтөлбөрт тусгагдсан зорилтыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД А.ЦАНЖИД

Засгийн газрын 2001 оны
119 дүгээр тогтоолын хавсралт

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ – 2“ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

Хүүхдийн боловсрол эзэмших эрх болон тэдний бие бялдар, танин мэдэхүй, нийгмийн хэрэгцээг төрсөн цагаас нь эхлэн бүрэн хангах асуудал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Хүүхдийн эрхийн конвенц, бүх нийтийн боловсролын асуудлаар болсон Жомтиены бага хурлын баримт бичигт тусгагдсан байдаг. Олон улсын хэмжээнд хэрэгжиж буй бүх нийтийн боловсролын талаарх Дакарын бага хурлын тунхаглалд бага насны хүүхдэд тавих нийгмийн анхаарал халамжийг нэмэгдүүлэх асуудал тусгалаа олжээ.

Харьцангуй өргөн уудам нутаг дэвсгэртэй, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон, нийт хүн амын 17 орчим хувийг сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлдэг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн 8 настай сургуульд ордог манай орны хувьд хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм.

Хүүхдийг хэдийчинээ бага насанд нь боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл зүй, өсөлт хөгжил зэрэг бүх төрлийн нийгмийн халамж, үйлчилгээнд хамруулбал бага боловсролын хамран сургалт, чанарын амжилтыг дээшлүүлэх, улмаар хүүхэд сургууль завсардах, өвчлөх, ядуурал, гэмт хэрэгт холбогдох нь багасдаг байна. Тухайлбал, манай оронд хийсэн “Сурлагын амжилтын хяналт шинжилгээ” судалгаагаар бага ангийн сурагчдын сурлагын амжилт нь тэдний сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хугацаанаас хамааралтай болох нь тогтоогдсон юм.

Монгол Улсын Засгийн газраас “Сургуулийн өмнөх боловсрол” үндэсний хөтөлбөрийг баталж 1995-2000 онд хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрсэн. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 13,3 хувиар нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн 37,7% нь хамрагдсан байна. Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн 26% нь барилга, халаалтын системдээ засвар үйлчилгээ хийсэн, 23% нь туслах аж ахуйтай болсон, нийт багш, мэргэжилтний 75% нь мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлын талаар нийгэмд эерэг хандлага төлөвшсөн зэргийг дурдаж болох юм.

Гэвч хүн амын амьжиргааны түвшин доогуур, ядуурал буурахгүй байгаа, хөдөөгийн малчдын хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний оновчтой тогтолцоо бүрдээгүй зэргээс шалтгаалан сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 62 орчим хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний аль нэгэн хэлбэрт хамрагдахгүй байна. Өөрөөр хэлбэл 3-7 насны 3 хүүхэд тутмын 2 нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж чадахгүй байна.

Сүүлийн жилүүдэд төсвийн хүрэлцээгүй байдал, хөрөнгө оруулалт дутагдсанаас хүүхдийн цэцэрлэгийн 51,6 хувьд их засвар хийх, сургалтын орчинг сайжруулах шаардлага бий болжээ.

Хүн амын ядуу хэсэгт үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулахтай холбогдуулан сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх, сургалтын шинэ арга, хэлбэрийг нэвтрүүлэх зорилт тулгарч байна.

Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд хандивлагчид, дотоодын болон олон улсын байгууллага, гадаад орнууд, иргэд өргөнөөр оролцох сонирхол төрүүлэх, тэдний туслалцаа, дэмжлэгийг нэгдсэн бодлогоор уялдуулан зохицуулах хэрэгтэй байна.

Ийнхүү сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролд гарсан эерэг үр дүнг тогтворжуулах, сургуулийн өмнөх боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой уялдуулан шинээр тодорхойлох шаардлага тавигдаж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилт

Эрхэм зорилго
Хүүхдийн эрхийг эрхэмлэн тэдний хөгжих тэгш эрхийг хангах замаар сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, сургуульд бэлтгэх таатай орчин бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.

Гол зорилго
Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн бодлого, стратегид нийцүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл, олон нийтийн дэмжлэг, оролцоо, идэвхтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

Энэхүү хөтөлбөрийг дунд хугацаанд буюу 2001–2007 онд хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх талаар гарсан стратегийн бодлогод нийцүүлэн хууль эрхийн актууд, Засгийн газрын болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулах,
  • Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гадаадын хандивлагч, сонирхогч бүх талуудыг оролцох өргөн бололцоогоор хангах,
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд гүйцэтгэхэд оршино.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

  • Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв.
  • Гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламж.
  • Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламж.
  • Өөрийн үйлчилгээний орлого.
  • Бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн зорилтууд

6.1. Сургуулийн өмнөх боловсролын бодлого зохицуулалт, менежментийн тогтолцоог сайжруулах.
6.2. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулгын стандартыг боловсруулах, түүний шаардлагыг хангахуйц сургалтын технологийг хөгжүүлэх.
6.3. Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалтыг идэвхтэй хорших замаар сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчний мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх.
6.4. Сургалтын олон хувилбарт үр ашигтай хэлбэрийг нэвтрүүлж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний оновчтой тогтолцоо бүрдүүлэх.
6.5. Сургуулийн өмнөх насны хүүхдийн суралцах орчныг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох.

Долоо. Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7.1. Сургуулийн өмнөх боловсролын бодлого зохицуулалт, менежментийн тогтолцоог сайжруулах
7.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. Үндэсний түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий орон тооны бус “Бодлого зохицуулалтын зөвлөл”-ийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллуулна.
7.1.2. “Сургуулийн өмнөх боловсрол–2” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох яамдтай хамтран боловсруулж хэрэгжүүлнэ.
7.1.3. Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэлийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдана.
7.1.4. Нутаг дэвсгэртээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч хариуцна.
7.1.5. Аймаг, нийслэлд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, захиргааны болон арга зүйн удирдлагаар хангах үүргийг аймаг, нийслэлийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг боловсрол, соёлын төв, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд тус тус эрхлэн гүйцэтгэнэ.
7.1.6. Сургуулийн өмнөх боловсролын бодлого хэрэгжилтийн мэдээлэл солилцооны сүлжээ бий болгон ашиглана.
7.1.7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өөрийн удирд­лагыг хөгжүүлж, чадавхийг нь бэхжүүлэх, дотоодын, хөнд­лөнгийн, мэргэжлийн үнэлгээний хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.
7.2.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулгын стандартыг боловсруулах, түүний шаардлагыг хангахуйц сургалтын технологийг хөгжүүлэх
7.2.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын үлгэрчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын агуулга, арга зүйг уян хатан, олон хувилбартай болгох зорилгоор орон нутгийн түвшинд сургалтын дэд хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх чадавхийг бий болгоно.
7.2.2. Сургуулийн өмнөх болон бага боловсролын залгамж холбоог тодорхойлж, агуулгын стандарт, сургалтын хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлнэ.
7.2.3. Сургалтын арга зүй, технологийн удирдлагын асуудлыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын түвшинд шийдвэрлэдэг болгоно.
7.2.4. Сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол эзэмшүүлэх сургалтын арга, хэлбэрүүдэд үнэлгээ өгч, оновчтой хувилбарыг сонгон хэрэгжүүлнэ.
7.2.5. Зайны сургалтаар цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг гэр бүлд нь хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх ажлын хэлбэр, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгоно.
7.2.6. Сургуулийн өмнөх насны монгол хүүхдийн бие бялдар-сэтгэцийн хөгжил, нийгэмшлийн судалгааг өргөжүүлэхэд чиг­лэ­сэн төсөл хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус бай­гууллагын судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх, нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
7.3.Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалтыг идэвхтэй хорших замаар сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчний мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх
7.3.1.Мэргэжлийн байгууллагууд өөрсдийн дотоод болон гадаад нөөц бололцоонд тулгуурлан сургуулийн өмнөх боловсролын багш, удирдах ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.

  • Жил бүр тусгай дунд боловсролтой багш, мэргэжилтний 5 хувийг боловсролын зэрэг ахиулах сургалтанд хамруулна.
  • Мэргэжлийн бус багшийн эзлэх хувийн жинг 2 хувь хүртэл бууруулна.
  • Жил бүр цэцэрлэгийн удирдах ажилтны 10 хувийг мэргэжил дээшлүүлэх сертификатын сургалтад хамруулна.
  • Багш нар орон нутагтаа болон ажлын байрандаа тасралтгүй бие даан мэргэжлээ дээшлүүлэх сургалтын хэлбэрүүдийг дэмжинэ.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшаас бусад мэргэжилтнийг / тогооч, эмч, туслах багш, г.м / сургалтад үе шаттай хамруулна.
  • Орон нутгийн боловсрол, соёлын төвийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийг компьютерээр хангаж, электрон шууданд холбоно.
  • Орон нутгийн боловсрол, соёлын төвийг түшиглэн багш, мэргэжилтнүүдийн бие даан ашиглах гарын авлага, номын фондыг бүрдүүлж, мэдээллийн сан бий болгоно.

7.3.2.Багш, удирдах ажилтан бэлтгэх, давтан сургах ажлын сургалтын агуулга, технологийг шинэчилнэ.

  • Багш бэлтгэх сургуульд нэг суралцагчид ногдох сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх, сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ.
  • Багш бэлтгэх сургуулийн сургалтын хөтөлбөрийг сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандартын шинэчлэлттэй уялдуулан боловсронгуй болгоно.
  • Багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн чадавхийг дээшлүүлнэ.
  • Багш, суралцагчдыг мэргэжлийн сурах бичиг, сургалтын материалаар хангана.

7.3.3. Сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтнийг гадаад оронд бэлтгэх, олон улсын хурал, сургалт, семинарт хамруулах үйл ажиллагааг дэмжинэ.

7.4.Сургалтын олон хувилбарт үр ашигтай хэлбэрийг нэвтрүүлж, сургуулийн өмнөх боловсролын оновчтой тогтолцоо бүрдүүлэх

7.4.1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хөдөөгийн малчдын болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийг хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааны оновчтой хэлбэрийг дэмжих замаар тэднийг боловсролын үйлчилгээнд хамруулна.

  • Нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай ядуу, нэн ядуу өрхийн бага насны хүүхдийн судалгааг гаргаж, тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
  • Тусгай хэрэгцээтэй бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын сургалтад үе шаттайгаар хамруулж, тэдний сурах хэрэгцээг хангахад чиглэсэн орчин бүрдүүлэх цогц арга хэмжээ авна.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн оролцоо, хамтын ажиллагааны оновчтой хувилба­руудыг судлан нэвтрүүлнэ.

7.4.2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчид суурилсан төрийн өмчийн бус сургуулийн өмнөх боловсролын байгууллагад төрөөс эдийн засгийн урамшуулал, дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгоно.

  • Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа төрийн өмчийн бус боловсролын байгууллагад нэг хүүхдэд ногдох нормативт зардлаар улсын төсвөөс санхүүжих бололцоог бүрдүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  • Төрийн өмчийн бус сургуулийн өмнөх боловсролын байгууллагын мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад бүрэн хамруулж, тэднийг судалгааны ажил гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
  • Төрийн өмчийн байгууллагын ашиглагдаагүй барилга, байгууламжийг төрийн өмчийн бус сургуулийн өмнөх боловсролын байгууллага, иргэдэд зориулалтын дагуу ашиглуулах арга хэмжээг авна.
  • Төрийн өмчийн бус сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг гадаад болон дотоодын төслүүдэд тэгш хамрагдах бололцоог хангана.

7.4.3. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг шинэ тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэг, сургуулийн бүтцийн уялдаа холбоог судалж, шийдвэр гарган хэрэгжүүлнэ.

7.5.Сургуулийн өмнөх насны хүүхдийн суралцах орчныг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох

7.5.1.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг боловсруулан мөрдүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

7.5.2. Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн байгууллагын барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, засварлах, шинээр барих ажлыг дотоод, гадаадын санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан дэс дараатай хэрэгжүүлнэ.

  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үндсэн хөрөнгийн судалгаа гарган мэдээллийн нэгдсэн сантай болгоно.
  • Одоо ашиглагдаж байгаа цэцэрлэгийн барилгын ашиглалтыг 12 хувиар нэмэгдүүлнэ.
  • Ердийн халаалттай хөдөөгийн хүүхдийн цэцэрлэгийг бага оврын халаалтын системд шилжүүлнэ.
  • 1980 оноос өмнө ашиглалтад орсон хүүхдийн цэцэрлэгийн 40 хувьд их засвар хийнэ.
  • Жил бүр 3-аас доошгүй цэцэрлэгийн барилгыг шинээр барина.

7.5.3. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн үүсгэл санаачилгыг дэмжих, тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллах замаар сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулна.

  • Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, каталог боловсруулан хэвлүүлж түгээнэ.
  • Гарын доорх материалаар тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга барил эзэмшүүлэх үйлдвэрлэгч, багш, гэр бүлд зориулсан сургалтуудыг зохион байгуулна.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан стандартын шаардлага хангасан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг иргэд, аж ахуйн нэгжийг сурталчлах, тэдний үйл ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулна.
  • Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний жижиг үйлдвэрийг төв, орон нутагт гадаадын зээл тусламжаар байгуулах арга хэмжээ авна.

7.5.4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад дотоод, гадаадын төслийн нөөц бололцоонд тулгуурлан орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн туслах аж ахуй эрхлэх, өөрийн хэрэгцээг хангах жижиг төслүүд хэрэгжүүлнэ.

7.5.5. Сургуулийн өмнөх боловсролын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгож төрийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

  • Нэг хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлаар санхүүжүүлэх зарчимд шилжинэ.

Найм. Хөтөлбөрийн шалгуур

  • Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог 62 хувьд хүргэсэн байх,
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2014  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?