НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 09 сарын 30 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3434095
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 1
Нийт бүртгэлтэй гишүүн: 610
Англи хэлний сургалтыг сайжруулах үндэсний хөтөлбөр
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001. Улаанбаатар хот

Хөтөлбөр батлах тухай.
Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд бүх шатны сургуулийн англи хэлний сургалтын чанарын сайжруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газраас ТОГТООХ НЬ:

  1. “Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1дүгээр, ”Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг" хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. ”Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам /А.Цанжид/-д, шаардагдах хөрөнгө 144.206.900 /нэг зуун дөчин дөрвөн сая хоёр зуун зургаан мянга есөн зуун төгрөгийг/ жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү,Эдийн засгийн Яам /Ч.Улаан/-нд тус тус даалгасугай.
  3. ”Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг орон нутаг, аймаг, бүсийн хэмжээнд хариуцан зохион байгуулж, гүйцэтгэлийг жил тутам дүгнэж байхыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
БОЛОВСРОЛ,СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД А.ЦАНЖИД
САНХҮҮ,ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН

Танилцуулга

“Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн тухай.
Даяарчлалын болон мэдээллийн эрин зуунд Монгол Улсын харилцаа улам өргөжин тэлж, үүнийг даган манай иргэд өсвөр үеийнхэн мэдээлэлийн олон хэрэгсэлээр хэрэгцээтэй мэдээлэлээ богино хугацанд олж авах өргөн боломж нээгдэж байна. Мэдээлэл, техник технологийн хөгжлийн хурдац нь иргэдийн боловсролын эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. Энэхүү бодит хэрэгцээ нь гадаад хэл, ялангуяа англи хэлний бүх шатны сургалтын чанарыг сайжруулах үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх хэлний чадварыг сайжруулах сургалт семинарт хамруулах, багш бэлтгэх, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтын агуулгын стандартыг шинэчлэн боловсруулах, англи хэл сурах таатай орчин бүрдүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны Яамнаас бүх шатны сургуульд англи хэлийг заавал судлах, үндсэн хэлд тооцон англи хэл, бусад хэлийг хослон үзэхдээ англи хэлийг түлхүү эзэмшүүлэх бодлого баримталж байна. Хүүхдийн авъяас сонирхлыг хөгжүүлэх, тэдэнд мэрэгжлийн чиг баримжаа олгох зорилгоор гадаад хэлний төрөлжүүлсэн болон гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, англи хэлний түр сургалтууд олноор байгуулагдан хичээлллэж байна. Харин насанд хүрэгчдийн англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт урсгал байдалтай байна.

Манай улсад англи хэлний сургалтыг гадаад улс орнуудын болон төрийн ба төрийн бус байгууллагуудын шугамаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Тэрчлэн англи хэлний багш нарын сургалт явуулах, мэрэгжил дээшлүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, сургалтын технологи, сургах арга зүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах, англи хэлний сургалтын орчин бий болгох чиглэлээр зарим нааштай алхам хийгдэж эхлээд байна. Гэвч англи хэлний сургалтыг бүх түвшинд сайжруулах замаар иргэдийн англи хэлний мэдлэг, боловсролын түвшинг дээшлүүлэх талаар төр, засгийн зүгээс чиглэсэн зорилготой бодлого, үйл ажиллагаа дутагдаж байна. Үүнийг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.

Хөтөлбөрт 6 үндсэн зорилтыг хангах үйл ажиллагааны 23 арга хэмжээг хамруулсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулсан болно. “Үндэсний хөтөлбөр”-ийг сургалтын агуулгын шинэ стандарт боловсруулан мөрдөх, сурах бичиг, гарын авлага, аудео, видео хуурцаг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжыг сайжруулах, ерөнхий боловсролын 80-100 орчим сургуульд англи хэлний кабинет байгуулан ашиглах, англи хэлний багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх зэрэг тодорхой арга хэмжээг энэхүү хөтөлбөрт тусгав.Мөн Англи хэлний сургалтын орчин бий болгох зорилгоор хүүхдийн “Нарлаг” зусланг “Англи тосгон” болгон зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Ингэснээр иргэдийн англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах англи багш нартай байнга харилцах , сургалтын болон харилцааны шинэ нөхцөл, орчин бүрдэх болно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Засгийн газрын 2001 оны…дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

НЭГ. ҮНДЭСЛЭЛ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа ихээхэн өргөжиж, манай иргэд, гадаадын байгууллага, иргэдтэй харилцах, хамтран ажиллах мэдээлэл солилцох боломж, шаардлага нэмэгдэж байна. Энэхүү бодит хэрэгцээнээс үүдэн гадаад хэл, түүний дотор англи хэлийг нийтээр сурах, хэлний сургалтын чанарыг сайжруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, бүх шатны сургуулийн англи хэлний сургалтын агуулгын стандартыг шинэчлэх, багш нарын заах арга, хэлний чадварыг сайжруулах, англи хэлний багш бэлтгэх, давтан сургах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, англи хэлний сургалтын таатай орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байна.

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Бүх шатны сургуулийн англи хэлний сургалтын агуулга, заах арга зүй, сурах бичгийг шинэчлэн боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, иргэдийн англи хэл суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ
Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна.
3.1 Англи хэлний сургалтын шаталсан тогтолцоо бүрдүүлэх.
3.2 Англи хэлний сургалтын агуулгын,орчны, үнэлгээний стандартыг боловсруулан мөрдүүлэх.
3.3 Англи хэлний багш бэлтгэх, багш нарын заах аргын чадварыг дээшлүүлэх.
3.4 Англи хэлний сургалтын таатай орчин бүрдүүлэх
3.5 Англи хэлний багш нар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах.3.6 Англи хэлний сургалтын технологийг боловсронгуй болгох оновчтой, шинэлэг арга, хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх.

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
4.1 Боловсролын хууль, тогтоомж, эрхэм зорилго, стратегийн зорилт, хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх.
4.2 Суралцагчдын сонирхол, хэрэгцээнд нийцсэн уян хатан, нээлттэй байх.
4.3 Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бодит оролцоог хангасан байх.

ТАВ. 1. АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ШАТАЛСАН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ.
5.1.1. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Удирдахуйн Академи, Англи хэлний тусгай зориулалтын Институт зэрэг сургуульд англи хэлний багш нар, төрийн албан хаагчдад зориулсан англи хэлний эрчимтэй сургалт зохион байгуулах.
5.1.2. Гадаад хэлний тусгайлсан сургалттайгаас бусад бүх шатны сургуулиудад англи хэлний сургалтыг зохион байгуулах.
5.1.3. Радио телевизээр англи хэлний сургалт зохион байгуулах.
5.1.4. Англи хэлийг бие даан судлахад зориулсан гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
5.1.5. Олон улсын харилцаа, эдийн засаг, сэтгүүл зүй,аялал жуулчлал, анагаах ухаан, техник технологийн мэргэжлийн, тэрчлэн суурь болон сонгон мэргэшүүлэх зарим хичээлийг англи хэлээр заах журамд бэлтгэл хангах, хэрэгжүүлж эхлэх.
5.1.6. Англи хэлний сургалт эрхэлдэг дамжааны тоог олшруулах, сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын хяналтыг сайжруулах.
5.1.7. АНУ-ын ТОFЕL-ийн болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран англи хэлний мэдлэгийн төвшин тогтоох, хэлний сургалтанд хамрагдагсадад гэрчилгээ олгох.
5.1.8. Суралцагчдын англи хэл сурах сургалтын орчин бий болгох зорилгоор зуны улиралд “Англи тосгон”-г ажиллуулах.

ТАВ.2 АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛАН МӨРДҮҮЛЭХ.
5.2.1.Англи хэлний сургалтын агуулгын, орчны, үнэлгээний стандарт боловсруулан мөрдүүлэх
.5.2.2.Англи хэлний сургалтанд хамрагдагсадын өөрсдийн суралцагчдын өөрсөдийн оролцоог нэмэгдүүлэх, ярих, бичих чадварыг дэшлүүлэхэд чиглгдсн сургалтын идэвхитэй аргуудыг нэвтрүүлэх.

ТАВ. 3. АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ БЭЛТГЭХ, БАГШ НАРЫН МЭДЛЭГ,ЗААХ АРГЫН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ
5.3.1. Бүх шатны сургуулийн багш нарын заах арга, мэрэгжлийн ур чадвар, хэлний чадварыг сайжруулах чиглэлээр төвийн болон бүсийн сургалт семинарыг тусгай хуваарийн дагуу зохион байгуулах.
5.3.2. Ойрын 4 жилд одоо ажиллаж байгаа англи хэлний багш нарын 20-30 хувийг магистрын сургалтад хамруулах, цаашид дээд боловсролын болон насанд хүрэгчдийн сургалтын байгууллагын багш нарыг уг сургалтнд бүрэн хамруулах.
5.3.3 Гадаад оронд мэрэгжил, хэлний чадварыг дээшлүүлэх, туршлага судлуулах арга хэмжээнд англи хэлний багш нарыг өргөнөөр оролцуулах.
5.3.4. Гадаад хэлний сургалттай их дээд сургуулийн дэргэд англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх төв болон, WEВ сурах бичиг, аудио, видео хэрэглэгдэхүүн боловсруулан ашиглах.
5.3.5. Багшлах эрх аваагүй боловч багшилж байгаа хүмүүст зориулан англи хэл заах арга зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж үнэмлэх олгох.
5.3.6. Багш нарын мэргэжлийг дэшлүүлэхэд зайны болон албан бус сургалтын арга хэлбэрийг өргөнөөр ашиглах.

ТАВ. 4. АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ
5.4.1. Аймаг, сумдын Боловсрол, соёлын төвүүдэд англи хэлний сургалтын кабинет байгуулж техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах.
5.4.2.Англи хэлний сургалтыг зохион байгуулахад хэсэгчилсэн, албан ба албан бус сургалтын хэлбэрийг эрчимтэй зохион байгуулах.
5.4.3. Сургуулиудын англи хэлний сургалтын анги кабинетийг шинэчлэн сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэлээр хангах.

ТАВ. 5. АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАР ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ ХАНГАХ
5.5.1. Англи хэлний багш нарыг тухайн аймаг сумдын захиалгаар гэрээгээр сургах
5.5.2. Англи хэл заах аргын нэгдсэн болон төрөлжсөн сургалтад сумдын багш нарыг бүрэн хамруулж тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх.
5.5.3. Орон нутагт ажиллаж байгаа англи хэлний багш нарыг гадаад орон, олон улсын сайн дурын байгууллагын шугамаар ажиллаж байгаа англи багш нартай хамтран ажиллах хүрээг өргөтгөх.
5.5.4. Гадаад оронд мэрэгжил дээшлүүлэх, танилцах аялал хийх зэрэг гаднын төслөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд сумдын багш нарыг өргөн хамруулах.
5.5.5. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа англи хэлний багш нар, насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний төлбөртэй дамжаа хичээллүүлэхийг дэмжих.

ТАВ. 6. АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ.
5.6.1. Англи хэлний сургалтад WЕВ сурах бичиг, багшийн болон сурагчийн гарын авлага, хуурцаг, аудио хуурцаг зэргийг өргөн хэрэглэх.
5.6.2. Суралцагсадын нас, сэтгэхүйн онцлог, орчин нөхцөлд тохируулан хичээлээс гадуурхи сургалтын хэлбэрүүд, хэсэгчилсэн сургалтыг өргөнөөр ашиглах.
5.6.3. Англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн уралдаан, олимпиадуудыг зохион байгуулах.
5.6.4. Англи хэлний бүх шатны сургалтнд өөрийн орны ур чадвар сайтай багш нарын туршлага болон гадаад орны сургалтын шинэлэг арга хэлбэрийг судлан туршиж нэвтрүүлэх.
5.6.5. Ерөнхий боловсролын сургуулиас гадна бусад суралцагч иргэдийн оролцсон олимпиад, уралдааныг нийслэл, аймагт зохион байгуулан орон нутгийн хэмжээнд “Англи хэлийг хэн сайн мэдэх вэ” уралдааныг жил бүр зохион байгуулах.

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА
Энэхүү хөтөлбөрийг 2001-2004 онд хэрэгжүүлнэ.

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дор дурдсан эх үүсвэрүүд ашиглана. · Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв.· Гадаадын зээл тусламжын хөрөнгө.· Сургуулийн өөрийн хөрөнгө.· Сургалтын төлбөр.· Хандивын хөрөнгө.· Бусад эх үүсвэр.

НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮРЭХ ҮР ДҮН
· Англи хэлний сургалтын агуулгын шинэ стандарт батлагдан сургалтад мөрдөгдсөн байна.· Агуулгын шинэ стандартад нийцүүлэн сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүн болох сурах бичиг, багш, сурагчийн ажлын болон дасгалын дэвтэр, гарын авлага, кассет, /wев сурах бичиг/ аудио хуурцаг боловсруулагдан 2002 онд /Үанги/ 65.000хувь, 2003 оноос ҮI ангийн 65.000 тус бүр ерөнхий боловсролын сургуулийн сургалтад хэрэглэгдсэн байна.· Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэрэгжил дээшлүүлэх сургалтанд 2001 онд төв, орон нутгийн 300 багшийг хамруулна.· Англи хэлний сургалтын 80-100 иж бүрэн анги кабинетийг байгуулан ажиллуулна.· Багш нарын зэрэг ахиулах болон мэргэжил,ур чадвар дээшлүүлэх сургалтад жил тутам 150 багшийг хамруулж, жилд тодорхой тооны багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна. · Англи хэлний нийт багш нарыг баклаврын зэрэгтэй болгохоос гадна 20-30%-нь магистрийн сургалтад хамрагдсан байна.· Англи хэл заах арга зүйн чиглэлээр докторын сургалтад багш нарыг хамруулна.· Иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшин нэмэгдэж төрийн албан хаагчид болон бусад салбарын мэрэгжилтнүүд англи хэлээр харилцах, мэдээлэл авах чадвартай болсон байна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2014  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?