НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 07 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3325846
Зочин: 7
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 600
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ (3-5 НАС)
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-10-02
(Багш, эцэг эхчүүдэд зориулсан шинэлэг арга зүй)

1-р бүлэг Хөтөлбөрийн тухай Өнөөгийн хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран амьдралынхаа туршид нийгэм, улс төр, хүрээлэн буй орчин, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн үсрэнгүй өөрчлөлтүүдтэй тулгарч байгаа билээ. Чухамхүү эдгээр өөрчлөлтүүд нь хүүхдэд амьдралынхаа турш суралцах хүслийг нь тэтгэх чухал хүчин зүйл болно.

“Алхам алхмаар” хөтөлбөр хүүхдийг бага наснаас нь эхлэн оюун ухааныг хөгжүүлж, төлөвшүүлэх, мэдлэг, чадвар, харилцааны соёл, бие даан суралцах чадвар эзэмшихэд нь туслах зорилготой. Энэхүү хөтөлбөр өнөөгийн хурдан өөрчлөгдөж буй цаг үед шаардагдах аливаа юмс үзэгдлийн шинж чанар, үйл явцыг танин мэдэх, үнэлэх чадварыг хүүхдэд төлөвшүүлэхийг чармайдаг.

Эдгээрт:

  • өөрчлөлтийг хүлээн авах, дэмжих
  • шүүмжлэлтэй сэтгэх, сонголт хийх
  • асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх
  • бүтээлч, авхаалжтай, хурдан сэтгэдэг байх
  • эх орон, байгаль орчин, хамт олондоо санаа тавих зэрэг болно.

Алхам алхмаар хөтөлбөрийг 3-5 насны хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэнд зориулсан бөгөөд гэр бүлийн гишүүд, хамт олон, хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэн тэднийг сургахад чиглэсэн болно. Мөн энэ хөтөлбөр нь хүүхэд бүрийн хувийн онцлог, улс үндэстнүүдийн соёл, зан заншил, уламжлалыг хүндэтгэх зарчимд үндэслэсэн юм. Хөтөлбөр нь доорх үндсэн онцлогуудтай. Үүнд:

  • хүүхэд бүрт өөрийн хүсэл эрмэлзлээр суралцах бололцоог олгох
  • хүүхдэд өөрөө сонголт хийж, үйл ажиллагаанд оролцоход туслах
  • гэр бүлийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх.

Хөтөлбөрийн онолын үндэс

Алхам алхмаар хөтөлбөр нь хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхол, итгэл эрмэлзэлд тулгуурлан суралцахад чиглэгдсэн билээ. Сайн төлөвлөсөн сургалтын орчин нь хүүхдийг аливааг сонирхох, турших, улмаар сэтгэн бодож суралцахад тусалдаг. Иймээс багш бага насны хүүхдийн хөгжлийн тухай өргөн мэдлэгтэй, тэдний суралцах сургалтын орчныг бүтээлчээр бүрдүүлж ажиллавал зохино.
Багш нь бага насны хүүхдийн төрөлхийн танин мэдэх сонирхолд тулгуурлан сургалтын арга барилыг оновчтой сонгож, хүүхдүүдтэй хамтран суралцахыг дэмжих үүрэгтэй.

Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын чиг хандлага

Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын онолын хоёр үндсэн чиглэл байдаг. Түүний нэг нь бихевиоризмийн онолыг үндэс болгосон чиглэл юм. Энэ чиглэлийг баримталсан сургалт нь багшийн үүргийг хэт шүтсэн, сургалтад багш төвтэй арга барилаар ханддаг ба үүнийг зүйрлэвэл бид торх дүүргэж байгаа мэт хүүхдийг тодорхой заавраар дүүргэж байгаатай адил юм. Багш нар тодорхой аргаар хэсэг, хэсэг болгон боловсруулсан мэдээллийг хүүхдэд дэс дараатай эзэмшүүлдэг. Ийм сургалтын үед багш бүх мэдээллийн эзэмшигч болж харагддаг. Энэ мэдээллийг хүүхдэд хүргэх нь багшийн дурын ажил байх ба хүүхдүүд багшийн даалгаврыг биелүүлэх гэж дараагийн алхам хүртэл ажиллана. Зөв хариу нь дасгалаар болон урамшлаар баталгаажиж, багш нар хүүхдийн эзэмшсэн мэдээллийг тунгаан дүгнэсний эцэст дараагийн хэсэг мэдээллийг эзэмшүүлж эхэлдэг.
Энэ сургалтын аргыг ерөнхийд нь авч үзвэл хүний нөхцөлт рефлекст үйлдлийн зарчим дээр тулгуурласан багш төвтэй сургалтын арга юм. Энэ сургалтын онолын төлөөлөгчид нь Ж.Ватсон, Э.Торндайк ба Б.Ф.Скиннер юм. Энэ чиглэлийг алхам алхмаар хөтөлбөр баримталдаггүй.
Харин үүний эсрэг алхам алхмаар хөтөлбөр нь хүний оюун ухааны хөгжлийн тухай онолыг үндэслэгчид болох Ж.Пиажье, Э.Эриксон, Л.С.Выготский нарын онолын чиглэлийг баримталдаг.

Энэ чиглэлийн онол нь бага насны хүүхэд:

  • өргөн хүрээтэй тоглоомын үйл ажиллагаагаар дамжуулж, шинэ мэдээллийг байнга олж авч байдаг идэвхтэй суралцагсад.
  • хөгжил нь таамаглаж болох үе шатаар дамжиж явдаг.
  • нийгмийн харилцааны явцад сэтгэл хөдлөл, танин мэдэхүй нь хөгждөг.
  • хүүхэд бүр хувийн онцлогтой тул хөгжлийн өөр өөр хэмжүүр дээр өсөж хөгждөг онцлогтой гэж үздэг.

Ж.Пиажье, Л.С.Выготский нар хүүхэд биологийн бие махбод, байгалийн бүтээгдэхүүн гэж үздэг. Гэхдээ энэ хоёр эрдэмтэн хүүхдийн цаашдын хөгжилд байгаль, нийгмийн хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөний тухай онолын зөрөөтэй санал баримталдаг.
Глассман (1994) энэ хоёр эрдэмтний үзэл баримтлалыг дараах байдлаар тодорхойлжээ.

  • байгаль, нийгэм гэсэн хөгжлийн хоёр хүчин зүйл нь сэтгэцийн хөгжилд харилцан хүчтэй нөлөөлж байдаг. Аль ч хүчин зүйл нь танин мэдэхүйн хөгжилд асар чухал үүрэгтэй,
  • танин мэдэхүйн хөгжлийн эхний үе шат орчны юмс үзэгдлийг шууд танин мэдрэх үйлдэл, дараа нь хүүхэд өөрийн мэдэрсэн үйлдлээ дотоод оюуны үйлдэл болгон хувиргадаг,
  • хувь хүний хөгжилд нийгмийн орчин нөлөөлдөг,
  • танин мэдэхүйн хөгжил эргээд оюун ухааны хөгжил өөрчлөлтөд хүргэдэг.

Ж.Пиажье хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг төрснөөс эхлэн насанд хүрэх хүртэл хөгжлийн 4 үе шатыг дамжина гэж тодорхойлжээ. Үүнд:

  • Анхны шат нь сэрж, мэдрэх хөдөлгөөний сэтгэхүйн хөгжлийн үе
    (0-2 нас).
  • Дараагийн шат нь сэтгэхүйн бодит тодорхой үйлдлийн шат (2-11 нас).
  • Сүүлийн шатууд нь сэтгэхүйн хөгжлийн идэвхтэй хөдөлгөөний үе. Энэ нь ерөнхийдөө хүүхэд насанд хүрэхийн өмнөх үе.

Л.С.Выготскийн хувьд нэгдүгээрт, хүүхэд хэлд орж эхлэнгүүтээ сэтгэхүйн хөгжил нь эрс өөрчлөгдөж, хоёрдугаарт, аливаа үйл ажиллагаа хэл яриатай нэгдсэнээр хүүхдийн танин мэдэх, аливааг эзэмших чадвар нь дээшилнэ хэмээн тодорхойлжээ.
Э.Эриксон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийн онолоороо нийгмийн орчин хувь хүний хөгжилд үзүүлэх нөлөөг авч үзэж, хүүхдийн хөгжлийг хэд хэдэн үе шатанд хуваасан юм.

Эдгээр сурган хүмүүжүүлэх онолууд нь хүүхдийн хөгжлийг ойлгох бидний ойлгоцыг тэлж, онолыг амьдралд, сургалтын явцад хэрэгжүүлэх чухал үзэл санаа болж ирсэн. Өөрөөр хэлбэл хөгжлийн тухай онол нь түүхийн хувьд сургалтын агуулга, арга зүйн хөгжилд цаашилбал сургалтын хөтөлбөрийг сайжруулахад чухал хүчин зүйл болж ирсэн юм.

“Алхам алхмаар” хөтөлбөрийн үндсэн зарчим

Алхам алхмаар хөтөлбөр нь конструкционизм, хүүхдийн хөгжилд нийцсэн байх, тасралтгүй суралцах зарчмуудад тулгуурласан юм.
Конструкционизмийн зарчим нь хүүхэд өөрсдийгөө хүрээлэн буй ертөнцийг хүртэн мэдэрч, харилцан үйлдэлд орж эхэлснээр сурч боловсрох үйл явц эхэлдэг гэж үздэг. Сурч боловсрох гэдэг нь хүүхэд, насанд хүрэгчид, орчин зэрэг бүрэлдэхүүн хэсгүүд харилцан бие биедээ нөлөөлж үйлчилсэн үйл явцыг хэлнэ. Хүүхэд өөрсдийн ойлгож мэдэрсэн ертөнцийг бүтээж босгоно. Тэд өмнө нь ойлгосон ойлголтоо шинээр туршиж, мэдэрсэн үйлдэлтэйгээ нэгтгэх замаар
Хөтөлбөрийн онолын үндэс

Алхам алхмаар хөтөлбөр нь хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхол, итгэл эрмэлзэлд тулгуурлан суралцахад чиглэгдсэн билээ. Сайн төлөвлөсөн сургалтын орчин нь хүүхдийг аливааг сонирхох, турших, улмаар сэтгэн бодож суралцахад тусалдаг. Иймээс багш бага насны хүүхдийн хөгжлийн тухай өргөн мэдлэгтэй, тэдний суралцах сургалтын орчныг бүтээлчээр бүрдүүлж ажиллавал зохино.
Багш нь бага насны хүүхдийн төрөлхийн танин мэдэх сонирхолд тулгуурлан сургалтын арга барилыг оновчтой сонгож, хүүхдүүдтэй хамтран суралцахыг дэмжих үүрэгтэй.

Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын чиг хандлага

Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын онолын хоёр үндсэн чиглэл байдаг. Түүний нэг нь бихевиоризмийн онолыг үндэс болгосон чиглэл юм. Энэ чиглэлийг баримталсан сургалт нь багшийн үүргийг хэт шүтсэн, сургалтад багш төвтэй арга барилаар ханддаг ба үүнийг зүйрлэвэл бид торх дүүргэж байгаа мэт хүүхдийг тодорхой заавраар дүүргэж байгаатай адил юм. Багш нар тодорхой аргаар хэсэг, хэсэг болгон боловсруулсан мэдээллийг хүүхдэд дэс дараатай эзэмшүүлдэг. Ийм сургалтын үед багш бүх мэдээллийн эзэмшигч болж харагддаг. Энэ мэдээллийг хүүхдэд хүргэх нь багшийн дурын ажил байх ба хүүхдүүд багшийн даалгаврыг биелүүлэх гэж дараагийн алхам хүртэл ажиллана. Зөв хариу нь дасгалаар болон урамшлаар баталгаажиж, багш нар хүүхдийн эзэмшсэн мэдээллийг тунгаан дүгнэсний эцэст дараагийн хэсэг мэдээллийг эзэмшүүлж эхэлдэг.
Энэ сургалтын аргыг ерөнхийд нь авч үзвэл хүний нөхцөлт рефлекст үйлдлийн зарчим дээр тулгуурласан багш төвтэй сургалтын арга юм. Энэ сургалтын онолын төлөөлөгчид нь Ж.Ватсон, Э.Торндайк ба Б.Ф.Скиннер юм. Энэ чиглэлийг алхам алхмаар хөтөлбөр баримталдаггүй.
Харин үүний эсрэг алхам алхмаар хөтөлбөр нь хүний оюун ухааны хөгжлийн тухай онолыг үндэслэгчид болох Ж.Пиажье, Э.Эриксон, Л.С.Выготский нарын онолын чиглэлийг баримталдаг. Энэ чиглэлийн онол нь бага насны хүүхэд:

  • өргөн хүрээтэй тоглоомын үйл ажиллагаагаар дамжуулж, шинэ мэдээллийг байнга олж авч байдаг идэвхтэй суралцагсад.
  • хөгжил нь таамаглаж болох үе шатаар дамжиж явдаг.
  • нийгмийн харилцааны явцад сэтгэл хөдлөл, танин мэдэхүй нь хөгждөг.
  • хүүхэд бүр хувийн онцлогтой тул хөгжлийн өөр өөр хэмжүүр дээр өсөж хөгждөг онцлогтой гэж үздэг.

Ж.Пиажье, Л.С.Выготский нар хүүхэд биологийн бие махбод, байгалийн бүтээгдэхүүн гэж үздэг. Гэхдээ энэ хоёр эрдэмтэн хүүхдийн цаашдын хөгжилд байгаль, нийгмийн хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөний тухай онолын зөрөөтэй санал баримталдаг.
Глассман (1994) энэ хоёр эрдэмтний үзэл баримтлалыг дараах байдлаар тодорхойлжээ.

  • байгаль, нийгэм гэсэн хөгжлийн хоёр хүчин зүйл нь сэтгэцийн хөгжилд харилцан хүчтэй нөлөөлж байдаг. Аль ч хүчин зүйл нь танин мэдэхүйн хөгжилд асар чухал үүрэгтэй,
  • танин мэдэхүйн хөгжлийн эхний үе шат орчны юмс үзэгдлийг шууд танин мэдрэх үйлдэл, дараа нь хүүхэд өөрийн мэдэрсэн үйлдлээ дотоод оюуны үйлдэл болгон хувиргадаг,
  • хувь хүний хөгжилд нийгмийн орчин нөлөөлдөг,
  • танин мэдэхүйн хөгжил эргээд оюун ухааны хөгжил өөрчлөлтөд хүргэдэг.

Ж.Пиажье хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг төрснөөс эхлэн насанд хүрэх хүртэл хөгжлийн 4 үе шатыг дамжина гэж тодорхойлжээ. Үүнд:

  • Анхны шат нь сэрж, мэдрэх хөдөлгөөний сэтгэхүйн хөгжлийн үе (0-2 нас).
  • Дараагийн шат нь сэтгэхүйн бодит тодорхой үйлдлийн шат (2-11 нас).
  • Сүүлийн шатууд нь сэтгэхүйн хөгжлийн идэвхтэй хөдөлгөөний үе. Энэ нь ерөнхийдөө хүүхэд насанд хүрэхийн өмнөх үе.

Л.С.Выготскийн хувьд нэгдүгээрт, хүүхэд хэлд орж эхлэнгүүтээ сэтгэхүйн хөгжил нь эрс өөрчлөгдөж, хоёрдугаарт, аливаа үйл ажиллагаа хэл яриатай нэгдсэнээр хүүхдийн танин мэдэх, аливааг эзэмших чадвар нь дээшилнэ хэмээн тодорхойлжээ.
Э.Эриксон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийн онолоороо нийгмийн орчин хувь хүний хөгжилд үзүүлэх нөлөөг авч үзэж, хүүхдийн хөгжлийг хэд хэдэн үе шатанд хуваасан юм.

“Алхам алхмаар” хөтөлбөрийн үндсэн зарчим

Алхам алхмаар хөтөлбөр нь конструкционизм, хүүхдийн хөгжилд нийцсэн байх, тасралтгүй суралцах зарчмуудад тулгуурласан юм.
Конструкционизмийн зарчим нь хүүхэд өөрсдийгөө хүрээлэн буй ертөнцийг хүртэн мэдэрч, харилцан үйлдэлд орж эхэлснээр сурч боловсрох үйл явц эхэлдэг гэж үздэг. Сурч боловсрох гэдэг нь хүүхэд, насанд хүрэгчид, орчин зэрэг бүрэлдэхүүн хэсгүүд харилцан бие биедээ нөлөөлж үйлчилсэн үйл явцыг хэлнэ. Хүүхэд өөрсдийн ойлгож мэдэрсэн ертөнцийг бүтээж босгоно. Тэд өмнө нь ойлгосон ойлголтоо шинээр туршиж, мэдэрсэн үйлдэлтэйгээ нэгтгэх замаар хүрээлэн буй орчныхоо юмс үзэгдлийг танин мэдэж ойлгож байдаг. Жаклайн, Мартин Брукс (1993) нар дээрх үйл явцыг тодорхойлж бичихдээ:
Ихэнхдээ бид сайтар ойлгож ухамсарлаагүй ямар нэгэн юмс, үзэгдэл, үзэл санаатай тулгардаг. Зөрчилтэй мэдээлэл, мэдрэмжийг хүлээн авахдаа өөрийнхөө ойлголтыг тайлбарлах, аль эсвэл тэдгээр үзэгдлийг илүү сайн тайлбарлаж чадах зарчмуудыг шинээр төлөвшүүлэх замаар хүлээн авч эзэмшинэ. Өөрөөр хэлбэл бидний ойлголт, зарчмууд ухамсрын хэлбэржилт болж байнгын хөдөлгөөнд оршдог.

Энэ талаар нэг жишээ татья. Нэгэн гэр бүл нохойтойгоо машинаар талд явж байхдаа бэлчиж байгаа үнээний хажуугаар өнгөрөхөд хүүхэд үнээг заагаад “нохой” гэхэд, эцэг, эх “нохой” биш “үнээ” болохыг ялган тайлбарлаж өгнө. Ингэж нохой, үнээ хоёрын ялгааг хүүхэд мэдэж авна. Энэ шинэ мэдээлэл нь хүүхдийн оюун ухаанд юу мэддэг байснаас нь өөр ухагдахуун болон хоцорно. Хэдийгээр хүүхэд өөрөө ойлгож, мэдэж, сурах боловч, насанд хүрэгсэд туслагч, чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэх болдог. Энэ үүргийн дагуу сургалтанд багш нар үйл ажиллагаанд хэрэглэх материалыг урьдчилан бэлтгэж, туслалцаа, чиг баримжааллаараа хүүхдийн сурах сонирхлыг өдөөж, дэмжинэ.

Хүүхдийн хөгжилд нийцсэн байх

Хөгжилд нийцсэн хөтөлбөр нь хүүхдийн хөгжлийн тухай мэдлэг дээр суурилсан байдаг. Хүний ерөнхий хөгжлийн шатуудыг бүх хүүхэд дамждаг бөгөөд үүний хажуугаар хүүхэд бүр өвөрмөц бодгаль мөн гэж ойлгох ёстой. Багш сургалтын материал, үйл ажиллагааны нөхцөлийг хангахын тулд хүүхдийн ердийн өсөлт хөгжилтийн зүй тогтлыг мэдвэл зохино. Мөн адил насны хүүхдийн өвөрмөц хувийн ялгааг ажиглаж судлах хэрэгтэй. Хөгжилд нийцсэн хөтөлбөр нь хүүхдийн сонирхол, тэдний танин мэдэхүй, нийгмийн болон сэтгэл хөдлөлийн хөгжлийн төвшинд нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Ийм үйл ажиллагаа нь бага насны хүүхдүүдийн төрөлхийн сониуч, өөрийн бодсон зүйлээ туршиж мэдрэх гэсэн хүсэл сонирхолд бүрэн нийцнэ.
Хөгжилд нийцсэн хөтөлбөр нь хүүхдийг өөрсдийн дэвшүүлсэн асуудалд бие даан хариу олоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Хүүхдүүд асуудал дэвшүүлбэл тэдэнд сонирхол, анхаарал аяндаа бий болно. Ийм асуудал дэвшүүлэх шийдвэрлэх тохироо бүрдүүлсэн нөхцөлд багшийн үүрэг нь асуудлыг хялбарчлалгүй, дэндүү их мэдээллээр даралгүйгээр хүүхдийн сонирхлыг төрүүлэх, асуудлаа шийдвэрлэх арга замыг олоход туслах ёстой. Энэ аргаар багш хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн бие даан суралцах болзолт нөхцөлийг хангаж ажиллана.

Тасралтгүй суралцах зарчим

Тасралтгүй сургаж хүмүүжүүлэх онолыг үндэслэгч гэж хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн Жон Дэвэй “Хүний сурч хүмүүжих үйл явц нь нэг талаас ирээдүйд амьдрах бэлтгэл, нөгөө талаас одоо амьдрахын төлөө суралцаж байгаа үйл явц мөн” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хүмүүжиж боловсрох үйл явц нь амьдралын бэлтгэл болохоос гадна хүний тасралтгүй суралцах үйл явцын нэгэн үргэлжлэл юм гэдэг үзэл санааг хөтөлбөр нэг зарчмаа болгон авсан юм.
Хүүхэд төвтэй сургалт нь дээрх конструкционизм, хөгжилд нийцүүлэх хоёр зарчимд тулгуурлана. Энэ чанараараа дээрх хоёр зарчмын үзэл санаа нь бие биеэ харилцан үгүйсгэхгүй бөгөөд харин ч тасралтгүй хүмүүжиж, боловсрох үйл явцын үндэс болно. Хүүхэд орчноосоо болон хамт олноосоо суралцана. Иймд хүүхэд бүрийн сурах сонирхлыг урамшуулан, суралцах орчныг бүрдүүлэх нь уг зарчмын үндэс болно.

Хүүхэд бүрт ганцаарчлан хандах сургалтын арга барил

Хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа багш нар хүүхдийг юуны өмнө бие даасан, идэвхтэй, бусдыг анхааран халамжлах сэтгэлтэй, тавьсан зорилгодоо хүрэхээр чармайдаг иргэн болгон төлөвшүүлэх суурийг тавьж өгнө.
Хүүхэд бүрт ганцаарчлан хандах нь тэдний хөгжлийн үе шатыг хүндэтгэн, хүүхэд бүрийн хувийн хөгжлийн төвшин, онцлогт нийцүүлэн тоглоом, сургалтын үйл ажиллагааг зөв төлөвлөн явуулахад чиглэдэг.
Хүүхэд бүрт ганцаарчлан хандаж, сургах ур чадвар нь тэдний эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйг хамарсан хөгжлийн тухай өргөн мэдлэгийг багшаас шаарддаг. Энэ нь багшид хүүхдийг ажиглах явцдаа хөгжлийн ямар үе шатанд байгааг дүгнэх, улмаар тэдний хөгжлийн үе шатанд тохирсон үйл ажиллагаа явуулах боломж олгодог.

Ганцаарчлан хандах арга барилын дагуу ангийн хичээлийн хуваарь нь хүүхэд бүрийн тоглож, хичээллэх болон амрах хэрэгцээнд тохирсон байвал зохино. Хичээлийн хэрэгсэл материал, ангийн сургалтын орчин нь хүүхэд бүрийн өсөлтийг хангах, зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хөгжлийн төвшинг илэрхийлэх ёстой. Мөн түүнчлэн багшийн арга барил нь хүүхэд бүрийг дэмжин урамшуулна. Хүүхэд бүрт ганцаарчлан хандах тусам төдийчинээ хүүхдийг суралцах сонирхолтой болгож, үйл ажиллагаа бүтээлчээр өрнөнө. Биеэр үлгэрлэх явдал багасан, хүүхдийн сурах чадвар өснө (Saifer, 1990 p.46).

Бид хүүхэд бүрт яагаад ганцаарчлан хандах арга барилыг баримтлах шаардлагатай вэ? Хүүхэд бүрийн хэрэгцээ, сонирхол, хүч чадалд тохируулж ажилласнаар хүүхдийн суралцах чадвар нэмэгдэж, улмаар өөрийн хүч чадлаа мэдэрч урамшдаг. Ийм хүүхэд шинэ мэдлэг мэдээлэл хүлээж авахад бэлэн болно.
Анги танхимд бүрдүүлсэн хүүхэд төвтэй сургалтын орчин нь хүүхэд бүрт ганцаарчлан хандах арга барилыг дэмждэг. Ангийн хичээлийн тоног төхөөрөмж, материаллаг орчин нь хүүхэд бүрийн өсөлтийг хангаж, сонгож авсан үйл ажиллагаа нь хүүхэд бүрд тохирох ёстой. Хүүхдэд сургалтын булангуудыг сонгох ба булангуудыг хүүхэд бүрт хандсан байдлаар зохион байгуулна. Энэ нь хүүхдийн бие даасан үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх боломжтой.
Багш сургалтын үйл ажиллагааны явцад хүүхдийг анхааралтай ажиглаж, уян хатан, сонирхолтой үйл ажиллагааг төлөвлөж, шаардлагатай материалыг сольж өөрчилж байх хэрэгтэй.
Өдөр тутмын хичээлийн хуваарийг төлөвлөхдөө хүүхдийн тоглох, хичээллэх, амрах хэрэгцээг харгалзан боловсруулна. Багш хүүхдийн хувийн онцлогийг хэдийчинээ харгалзан хүүхэд бүртэй ганцаарчлан хандахад, төдийчинээ идэвхтэй болдог учраас хичээлийн төлөвлөлтийг оновчтой төлөвлөх нь чухал юм.
Багш нар хүүхдийн хэрэгцээ, сонирхол, чадварыг харгалзсан, бие даан суралцах бололцоотой, хүүхэд байнга шинэ чадвар эзэмшихэд туслах идэвхтэй, уян хатан сургалтын орчныг бүрдүүлж ажиллаж чадвал хөтөлбөрийн зорилго хангагдана. Мөн түүнчлэн өдөр тутмын суралцах үйл ажиллагааг багшийн оролцоо, туслалцаатайгаар хэсэг бүлгээрээ, ганцаараа, эсвэл түүний оролцоогүйгээр бие даан тоглож хичээллэх байдлаар төлөвлөнө. Энэ нь хүүхдүүдийг сонголт хийх, өөрийн чадварыг хөгжүүлэхэд тусална.
Хүүхдүүд сонголт хийх, асуудлыг шийдвэрлэж сурах, орчинтойгоо болон бусадтай идэвхтэй харилцах, дэвшүүлсэн зорилгынхоо төлөө ажиллахыг хөтөлбөр чухалчлан үздэг.

Сургалтын булангууд

“Алхам алхмаар” хөтөлбөр нь ангийн сургалтын орчныг хүүхэд сонголт хийх боломжтой байдлаар зохион байгуулдаг. Анги бүр хүүхдүүд тоглож, хичээллэх сургалтын булангуудтай байх бөгөөд булан бүрд хүүхдүүд тоглох, суралцах, хөдөлмөрлөх, тэдний сонирхлыг татсан, олон янзын материалыг байрлуулна. Булангууд нь ангиудад ялгаатай байж болох ба үндсэн сургалтын булангууд нь

  • дүрслэн урлах
  • өрж байгуулах
  • хөдөлмөр
  • жүжигчилсэн ба сэдэвт тоглоо
  • хэл яриа, ном
  • математик
  • хөгжим - хөдөлгөөн
  • зугаалга (сургалтын гадаад орчин)
  • элс ба ус
  • туршилт танин мэдэхүй зэргээс бүрдэнэ.

Дүрслэн урлах булан хүүхдэд шинэ мэдрэхүй, санаа бодол төрүүлэх тэдний бүтээлч, уран сэтгэмжийг хөхиүлэн дэмжих орчин байх хэрэгтэй. Буланд будаг, цаас, хайч, усан будаг, шохой, даавуу, наах, жонхуудах материалын өөдсүүд, мод, чулуу, навч, элс зэрэг байгалийн материалуудыг цуглуулж байрлуулсан байна. Энэ нь хүүхдийн уран сэтгэмжийг яриагаар болон бодит материалаар сэргээж, өөрөө ухаарах, нарийн хөдөлгөөн хийх эвсэл болон оюуны чадавхийг нэмэгдүүлэхэд тустай.

Өрж байгуулах тоглоомын булан нь тодорхой геометрийн биет дүрс, байшин барилга, хот, мал аж ахуй, газар тариалан, амьтдын тухай ойлголт эзэмшихэд туслах янз бүрийн хэмжээ хэлбэртэй өрөх тог-лоомоос бүрдэнэ. Өрж байгуу-лах буланд хүүхдүүдийн бодох, сэтгэх чадвар тэлж, аливаа асуудлыг шийдэх чадвар нь нэмэгддэг. Мөн аливааг урлах санаа , анхаарал төвлөрөх зэрэг чанарууд хөгжинө. Хүүхдүүд багштайгаа хамтран суудлын, ачааны тэрэг, хүн амьтан, нисэх онгоц зэрэг бие даасан бүтээ-лүүд хийж, булангийнхаа мате-риалыг баяжуулж болно.

Хөдөлмөрийн булан нь хүүхдэд гэр ахуйн хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад өөрсдөө хоол хийх, түүнийхээ амтыг мэдрэх, хийснээрээ бахархах, материалаа хэмжихээс үндэс-лээд математикийн ойлгоцтой болоход тусална. Мөн түүнчлэн хамтаараа хөдөлмөр хийх нь хүүхдийг санал бодлоо хуваал-цах, нөхөрлөх бололцоог олгоно. Энэ буланд хүүхдүүд олон ухагдахууныг хоол хийх явцад ойлгож авдаг. Багш материалын өнгө, тоо, хэлбэр, дүрс, хоолны илчлэг тэжээл, байгалийн бодисыг хүүхдэд танин мэдүүлж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэх боломжтой.
Жүжигчилсэн, сэдэвт тоглоомын булан нь хүүхдийг амьдралдаа юу харснаа дуурайх, ертөнцийг өөрсдийнхөөрөө танин мэдэх, янз бүрийн дүрийн үүргийг орлон гүйцэтгэхэд тусална. Энэ буланд байх ёстой зүйлийг багш нар сонгоно. Нэгэн долоо хоногт энгийн тоглох зүйлүүдийг тавьж байхад нөгөө долоо хоногт огторгуйн нислэг буюу циркчин, дараа нь амьтдыг асрахтай холбогдсон гэх мэтээр сэдэвчлэн сонголт хийж тавина. Сонгож тавих зүйл нь тухайн 7 хоногийн хичээлийн сэдвээс хамаарна.

Номын буланд ном сонгож, уншиж танилцах, бүтээж, зурж тоглох материал багтана. Энэ буланд хүүхэд чимээ аниргүй ном үзэх, нэг нэгэндээ уншиж өгөх буюу багш, эцэг эхчүүд сайн дураараа хүүхдэд ном уншиж өгнө. “Алхам алхмаар” хөтөлбөрийн дагуу бэлтгэсэн номуудыг ашиглуулах боломжтой. Хүүхэд өөрсдийн номыг бүртгэж, зохиож, жүжиг-лэж, үлгэр сонсох зэргээр бие даан ажиллах дуртай байдаг.

Математикийн булан нь хүүхэд хэсэг хэсгээр нь эвлүүлж тавих, оньсон буюу өрж байгуулах тоглоомуудаар дамжуулан эвлүүлэх, тоолох, ангилах, харьцуулах үйлдэл хийж суралцахад туслах. Тоглоомоос гадна өөрсдөө тоглоом зохиох, ярих чадвараа дээшлүүлэх тоглоомууд байна. Энэ булангийн тоглоом нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, жижиг булчин, гарын эвслийг хөгжүүлэхэд тусална. Мөн асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх замаар бүтээлч үйл ажил-лагаанд суралцана.

Хөгжмийн булан нь бусад үйл ажиллагаатай хослуулах байдлаар бүх хичээлийн агуулгад багтаан, өдөр тутам оруулж өгвөл дуулах, алга таших, бүжиг-лэх, хөгжмийн зэмсгээр тоглох, хөгж-мийн аялгуу сонсох зэргээр хүүхдийн бүх өдрийн сургалтын үйл ажиллагааг сэргээж, хөгжөөнө. Хөгжим хүүхдийн мэдрэхүйг сэргээж, айзам хэмнэлд сургаж, тоолох болон ярианы ур чадварт суралцахад тусалдаг. Мөн хүүхдийн том, жижиг булчингуудыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй болоход тусална.
Зугаалга буюу гадаа зохион байгуулах сургалтын үйл ажиллагаа нь өдрийн хөтөлбөрийн чухал хэсэг мөн. Ангид заасан, сургасан болгоныг гадаа зааж сургаж болно. Хүүхэд нийтэч хамт олонч занд суралцаж, хүрээлэн буй орчин, байга-лийг танин мэдэх, бололцоо бүрддэг. Гадаа зохион байгуулах хичээлийн үед хөдөлгөөнт тоглоом тоглох, анги бүлгээрээ хичээллэх замаар хүүхдийн бүтээлч үйл ажиллагаа сайжрах болно.
Гадаа зугаалах үед хоол хийх, хооллох, цэцэг арчлах, зураг зурах, будах, жүжиг тоглох, цас шавар, тог-тоол усанд тоглох зэрэг олон сонирхол-той үйл ажиллагааг зохион байгуулж болдог. Олон хүн цугласан үйлчилгээний газруудаар явах нь хүүхдүүдэд жинхэнэ мэдлэг олгоно. Гадаа сургалтын үйл ажиллагааг явуулах нь байгаль орчны тухай мэдлэг олж авах, байгаль орчиндоо хүүхэд яаж хандахыг ойлгож, эзэмших өргөн боломж нээгддэг. Гадаад орчныг хичээллэх ангийн адилаар ойлгож, сургалтын үйл ажиллагааг танхимд явуулдагтай адил сайн төлөвлөвөл зохино.

Элс, усаар тоглох үйл ажилла-гааг ангид элс, устай сав байрлуулах, гадаад талбайд ус, элстэй зориулалтын орчинд зохион байгуулж болно. Энэ үйл ажиллагааны явцад хүүхдийн мэдрэхүйг бүтээлчээр хөгжүүлэх маш олон бололцоо олгож байгаа юм. Байгалийн бодисыг хүртэж мэдэрч, харж, ойлгох замаар хүүхдэд матема-тикийн ухагдахуун, байгалийн тухай ойлголт, бүтээлч сэтгэлгээ төлөвших ба, биеийн их бага булчин хөгжих ач холбогдолтой. Энэ төвд хүрз, шигшүүр, хувин, хэв зэрэг олон дүрсийн тоглоомуудыг хэрэглэж болно.
Туршилт танин мэдэхүйн булан нь байгалийн юмс, үзэгдэлд хүүхдийн сонирхлыг шууд чиглүүлж, бодит юмсыг үзүүлнэ. Багш эдгээр сонирхолтой зүйлсийг судалж, ангидаа үзүүлэн болгон тавина. Энэ булан нь улирлын өөрчлөлт, хүүхдийн сонирхол, сэдвийн өөрчлөлтийг дагалдан байнга өөрчлөгдөнө. Физикийн шинжлэх ухааны шинж тэмдэг болох соронзон, ус, таталцлын хуулийг бодит материалаар танилцуулах хэрэгтэй.

Байгалийн булангаар дамжуулж суралцах нь хүүхдийг гадаад орчин, ургамал, мод болон амьтадтай танилцуулна. Багшийн үүрэг бол хүүхдэд бие даан танин мэдэх чадвар эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Янз бүрийн сургалтын булангуудын материалыг бусад булангуудтай хуваалцаж болно. Жишээлбэл: хүүхэд тоглоомын ширээнээс амьтны дүрстэй тоглоомыг өрж байгуулах тоглоомын буланд аваачиж амьтдын хүрээлэн болгон тоглох гэх мэт. Багш хүүхдийн сонирхолд нийцүүлэн жилийн туршид булангуудын тоглох, суралцах материалыг өөрчлөхөд анхаарч, орон зайны бололцоогоор ангидаа нэмэлт тоглоомын булангууд санаачлан байгуулж болно. Үүний тулд хүүхдүүдтэй ярилцлага явуулах, хүүхдийн сонирхлыг өдөөх замаар тэдний өөрчлөгдөж байгаа хэрэгцээ, шаардлагыг мэдэхийг хичээх хэрэгтэй. Багш хүүхдүүд болон гэр бүлийн гишүүдийн санаачилгыг дэмжиж, сургалтын орчин бүрдүүлсэн ангид чөлөөтэй орж танилцах, суралцах үйл ажиллагааны явцыг ажиглах, өөрсдөө оролцох, хүүхдүүдийнхээ хэрхэн төлөвшиж буйг ойлгож, мэдрэх бололцоо олгох нь чухал.

Гэр бүлийн гишүүдийн оролцоо

Гэр бүлийн гишүүдийг сургалтын ажилд оролцуулахыг чухалчлан үздэг нь алхам алхмаар хөтөлбөрийн онцлог мөн. Гэр бүлийн гишүүд, хүүхдэд хамгийн их нөлөөтэй нь тэдний анхны багш, сурган хүмүүжүүлэгч юм. Эцэг, эх бүхэн хүүхэддээ сайн сайхныг ерөөж, өөдрөг сайхан, үр бүтээлтэй иргэд болгохыг хүсдэг билээ. Иймд гэр бүлийн гишүүд хүүхдийн сурч хүмүүжих явцад шийдвэрлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрөх ёстой юм.
Энэ хөтөлбөрт янз бүрийн аргаар гэр бүлийн гишүүдийг сургалтын үйл ажиллагаандаа татан оролцуулахыг дэмждэг. Иймээс багш, цэцэрлэгийн захиргаа, гэр бүлийн гишүүдийг энэ хөтөлбөрийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд оролцохыг дэмжиж ажиллахыг чухалчлан үзвэл зохино.

Эцэг эхийн өрөө

Гэр бүлийн гишүүд багш нартай уулзаж, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд болон бусад сонирхсон асуудлаар мэдээлэл авах, харилцан ярилцахад чиглэгдсэн уулзалтын өрөө бий болгох хэрэгтэй.
Эцэг эхчүүд энэ төвөөс хүүхдийнхээ тухай мэдээлэл олж авахын зэрэгцээ эцэг эхийн уулзалт, хурал зохион байгуулах боломжтой болно. Гэр бүлийн гишүүдийг цэцэрлэг дээр ирж, багш нартай уулзах, хүүхэдтэйгээ ажиллахыг байнга дэмжиж, тэднийг хичээлд оролцох, өөрсдийн өвөрмөц авьяасыг хүүхэдтэйгээ хуваалцах, зарим тохиолдолд багшийн туслахаар ажиллах, янз бүрийн туслалцаа үзүүлэх, багшаас зөвлөгөө авах зэргээр хамтран ажиллах нь чухал билээ.
Багш нар, гэр бүлийн гишүүдийн харилцаа нь хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ийм харилцаа бичгээр, цэцэрлэгийн сэтгүүлээр дамжих буюу хүүхдээ цэцэрлэгт хүргэх, авах, цуглаан, хурал, эцэг эхийн зөвлөлийн хэсэгтэй ярилцах зэрэг олон хэлбэрээр байж болно. Мөн багш хүүхдийн гэр орноор явж танилцаж болно. Эцэг эхийн хурлыг тогтмол хийж хурлын явцад эцэг эх, багш нар хүүхдийн хөгжлийн ахиц, гэртээ яаж сургалт явуулах аргуудын талаар зөвлөж ярилцана.

Гэр бүлд туслалцаа үзүүлэх зөвлөл

Алхам алхам хөтөлбөрийн эцэг эхчүүдтэй хамтран ажиллах өөр нэг хэлбэр нь гэр бүлд туслалцаа үзүүлэх зөвлөл байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхчүүд, хамт олны гишүүдийг оролцуулна. Энэ зөвлөл нь хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэр бүлийн нийт дүр төрх, байдал, хэрэгцээг тодорхойлж, гэр бүлийн гишүүдтэй хамтарч ажиллана. Товчоор хэлбэл нэгэн зорилгод нэгдсэн хамт олныг бий болгож ажиллах ёстой. Ажлын энэ хэсэг нь хүүхдийн өсөлт хөгжилт, тэдний гэр бүлийг дэмжих хөтөлбөр бий болгохын тулд маргаантай, санаа тавих ёстой асуудлыг хэлэлцэх, санаа бодлоо илэрхийлэх, түүнийгээ тусгасан ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Юуг хөгжилд нийцсэн үйл ажиллагаа гэх вэ?

АНУ-ын бага насны хүүхдийн мэргэжлийн байгууллага, бага насны хүүхдийн хүмүүжил боловсролын үндэсний нийгэмлэгээс “хөгжилд нийцсэн” гэдэг нэр томьёонд нас зүйн онцлогт нийцэх, хувь хүний онцлогт нийцэх гэсэн хоёр ойлголтыг хамааруулж үздэг гэж тайлбарлажээ (Bredekamp, 1987).

Нас зүйн онцлогт нийцсэн байх зарчим

Хүний хөгжлийн судалгаа нь хүүхдийн амьдралын эхний есөн жилд өсөлтийг нь тодорхойлж болох дэс дараалсан өөрчлөлтийг дамждаг болохыг тодорхойлсон. Эдгээр өөрчлөлт нь бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгмийн болон танин мэдэхүйн хөгжлийн хүрээнд явагддаг. Энэхүү нас зүйн өөрчлөлт нь багш нарын ажиллах хүрээг тогтоож өгдөг бөгөөд энэ цар хүрээнээс хамаарч багш сургалтын орчныг бүрдүүлж, хүүхдэд тохирох мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулна.
Үүний тулд багш хүүхдийн хөгжлийн хэвийн төвшинг мэдэх ёстой.Гэхдээ багш нар хөгжлийн насны үечлэлийг баримжаа болгох боловч долоо хоног, сард гэж хугацаагаар хязгаарлан үзэж болохгүй. Учир нь ангид байгаа хүүхдүүдийн дотор хөгжлийн янз янзын ялгаа гарах нь зайлшгүй юм.
Хоёрдугаар бүлгийн төгсгөлд байгаа хөгжлийн хүснэгтэд Америкийн хүүхдүүдийн хөдөлгөөний ерөнхий болон өөртөө үйлчлэх, харилцааны чадварыг тодорхойлсон байгаа. Хичээлийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй, нэгдмэл байдлаар боловсруулахын тулд хөгжлийн хүснэгтийг байнга анхаарч үзэж байх шаардлагатай.
Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа нас зүйн хөгжлийн онцлог хүчин зүйлийг авч үзэхгүйгээр хүүхдэд тохироогүй, хөнгөн эсвэл хүнд сургалт явуулбал хүүхдүүдийн суралцах урам зоригийг мохооно. Иймд багш нар хүүхэд бүрийн хөгжлийн төвшинг харгалзан зохицуулах шаардлагатай.

Хувийн онцлогт нийцсэн байх зарчим

Хүүхэд бүр хувийн өвөрмөц онцлог, бие хүний болон хөгжлийн өөр шинж чанар, суралцах өөр өөр арга барил, хурдтай, гэр бүлийн хувьд ч харилцан адилгүй орчинд өсөж торниж байдаг. Иймд сургалтын төлөвлөгөө боловсруулах, насанд хүрэгсэд хүүхэдтэй харилцахдаа аль алинд нь хүүхдийн бодгаль ялгааг харгалзах ёстой.
Багш сургалтын үйл ажиллагаа явуулахын тулд хүүхэд бүрийг ажиглаж, тэдний чадвар, сонирхол, зан ааш, суралцах арга барилыг тодорхойлох болно. Үүний дараа хүүхдүүдийн хувийн сонирхол хэрэгцээ, төвшинд тохирсон сургалтын орчинг зохион байгуулна. Хөгжлийнхөө төвшинд тохирсон сургалтын үйл ажиллагаанд татагдан урамшсан хүүхэд өөрийгөө сайн мэдрээд, шинэ шинэ санаа, үйлдлийг туршиж үзэхийг эрмэлздэг. Хөгжлийнхөө төвшингөөс доогуур буюу дээгүүр сургалтыг мэдэрсэн хүүхэд сонирхол үгүй болж, уйдах, үймүүлэх эсвэл зорилгоосоо шантрах үзэгдэл ажиглагддаг.

Тоглоомын үйл ажиллагааны үүрэг

Тоглоом бол бага насны хүүхдийн хөтөлбөрийн амин чухал үндэс мөн. Судалгаанаас үзвэл тоглоом нь бага насны хүүхдийн амьдралд чухал үүрэгтэй байдаг ба тоглоомын үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил хоёр харилцан шүтэлцээтэй хөгжиж байдаг юм.
Хүүхдэд тоглоомын үйл ажиллагааны явцад ертөнцийн юмс үзэгдлийг ухаарч танин мэдэх, бусадтайгаа харилцах харилцааны чадвар, бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн бүх талын хөгжил төлөвшинө.
“Алхам алхмаар” хөтөлбөрийн дагуу багш нар тоглож суралцах булан бий болгон гадаа болон доторх орчинд тоглохыг дэмжинэ. Эдгээр булангуудыг зохион байгуулахдаа хүүхэд бүрийн сонирхол, ойлгоц, гэр орон, орчин тойрны бодит байдлыг тусгасан сургалтын дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж, хүүхэд бүрийн хөгжих чадвартай нийцүүлнэ. Ингэснээр тоглох булан бүр хүүхдийн сэдэх, бүтээх, ургуулан бодох лаборатори болох болно.
Тоглож хичээллэх булан нь хичээлийн танхимын загвар, эмх цэгцэд нөлөөлөх ба харин нэг булангийн үйл ажиллагаагаар хязгаарлахгүйгээр булангуудад сургалтын үйл ажиллагааг нэгдмэл байдлаар явуулах хэрэгтэй. Жишээлбэл: урлан бүтээх буланд бүтээх, тоглох зүйлийнхээ янз бүрийн үлгэр загварыг гаргаж, өрж байгуулах буланд түүнийгээ дүрслэн хийж, жүжигчилсэн сэдэвт тоглоомын буланд хэрэглэж тоглох жишээтэй. Материалыг янз бүрээр ашиглуулах нь хүүхдийн сонирхол, хөтөлбөрийн агуулгыг улам баяжуулна.
Хүүхдүүдэд өдрийн хуваариар аль ч буланд сонгон тоглох бололцоо олгох хэрэгтэй. Хэрвээ ийм бололцоо олгохгүй бол хүүхдүүд булан бүрийг сонирхож, үйл ажиллагаагаа төвлөрүүлж чадахгүй. Харин тэдэнд үзэж танилцах, сонгох бололцоо олговол сонгосон буландаа сонирхсон зүйлээрээ тоглодог болно. Хүүхэд булангуудын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох бололцоог бүрдүүлэх нь зүйтэй.
Хүүхдүүд тоглох явцдаа өөр тоглоом сэдэж олох буюу өөрийнхөө хэмжээнд мэдээлэл, шинэ санаа олох ёстой. Энэ бол хүүхэд асуудлыг авч үзэж, шийдвэрлэж сурах эхлэл бөгөөд задлан шинжлэх, сонголт хийх, санаагаа хөгжүүлэх дадал болно. Хүүхдүүд бие биетэйгээ болон томчуултай харилцах нь нийтлэг байх харилцааны чадварыг нь хөгжүүлнэ. Хүүхэд тоглох явцдаа хөдөлгөөний ерөнхий болон нарийн чадвар шаардсан дадал, нүд гарын эвслийг хөгжүүлдэг.
Багш нар хүүхдийг тоглох явцад тэдэнтэй ярилцах, сэтгэлгээ хөгжүүлэх асуултууд тавих, туслах зэргээр тэдний бие даан танин мэдэх, суралцах явдлыг урамшуулна. Мөн өөрсдөө тоглоом санаачилж, үлгэрлэн үзүүлж, орчин нөхцөл, цаг бололцоо бүрдүүлэх хэрэгтэй.

Онолыг практикт нэвтрүүлэх нь

Хүүхэд төвтэй сургалтын орчин нь хоёр гол шаардлагыг хангана. Үүнд:

  • хүүхэд өөрийнхөө хүрээлэн буй орчинтойгоо идэвхтэй харилцаж, үүнээс өөрийн мэдлэг,чадвараа баяжуулах,
  • багш нар хүүхдийн хэрэгцээ, сонирхол, чадвар дээр нь тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх.

Хичээлийн танхим бол хүүхдүүдийн судлаач, жүжигчин, найз нөхөр, эрдэмтний дүрээр туршин тоглох, жүжиглэх лаборатори болох ёстой юм. Багш нар анги танхимыг ийм лаборатори болгох үүрэг хүлээх ба хүүхдүүдийг бүтээлчээр суралцахад чиглүүлж, шинэ санаа олох, түүнийгээ турших, бие даан асуудал шийдэх бололцоог хангахад зохимжтой хэлбэрээр ангийн сургалтын материалыг эмхлэн байрлуулна.
Багш хүүхдийн бодол санааг хүндэтгэж, хичээлийн төлөвлөгөөнд оруулж өгнө. Мөн биеэ авч явах байдлаар хүүхдэд үлгэрлэнэ. Тоглож хичээллэх үед хүүхдийн саналыг сонсож ажиглаж, түүнийгээ тэмдэглэн, нэгтгэн дүгнэж цаашид ажиллах төлөвлөгөө боловсруулахдаа тусгана.
Багш хүүхдэд бусдыг анхаарах, халамжлах, сэтгэл санаагаа хуваалцах, танин мэдэх сонирхол төлөвшүүлэхийг чармайх хэрэгтэй. Мөн хүүхдийг яаж хөгжөөж болох зүйлийг санаачилж, хүүхдүүдтэйгээ хамтран шинэ сонин зүйл ярихад цаг гаргах буюу хошин зүйл хэлэх, өгүүлэмж зохиох зэргээр баяр баяслаа илэрхийлэх нь тэдэнд шагналаас илүү ховор зүйл болно. Хүүхэд аливаад сонирхон суралцахад нь ямагт урамшуулж дэмжиж байх хэрэгтэй.
Багш хүн хүүхдүүдээсээ салангид, хүүхдийн эрхийг хүндлэн харьцахгүй, тэдний санаа бодлыг ойлгохгүй бол хүүхдийн аливаад тэмүүлэх сониуч чанарыг нь боогдуулах аюултай. Хүүхэд, багш аль аль нь санаачилгатайгаар сургалтыг явуулах ёстой. Хүүхэдтэй ээлжлэн тоглоом удирдах, харилцан ярилцах зэргээр багш ба хүүхдийн хооронд харилцааны тэнцвэр бий болгох нь зүйтэй. Багш нар хүүхдийг өөрсдөө санаачлан суралцахад чиглүүлж дэмжиж, хүүхдийн сонирхол болон тоглоомыг тэдний сэтгэх, суралцахад ашиглах хэрэгтэй юм.
Хүүхдэд хүмүүстэй, орчинтойгоо харилцаж, амьдралын туршлагатай танилцах бололцоог олгож, хүүхдийн оюун ухаан танин мэдэхүйг хөгжүүлнэ.
Хичээлийн сэдвийг багш хүүхдийн сонирхлын үндсэн дээр төлөвлөн, сургалтын булангуудын үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохион байгуулахыг хичээх хэрэгтэй. Хүүхэд өөрийн сонирхоогүй сэдвийг хэзээ ч сонирхдоггүй. Хичээллэх ангийг, сургалтын булангуудаас чөлөөтэй сонгож ажиллахаар зохион байгуулсан байх ба булангууд нь хүүхэд сонголт хийх янз бүрийн материалтай байх хэрэгтэй.

Хүүхэд төвтэй ангид хүүхэд:

  • сонголт хийх,
  • идэвхтэй тоглох,
  • сургалтын материал хэрэглэгдэхүүнийг нээлттэй ашиглах,
  • хамтран ажиллах, бие биедээ туслах,
  • хариуцлага х
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2014  
Ням Д М Л П Б Б
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?